Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Яг одоо суралцах боломжтой СОНИРХОЛТОЙ 10 онлайн сургалт


Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд маш олон ном, сурах бичиг, онлайн сургалтуудыг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдээд байна. Энэ олон боломжуудаас нэгийг нь ч ашиглаагүй байгаа юм биш биз?   

Хөл хорио дуусахад ганц ч шинэ зүйл сураагүй байвал хойшид ч сурахгүй гэсэн үг. Тиймээс яг одоо дараах сонирхолтой онлайн сургалтуудаас өөрт тохирохыг сонгож судлаарай. 

1. Никоны гэрэл зургийн сургалт 

Гэрэл зургийн камерын Никон брэнд гэрэл зураг сонирхогчдод зориулан 10 онлайн хичээл гаргажээ. Та эдгээр хичээлийг 4-р сарын 30-н хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд камерын талаарх суурь ойлголтоос эхлээд бичлэг хийх хүртэл ур чадварыг уг онлайн хичээлээр дамжуулан суралцах боломжтой юм. Зарим хичээл нь ердөө 15 минут үргэлжлэх бол зарим нь нэг цаг гаруйн хугацаатай аж. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

2. Disney Imagineer In A Box

Орчин цагийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг бол imagineer (судалгаа, хөгжүүлэлтийн мэргэжилтэн)-ийн хийдэг ажлаас суралцахыг хүсвэл Хан академийн санал болгож буй Disney Imagineer In A Box онлайн сургалтад сууж үзээрэй. Нийт 32 цуврал интерактив видео бий. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

3. Харвардын их сургууль: Хоол ба шинжлэх ухаан

Энэхүү онлайн сургалтыг дэлхийг шилдэг ахлах тогоочид заах бөгөөд Харвардын судлаачид уламжлалт болон орчин цагийн хоол хийх аргын цаана байгаа хими, физик, инженерийн үндсэн зарчмуудыг тайлбарлах болно. Тус сургалт нь Харвардын их сургуулиас үнэ төлбөргүй олгож буй 140 онлайн сургалтын нэг билээ. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

4. Дасгал хөдөлгөөний шинжлэх ухааны сургалт 

Онлайн сургалтын Coursera платформ гуравдугаар сарын 31-н хүртэл 100 сургалтаа үнэ төлбөргүй болгожээ. Тэдгээрийн нэг нь дасгалын хөдөлгөөний шинжлэх ухааны сургалт юм. Хэрэв та дасгал хийх дуртай төдийгүй үүнийг хийснээр хүний бие махбодид ямар өөрчлөлт явагддагийг мэдэхийг хүсвэл энэ сургалтыг санал болгож байна. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

5. Гэрийн нөхцөлд хүнсний ногоо тариалах сургалт

Хэрэв та өмнө нь гэрийн нөхцөлд хүнсний ногоо тарих талаар бодож байсан яг одоо хамгийн тохиромжтой үе гэдгийг сануулъя. Энэ сургалтыг 4-6 цагт үзэж дуусгах ба тариалалт хийхэд тохиромжтой газар сонгохоос эхлээд хөрсөө бэлдэх, тариалах, өт хорхойноос сэргийлэх, арчлах гэх мэт бүхий л шаардлагатай ур чадварт та суралцах болно. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

6. Фендерийн гитарын сургалт 

Дэлхийд алдартай хөгжмийн зэмсгийн Фендер компанийн санал болгож буй үнэгүй сургалтыг ашиглаад гурван сарын дотор гитар, укулеле тоглож сураарай.   

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

7. Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейн сургалт

Хүн төрөлхтөн ямар хувцас, эдлэл хэрэглэж буй, яагаад үүнийг өмсдөг, тэдгээрийг хэрхэн урладаг, үүний цаана ямар утга, бэлгэдэл шингэсэн байдгийг мэдэхийг хүсвэл Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейн санал болгож буй дизайны сургалтад суугаарай. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 70 өөр хувцас, эдлэл, аксессуарын түүхийг танд дэлгэж байна. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

8. Йелийн их сургууль: Аз жаргал судлал

Йелийн Их сургуулийн "Сэтгэл зүй ба сайхан амьдрал" нэртэй сургалтын хөтөлбөр сүүлийн 317 жилд буюу их сургуулийн түүхэнд хамгийн олон оюутан судалсан хичээл юм. Тэгвэл энэхүү алдартай хичээлийг хүссэн хүн бүр онлайнаар үзэх боломж бүрдээд байна. Сэтгэл судлалын профессор Лори Сантос тус сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд карьераа зөв сонгох, сэтгэл ханамж өгдөг ажлаа олж хийх, хамгийн чухал нь өдөр тутмын амьдралдаа хэрхэн аз жаргалыг бий болгох талаар зөвлөхийг зорьжээ. 

Түүнчлэн уг хичээлийг судалснаар аз жаргал хэмээх ойлголтын цаана орших сэтгэл зүйн ойлголт, ухагдахууны тухай мэдээд зогсохгүй аз жаргалтай амьдралын хэв маягийг бий болгоход чиглэсэн видео хичээлүүдийг үзэж, нэмэлт материал уншиж, асуултад хариулж, сонирхолтой гэрийн даалгавруудыг гүйцэтгэх юм. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

9. Милк стрит тогоочийн сургуулийн хоолны сургалт 

Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд өмнө хийж байгаагүй шинэ жоруудыг туршиж яагаад болохгүй гэж?    Милк стрит тогоочийн сургууль дөрөвдүгээр сарын 30 хүртэл 13 онлайн сургалтаа үнэ төлбөргүй болгоод байна.

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

10. Өөрийгөө нээх нь: Өдрийн тэмдэглэл хөтлөх сургалт

Өдрийн тэмдэглэлээр дамжуулж өөрийгөө анагаах, хайрлах урлагт суралцахыг хүсэж байна уу? Skillshare сайтад бүртгүүлээд хоёр сарын турш үнэгүй ашиглах боломж бүрджээ. Эндээс та өөрийгөө нээх, шүүмжлэлт сэтгэлгээгээ таягдах хаях, талархаж сурахад тань туслах өдрийн тэмдэглэлийн зургаан аргад суралцах болно. Мөн интерьер дизайн, бизнесийн аналитик гэх мэт 100 гаруй олайн сургалтыг аваарай. 

(ЭНД дарж онлайн сургалтыг үзээрэй)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.