Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Японы дэлгүүр үйлчлүүлэгчдээ маск зүүсэн эсэхийг роботоор шалгуулж байна


Япон улс КОВИД-19 цар тахлын гурав дахь давлагаанд бэлдэж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахад технологийн дэвшлийг ашиглаж байна. 

Тухайлбал, зарим дэлгүүрт роботын тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн маск зүүсэн эсэх, дараалалд зогсохдоо зай барьж байгаа эсэхийг шалгаж эхлээд байна. Энэ үүргийг Дэвшилтэт Харилцаа Холбооны Судалгааны Хүрээлэнгийн бүтээсэн Robovie нэртэй робот гүйцэтгэж байгаа аж. Robovie маск зүүгээгүй үйлчлүүлэгчдийг тодорхойлж, эелдгээр шаардлага тавьж чаддагаас гадна хүн хоорондын зай хэт ойр байгаа тохиолдолд зохицуулалт хийдэг гэнэ. 

Туршилт энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд зохион бүтээгч инженерүүд Robovie-гийн тусламжтайгаар дэлгүүрийн ажилчид болон үйлчлүүлэгчид хэт ойртож, халдвар тарах эрсдэлийг бууруулна хэмээн найдаж байгаагаа ярьжээ.

Киодо мэдээллийн агентлагийн өнгөрөгч амралтын өдрүүдэд хийсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 84 хувь нь шинээр гарсан дэгдэлтэд санаа зовниж байна гэсэн бол 68 хувь нь засгийн газар эдийн засгаас илүү олон нийтийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавих ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Одоогийн байдлаар Япон улсад коронавирусийн нийт 119420 тохиолдол бүртгэгдэж, 1908 хүн халдварын улмаас нас бараад байна. Харин Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга хоёр дахь удаагаа онц байдал зарлах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.