Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Японы залуучуудын 25 хувь ганц бие хэвээр насыг барна гэсэн тооцоо гарчээ


Марико найзынхаа сексийн амьдралд санаа зовж явдгаа учирлажээ. "Найз маань хүүхэдтэй болохыг хүсдэг ч нөхөртэйгөө ерөөсөө секс хийж байгаагүй. Нөхөр нь видео тоглоом, хоолонд л дурладаг. Секс хийх ямар ч сонирхолгүй" хэмээн 44 настай Марико ярьсан байна. Тэр ч бас адил олон жилийн турш нөхөр, хүүхэд хүсэж яваа ч өдийг хүртэл ганцаараа байгаа гэнэ. 

Япон улс аж үйлдвэржсэн бусад улс, үндэстнүүдтэй харьцуулахад хүн ам нь хамгийн хурдацтай хөгширч байгаа бөгөөд романтик харилцаа мөхлийн ирмэгт ирсэн гэхэд хилсдэхгүй юм. "Японы өнөөгийн залуучуудын 25 орчим хувь нь ганц бие хэвээр насыг барна" гэж Чуогийн Их Сургуулийн профессор Масахиро Ямада ярьжээ. Тэрбээр гэрлэхгүйгээр эцэг эхтэйгээ хамт амьдарч, байрны түрээс гэх мэт дарамт үүрэхгүй аж төрж байгаа хүмүүсийг “ганц бие паразитууд” гэж тодорхойлжээ. 

Сүүлийн 30 орчим жилд тус улсад ганц бие хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Үр дүнд нь Япон бол "секс хийдэггүй улс" гэх нэрийг зүүж буй. 

Судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь эсрэг хүйстэнтэйгээ харилцаанд орох ямар ч сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ.

2015 онд Токиогийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас үзэхэд 30 гарсан дөрвөн эмэгтэй тутмын нэг нь, гурван эрэгтэй тутмын нэг нь ганц бие байжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь эсрэг хүйстэнтэйгээ харилцаанд орох ямар ч сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн аж. Залуучуудын секс хийх, болзоонд явах сонирхолтой буурч, онгон, зандан хүмүүсийн тоо нэмэгдэж буй талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна. 

Энэ үзэгдэл нь нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалсан, төвөгтэй асуудал болохыг судлаачид онцолж байгаа юм. Профессор Ямада "Япон улс гэр бүлийн уламжлалт дүр төрхийг маш их хүсдэг" гэсэн юм. 

Нөхөр нь гэр бүлээ тэжээж, эхнэр нь үр хүүхдээ асран хүмүүжүүлж, орон гэрээ авч явдаг уламжлалт жендэрийн үүргийг биелүүлэхийн тулд олон мянган залуус хичээж байна. 1990-ээд оны эхэн үе буюу эрчимтэй өсөлтийн жилүүдэд эмэгтэйчүүд цалин сайтай нөхөр олох нь харьцангуй хялбар байв. Харин хүн амын насжилт нэмэгдэж, эдийн засгийн байдал хүндэрсэн өнөө үед энэ тийм ч амар биш юм. Гэтэл эрчүүд гэр бүлээ тэжээх ёстой гэх хандлага одоо ч нийгэмд үнэ цэнтэй хэвээр байгаа тул залуу эмэгтэйчүүд нөхөрт гартлаа эцэг эхтэйгээ амьдрах сонголтыг хийж байна гэж профессор Ямада онцолжээ. 

"Харамсалтай нь тэдний ихэнх нь хайж буй хүнээ хэзээ ч олдоггүй. Тэгээд л ганц бие хэвээр үлддэг" гэжээ.

Токиогийн Их Сургуулийн судлаачид 2015 онд 18-39 насны хүмүүсийг судалгаанд хамруулж үзэхэд ганц бие хүмүүсийн тоо 1992 онтой харьцуулахад эрэгтэйчүүд 1.7 сая, эмэгтэйчүүд 2.2 саяар тус тус нэмэгдсэн байжээ. 

"Эрчүүд гэр бүлээ тэжээх ёстой гэх хандлага одоо ч нийгэмд үнэ цэнтэй хэвээр байгаа тул залуу эмэгтэйчүүд нөхөрт гартлаа эцэг эхтэйгээ амьдрах сонголтыг хийдэг. Харамсалтай нь тэдний ихэнх нь хайж буй хүнээ хэзээ ч олдоггүй. Тэгээд л ганц бие хэвээр үлддэг"

"Японд романтик харилцаа бий болгоход хамгийн их саад болж буй зүйл бол насанд хүрэгчдийн харилцааны нийгэмд хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр юм" гэж PLOS ONE сэтгүүлд бичжээ.

Тиймээс япон залуучууд шөнийн клуб (эрчүүдэд зориулсан зөвхөн эмэгтэй ажилтантай клуб, эмэгтэйчүүдэд зориулсан зөвхөн эрэгтэй ажилтантай клуб түгээмэл байдаг), гэрийн үйлчлэгчдийн кафе (үйлчлэгчийн хувцас өмссөн эмэгтэйчүүд үйлчилдэг)-аар зочилж сексийн дур хүслээ хангадаг аж.

Түүнчлэн виртуал дотно харьцааг илүүд үздэг хүмүүс ч бий. Тухайлбал, аниме дээрх дүрүүд эсвэл алдартай поп оддын зураг, дүрсэнд татагддаг, секс тоглоом ашигладаг, порно үздэг хүмүүс нэмэгджээ. 

Зарим хүнд дотно харилцаа үүсгэх хангалттай цаг зав гардаггүй бол өөр бусад нь мөнгийг хайр дурлалаас дээгүүрт тавих нь ч бий гэж Ямада нэмж хэлсэн байна. Түүнтэй нэгэн адил хувийн санхүү болон хайр дурлалын харилцаа хоорондоо уялдаа холбоотой гэж үздэг судлаачид олон бий. 

Хувийн санхүү болон хайр дурлалын харилцаа хоорондоо уялдаа холбоотой гэж үздэг судлаачид олон бий.

Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэнгийн 1987-2015 оны хооронд хийсэн судалгааны үр дүнгээс харвал орлогын багасалт, эрсдэлтэй ажлын байр (гэнэт халагдах, үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртөх эрсдэлтэй ажил) нь эрчүүдэд эхнэр олоход сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. 

"Хэрэв засгийн газар бага орлоготой, боловсрол муутай, эрсдэлтэй ажил хийдэг нийгмийн бүлгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлбэл энэ нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй" гэж нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Харука Сакамото ярьжээ. 

Холбоотой мэдээлэл: Охиторисама буюу "ганцаардмал" соёл Японд дэлгэрч байна

Хикикомори: Ганцаардмал хүмүүсийн тоо хурдтай өсч буй шалтгаан

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
4 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.