UBLife Logo
Дэлхий

Японы зарим сургуулиуд "гэрийн даалгаваргүй өдөр"-тэй болжээ

Ub.life
Ub.life
Японы зарим сургуулиуд "гэрийн даалгаваргүй өдөр"-тэй болжээ

Японы баруун хэсэгт байрлах “Үчинакахара” бага сургууль сард нэг удаа гэрийн даалгавар өгдөггүй өдөртэй байхаар шийджээ. Ингэснээр хүүхдүүд гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломжтой гэж тэд үзсэн байна.

Тус сургуулийн багш болон сурагчдын эцэг эхчүүд ярилцаж, сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гарагт гэрийн даалгавар хийлгэхгүй байхаар тохиролцжээ. Үүний дагуу багш нар уг долоо хоногийн баасан гарагт сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх юм.

Баасан гараг болоход Сурагчид хичээлийн хажуугаар дугуйлан, спортын үйл ажиллагаа зэрэгт хамрагдаж тун завгүй байдаг. Дээрх шийдвэр нь сурагчдад өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх, гэр бүлийнхэндээ зарцуулах чөлөөт цагийг бий болгоно гэж үзжээ.

Эх сурвалж: NHK

Бэлтгэсэн: М.Тэргэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.