UB LIFE сайт, Fat Cat Jazz Club хамтран зохион байгуулдаг "Poetry Night at Fat Cat" эвент өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 19:30-д Fat Cat жазз клубт болох гэж байна. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та бүхэн нэгэн оройг дуу хөгжим, шүлэг яруу найрагтай цуг өнгөрүүлэх боломжтой бөгөөд ямар ч ТАКСГҮЙ гэдгийг дуулгахад таатай байна.


Энэ өдөр бид өөрсдийн бүтээлийг толилуулах залуу яруу найрагчдыг та бүхэнд танилцуулна. Бас олны дунд уран бүтээлээрээ танигдаж, хүндэтгэл хүлээж чадсан яруу найрагчдыг зочноор урьсан юм.

Өмнөх эвентүүдээр олон алдартай найрагчид ирж байснаас:




Өнөөдрийн эвентийн зочдыг та бүхэндээ танилцуулъя!
Зочин #1

Өөрийн шүлэг яруу найргуудаас гадна орчуулгын бүтээлүүдээрээ олонд танигдсан Дашийн Оюунчимэг энэ удаагийн арга хэмжээний хүндэт зочин болсныг дуулгахад таатай байна.“Харанхуйн дуулал” (1999) шүлгийн түүвэр, “Гэсгээгдэгсэд” (2001) тууж, “Очирт уулын бичиглэл” (2003) шүлгийн түүвэр, “Тэнгэрийн цаг болоогүй” (2006) тууж нь тус тус хэвлэгдсэн. Шүлэг зохиолууд нь хятад, солонгос хэлнээ орчуулагдаж “Азийн яруу найраг” гэх мэт сэтгүүлд хэвлэгдэж байв.Чиний сэтгэл хүрдэггүй тэр хүнийгЧамд дандаа гомдоллон усан нүдэлдэг тэр хүнийг"Чи надад хайртай юу?" улиглан гуйдаг тэр хүнийгБи таньдаг ч байж болох юмЭрх гөлөг шиг энгэрт чинь асахдаа хайрладаг ч юм уу, мэдэхгүй.Эргэж харалгүй өнцөг тойртол чинь харуулддаг ч юм уу, мэдэхгүй."Эцсийн удаа" нулимстай эргэх нь нээрэн ч байдаг уу, мэдэхгүй.Энхрий янаг чинь байгаагүйнхээ төлөө баярладаг ч юм уу, мэдэхгүй.Харин биГанцыг л мэднэХөөрхий тэр чиний өмнөӨөрөөсөө илүү байх гэжӨчнөөн их мэрийснийг лМэднэ.
Зочин #2

Манай шүлгийн үдшийн эхний зочин яруу найрагч Д.Дамдинжавын уран бүтээлээс та бүхэндээ хүргэж байна. Гол тоглогч номоороо уншигчдын танил болсон тэрбээр "Дотоод тэнгэр" яруу найргийн номоо мөн гаргаж байсан юм. 10 сарын 14-нд эвентээрээ уулзацгаая!Толгод намхан байх тусмааУул болох хүсэл нь урт насална.Уул сүлсэн будан дунд шаазгай шагшаад эхлэхээрУдган моддын үндсэнд хойтон хаврын нахиа дуншиж байгаа нь сонсогдоно.Нэлэнхүй тэнгэр нүүгэлтсээр хага үсэрчХэлтэрхий бүр нь нуур болноТэнгэр тэгээд эцэстээТэр чигээрээ газар болно.Зулзган мод өвгөрлөө гэж салхиар уймарчЗуун бадаг шүлгийг навчаар бичиж хөл дор минь дэвслээБэх мэт харамсал энгэр сараачивчБийр мэтийг түүнд дүрж дурсамж урланаЗүү мэт хонзон зүрх хатгавчУтас мэтийг түүнд сүвлэн хайр урлана.Атаа хорслын нүд олж харахааргүй алсАлдар хийрхэл хоёрын зэв онохооргүй гүнАмраг минь ирдэг ганц зөрөгтэйАав минь зэмлэдэг ганц зүүдтэйАнир гүмхэн аж төрнө.Хамгийн сүүлчийн борооноос цуваа надад үлдээгээдХорвоогийн хамаг цэцгийг хамаад явчихсан хагацал мөн үүЧамайг явахад бороо ороод, норсон өвс хаана чинь шүргэсэн бэ?Тэгвэл ядаж би, тэр зун ургасан өв бүрээс үнэрийг чинь асуухсанЧамайг явахад цас хунгарлаад, даарсан тэнгэр аль хацрыг чинь хайрсан бэ?Тэгвэл ядаж би, тэр өвөл хөлдсөн тэнгэрээс дулааныг чинь олохсонХүрэл уулс мэт шувууд сүүдрээрээ дайрч өнгөрөхдөөХүүгийнх нь зүрхэнд нүдээ гээснийг ижий минь бүү үзээсэйҮлгэр зохиож, шүлэг хэлж өгье би чамдХүмүүс зүхний хэлийг сураадХорвоод хайрын цэцэгс тариг ээ
Зочин #3

Манай яруу найргийн үдшийн гурав дахь зочин бол Т.Нипонь. Түүний "Эмзэг" гэх ном 2013 онд хэвлэгдэн гарсан бөгөөд энэ үдэш түүний дарс мэт бүтээлүүдийг шимтэн сонсож, таалан сонордоцгооё.Үл таних аялгуу үлбэгэрхэн дуулданаҮүлний цаана л энэ аялгуу чангаар эгшиглэх учиртайҮг хэлэх минь хүртэл мэдэхгүй нот мэт гонгиноно,Үгүй. Чи биш би л нөгчсөн байх учиртай.Үс чинь үнсэн саарал болсоор бутарч хийсэхийгҮерлэн цэлэлзэх нүдэндээ би үзсэн“Үнэ цэнэ надад байсангүй ээ” гэж чи хашгираадҮймж шуугисан шувуудын цуваанд ороод нисчихсэн.Үгүй. Энэ зүүд ч биш юу ч бишҮнэн шүү, чамайг улаан шувуу байсныг тэгэхэд би мэдсэн.Үхсэн хүнийх шиг нүдээр чи над руу нэг харсанҮхэж буйг минь тэнд л чи анзаарсан ууҮл ялиг тонгойх шиг болоод, нүд чинь гунигаар дүүрсэнҮг хэлэхийн чөлөөгүй чи үүлний хээнд уусчихсан.Үлгэр мэт ийм зохиомол хагацалыг биҮзэхгүй гэхдээ нүдээ тас аньчихаадҮүрдийн нойрондоо чамайг би үзсээрҮзсээр байгаад сэрэхгүй байсанҮйлт энэ учралаа би өндөг шигээ дарсаарҮнэнээс айгаад би сэрэх тухай ч бодоогүй ээ.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Өнөө орой уулзацгаая.
