Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

YG Энтертайнментын уран бүтээлчдэдээ тавьдаг 5 ШААРДЛАГА


К-поп урсгал барууны энтертайнмент салбараас олон зүйлээрээ ялгаатай бөгөөд Өмнөд Солонгосын томоохон агентлагууд уран бүтээлчдэдээ хатуу шаардлага тавьдгаараа алдартай. Тэдний нэг бол 1996 онд байгуулагдсан YG Энтертайнмент юм. К-поп салбарын их гурвалын нэг гэгддэг тус компани авьяаслаг уран бүтээлчдийг хөгжүүлж, нэрд гаргахын зэрэгцээ хувцас загвар, гоо сайхны брэнд гэх мэт хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор BigBang, Blackpink, Winner, Akmu зэрэг хамтлагуудаас гадна Дара, Жэнни, Тэ-Ян, Топ тэргүүтэй алдартай к-поп одод тус компанид харьяалагдаж байна. 

Тэгвэл YG Энтертайнмент уран бүтээлчдэдээ ямар шаардлагыг тавьдаг юм бол? 

1. Гоо сайхны мэс засал, шивээс

YG Энтертайнмент уран бүтээлчдээ гоо сайхны мэс засалд орох, шивээс хийлгэхийг хориглодог аж. 

2. Клуб орох

Монголчуудад "Мөрөөдлөөс ч илүү" сериалд тоглосноороо танигдсан J. Y. Park (Пак Жин Ён) JYP Энтертайнментыг удирддаг билээ. Өнгөрсөн жил Blackpink хамтлагийн охид түүний төрсөн өдрийн үдэшлэгт оролцсон юм. Тухайн үед хамтлагийн гишүүн Жэнни "Бид өнөөдөр клуб орохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн хоёр чухал дүрмийг зөрчлөө. Түүхэнд тэмдэглэгдэх өдөр болж байна" хэмээн ярьсан бол Лиса "Би анх удаа клубт орж үзэж байна" гэж ярьжээ. 

3. Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх 

Уран бүтээлчдийг архи, тамхи хэрэглэхийг хориглодог тухай Blackpink хамтлаг Radio Star ток шоунд оролцохдоо ч ярьж байсан юм. 

4. Болзох 

Өмнөд Солонгосын энтертайнмент агентлагууд уран бүтээлчдийнхээ хувийн амьдралд ч хатуу хяналт тавьдаг бөгөөд хэн нэгэнтэй болзохыг хориглодог юм байна. IKON хамтлагийн Бобби өнгөрсөн хоёрдугаар сард Radio Star ток шоунд оролцохдоо "YG гэж ярихаар хүмүүс биднийг яг л гэр бүл шиг дотно, чөлөөтэй байдаг юм шиг боддог. Гэхдээ бидэнд дагаж мөрдөх ёстой маш олон дүрэм бий" гээд хийхийг хориглодог зүйлсийн жагсаалтад хүнтэй болзох багтдаг гэсэн байна. Ялангуяа айдол болохоор бэлтгэгдэж буй залуу уран бүтээлчдэд энэ хориг маш хатуу үйлчилдэг гэнэ. YG Энтертайнмент эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчдийг хоёулахнаа нэг өрөөнд байхыг хориглодог төдийгүй хооллох цагийг нь ч зөрүүлдэг юм байна.   

5. Жолоо барих 

Radio Star ток шоунд оролцсон YG Энтертайнментын уран бүтээлчид жолоо барих эрхгүй байдаг талаар ярьжээ. Winner хамтлагийн Мино "Хэрэв бид машин худалдаж авахаар бол хамгийн эхлээд компаниас шууд зөвшөөрөл авах ёстой байдаг" гэжээ. 

Харин Blackpink хамтлагийн гишүүн Жисү "Хэдийгээр эдгээрийг хориглодог ч гэлээ компанитайгаа тохиролцож чадвал зарим зүйлийг хийж болдог. Хамгийн гол нь тэдэнд мэдэхгүйгээр хийхийг хатуу хориглодог" гэж ярьсан удаатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
21 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
13
15
4
4
2
5
8

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.03 172.69.252.139

ikon????

0 Хариулах


BLACKJACK VIP 2020.06.03 172.69.252.137

Bur eleg hoshhor ym bichhinma

0 Хариулах


YG stan 2020.06.03 162.158.178.232

Eniig ee sudalj baij bichne uu! Ene garchigiig bol BLACKPINK hamtlagt horiglodog zuils gej ugsun bol iluu duhum baih. Bas edgeeriin ihenh ni trainee, dunguj debut hiisen udaagui bga humuust l tavidag shaardlaga bn! 1. Goo saih nii mesel zasal gevel 2ne1 hamtlagiig YG ent tsarai muutai gej golj halgalgaa hiilgehiig bainga sanal bolgodog bsn, barag hucheer hiihiihg shaarddag bsn gej uursduu helj bsn! Tgd Park Bom goo saihnii hagalgaand orj bsn! 2. Shivees gej eniig ohidiin hamtlagt( BP) d horiglodog bh. BIGBANG hamtlagiin GD gges avhuulad shiveestei shude! 3. Eniig bas l ohidiin hamtlagt horiglodog bh. Medeej humuust taagui ner hunded ni haltai bolhor! Tuunes bish bolno! 4. Bolzoh tuhaid gvl bas l trainee, debut hiisen humuust horiglono. Uchir ni kareeraa asuudalgui sain ehluuleh heregtei! Gehdee BP jennie*Kai hoyr alban ysoor uerhsen! Mun odoo BIGBANG TAEYANG ehnertei hurimaa hiisen! End bichsen 5 zuiliin 4 ni buruu baina aldaagaa zasna gej naiday! Ihenh ni ohidiin hamtlagt buyu Blackpink d l uilchleh durem bn!

2 Хариулах


Зочин 2020.06.03 162.158.7.102

Hooy ene buhen chn bugd unen ma anai yj entertainment d menninger hiideg

4 Хариулах


Зочин 2020.06.06 162.158.178.210

YG manager geed zuv bich!

0


Зочин 2020.06.03 172.69.252.149

joohon unen zuv medelel tugevel ysin park bomiig hagalgand hucher orulsn barimttai yum bicheeche

0 Хариулах


Зочин 2020.06.03 172.69.252.137

Odo hagalgand orohig horigloj bga shuu

0 Хариулах


Зочин 2020.06.03 162.158.178.18

odoo horigloj bga gsn yum bhqshde hezee neg udur tsarai muutai hun bvl shaardah l bh BP bol hagalgaand oroh shaardlagagul bolhoos

1


VIP 2020.06.03 172.69.252.137

Энийг хэн бичсэн юм бэ? XD Чааваас даа. Элэг элэг.

0 Хариулах


iKONIC 2020.06.03 172.69.252.149

iKON geed hamtlag bdg l ymsn

0 Хариулах


Зочин 2020.06.03 172.69.252.139

debuteesee hoish 3 yumuu jiliin hugatsaand l horigldog bish biluu

0 Хариулах


yuki 2020.06.03 162.158.7.86

yun goo saihnii hagalgaag hopiglodog we Park Bomiig hucher hagalgaand opuulj bsan shuudee

1 Хариулах


Зочин 2020.06.03 172.69.252.151

harin tiin

0 Хариулах


Зочин 2020.06.02 172.69.252.139

J park yg ийг удирддаггүй jyp ent ийг удирддаг шүү

1 Хариулах


Зочин 2020.06.03 172.69.252.137

jyp -iig l udirddag gsen shd guitset oilgoj unshaa

0 Хариулах