Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Залуучуудын ногоон наадмын спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно


2021 онд манай оронд Олон Улсын Залуучуудын Ногоон наадмыг хийх спортын цогцолборын барилгын гүйцэтгэл хийгдэж байна. Нийслэлийн өмчит Улаанбаатар спорт менежмент компанийн хариуцан гүйцэтгэж буй тус “Спортын бэлтгэлийн төв” барих, наадмын зохион байгуулалтын үйл ажиллагааны зардалд зориулж улсын төсөвт нийт 9,6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. 

Одоогоор дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бүрэн баригдаж дууссан. Усан бассейн, хоккейн талбай барих ажил өрнөж байна. Эдгээрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ажээ. Нийт 1000 гаруй үзэгчийн суудалтай, тэмцээнд оролцогч багууд тус бүр хувцас солих өрөөтэй, ногоон зүлгэн үзвэрийн шаталсан талбай баригдах зэрэг орчин үеийн загвар шийдлээр цогцолборын зураг төслийг боловсруулж гүйцэтгэж байна. 

Залуучуудын ногоон наадмын спортын цогцолбор нийт 10000 м3 талбайтай бөгөөд олон улсын залуучуудын ногоон наадам 18 байршилд зохион байгуулагдах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлийн  зарчмаар “Олон Улсын Залуучуудын Ногоон наадам” зохион байгуулах цогц спортын талбай барьж төслийг ажмилттай хэрэгжүүлж байгааг харж байгаадаа баяртай байна. Тулгамдсан асуудал гарвал шийдвэрлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.