Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуусын "күүл" асуулт хариулт: Сонгууль дууссан... Одоо яах билээ?


Сонгуулийн шуугиан хэдийнээ дарагдаж, хүн бүр тус тусын өөр асуудлууд дээрээ анхаарч эхэлсэн энэ үед гарч ирж буй хэд хэдэн асуулт, хариултыг та бүхэндээ хүргэж байна. 

Сонгууль дууссан... Одоо яах билээ?

1. Ингээд л бүх зүйлийг орхиж болохгүй 


Бид дахиад л сонгуультай нүүр тулах өдөр ирж л таараа. Гэхдээ тэр өдөр хүртэл та юу ч хийхгүй, анзаарахгүй сууж огт болохгүй. Харин ч та үргэлжлүүлэн анзаарч, бүгдийг ажиглаж байснаараа маш үр дүнтэй байдлыг авчирч чадах юм.

2. Анзаарч, тэмдэглэж, хөтлөх 

Гарч ирсэн хүмүүсийн хийсэн ажлуудаас юу нь мөрийн хөтөлбөрийн дагуу байна, тэд юунд алдав, юуг сайн хийв гээд бүгдийг нь та анзаарч, даган мөрдөж байгаарай. Бид эргээд тэдэнд шаардлага тавих ёстой хүмүүс шүү дээ. Тиймээс таны ойр орчимд, ажлын байрны эргэн тойронд болохгүй байсан асуудлууд хэвээрээ л байна уу эсвэл өөрчлөгдөж эхэлсэн үү гэдгийг сайнтай, муутай нь тэмдэглэж ав! Сайн юм хийж байгаа хүнээ сайхан үгээр урамшуулахаа мартав аа!

3. Захиа бич, очиж уулз, "галзуу бай"

Та шаардлага тавьж эхлээрэй. Одооноос эхлээд шийдүүлэхийг хүссэн чухал асуудлуудад анхаарч, тэдэнд хүсэлт тавьж, очиж уулзаж, тэр асуудлыг шийдэгдтэл галзуу мэт идэвхтэй бай. Шаардлага тавьж чаддаг иргэд бий болбол шаардлага биелүүлэх хүмүүс ч дагаад ихсэх болно.

4. Зөвхөн сонгуулийн үед л идэвхтэй байгаад, бусад үед дуугүй байж болохгүй гэдгийг бусдад ойлгуулах 

Хүмүүс сонгууль ойртохоор л ингэлээ, тэглээ гэж ярьдаг шүү дээ. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг ирсэн. Та бусдад энэ тухай заавал ярьж, ойлгуулж, идэвхтэй байхыг шаардаарай. Тэгэхгүй бол бид яг энэ байдлаараа дахиад 4, 8, 12 жил амьдарна гэж үү? Та тэсээд яваад байж чадах уу? Иймээс л бид бүгд идэвхтэй байх хэрэгтэй. Бас нэгнээ дэмжих хэрэгтэй юм шүү.

5. Жижигхэн хүрээллээс л бүх зүйл эхэлнэ 


Таны амьдардаг орчмын нэг газар дандаа л хог ил задгай хаягдаж, хүмүүс тэнд тайван байх аргагүй, цэвэрхэн байх нөхцөлгүй байна уу? Энэ тухай шууд мэдэгдэж эхлээрэй. Бас ажлын байранд тань хэн нэгэн үргэлж аягаа угаахгүй, хаясан зүйлээ цэвэрлэхгүй байна уу? Шууд хэлж сур. Бүх зүйл багаас эхэлнэ шүү дээ. Хүн бүр дор бүрнээ идэвхтэй, хариуцлагатай байхад болно. Энэ үнэн шүү. 

Сонгууль дууссан, гэхдээ сонголтууд, боломжууд дуусаагүй шүү.

Зургууд: Pinterest, Xaviera Altena

холбоотой мэдээ
1
2020.10.21
UB.LIFE-ийн түүхүүд: Бид ингэж оролцдог
2
2020.10.20
Залуусын нийгмийн оролцоо сонгуулиар хязгаарлагдахгүйг харуулсан гайхалтай гурван жишээ
3
2020.10.15
Надад нэг санал байна | Амьдрах орчинд маань анхаарч, сэтгэлээсээ ажиллаасай
санал болгох
1
Өчигдөр
Арми Хаммерын экс Кортни Вучекович: Тэр намайг идэхийг хүсдэг байсан
2
Өчигдөр
Эмнэлэгт регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой
3
Өчигдөр
Агаарын бохирдол амь насанд нь халтай гэж үзээд цагаач иргэнийг Францад үлдээхээр болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.