Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Залуусын нийгмийн оролцоо сонгуулиар хязгаарлагдахгүйг харуулсан гайхалтай гурван жишээ


“Хэн ч төрөхдөө л сайн иргэн болж төрдөггүй, бас ямар ч улс орон анхнаасаа ардчилсан байдаггүй. Аль аль нь цаг хугацааны туршид, амьдралын туршид төлөвшиж, тогтдог зүйлс юм. Аливаа нийгэм залуу хүмүүсийг төрсөн цагаас нь бэлтгэж, нийгмийн нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлж сургах ёстой. Учир нь залуучуудаасаа тасарсан нийгэм доройтож, мөхөх нь амархан.”

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 

Бид ямар нийгмийг хүсэж байна түүнийхээ төлөө дуу хоолой, үзэл бодолтойгоо цуг хяналт хариуцлагаа дайдаг байх нь иргэний үүргээ бүрэн биелүүлж, энэ нийгэмд бодитоор санаа тавьж буйн илрэл. Чи улс төр сонирхохгүй ч, чиний амьдрал тэр чигтээ улс төрийн шийдвэрүүдээс хамаарах учир хүссэн хүсээгүй үүн рүү өнгийж харах шаардлага хэзээ нэгтээ тулгардаг нь жам. Зөвхөн сонгуульд саналаа өгч оролцоод болчих биш, сонгосон хүмүүсээ хянаж ажиллуулж, эргээд хариуцлага тооцохын уялдаа, эргэх холбоог санаж хандах нь ардчилсан тогтолцооны гол давуу тал шүү дээ. Саналаа өгөөд ч зогсохгүй, тал бүрээр оролцоогоо баталгаажуулж, олон нийтийг уриалж, үеийнхнийнхээ дуу хоолой болж чадсан залуусын түүхээс хуваалцъя. Оролцоотой иргэн бол “эрүүл” ардчиллын тулгуур багана билээ. 

Грета Тунберг ба түүний нөхөд баасан гарагийн хичээлээ тасалсан нь

2019 оны гуравдугаар сард дэлхий даяар 100 гаруй улс орны нэг сая гаруй өсвөр насны хүүхдүүд баасан гарагийн хичээлээ тасалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тайван жагсаал хийсэн. Уур амьсгалын төлөөх зүтгэлтэн Швед охин Грета Тунбергийн эхлүүлсэн уг хөдөлгөөн ийнхүү эрчээ авсан нь энэ юм. Үүнийг “Цаг уурын төлөөх хичээл хаялт”, “Ирээдүйн төлөөх Баасан гараг” зэргээр нэрлэж, мэдээллийн хэрэгслүүд анхаарал хандуулан хамтран ажиллаж чадснаар ийн амжилттай зохион байгуулжээ. Дэлхийн дулаарал, цаг агаарын огцом өөрчлөлт, далайн түвшин нэмэгдэж, хуурай газар хумигдаж буй бодит баримтууд, дэлхийн хүн амын өсөлт, хоол тэжээл, экологийн нөөц гэх мэт бүх асуудлууд бидний амьдралд бодит нөлөө үзүүлэх, орхиж болшгүй сэдэв юм. Үүнийг Грета өөрийн үе тэнгийнхний анхааралд авч ирсэн гавьяатай билээ. Тэр зөвхөн сонгуульд саналаа өгөөд л, хичээлээ хийж байж болох байсан. 

“Уолл стрийтийг эзлэхүй” бол цэвэр залуусын дуу хоолой

“Ямар нэг зүйл ерөөсөө л болж өгөхгүй байна. Яагаад чин шударгаар хөдөлмөрлөж буй хүмүүсийн аж амьдрал улам дордоод, чинээлэг хүмүүс улам баяжаад, нийгэм хоёр туйлд хуваагдаад байна вэ? Яагаад нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал газар авч, ардчилал, чөлөөт эдийн засаг нэрээр ард иргэдийг тоноод байна вэ? Бидэнд өөр ардчилал хэрэгтэй байна. Бидэнд өөр систем хэрэгтэй байна.” Энэ бол АНУ-ын Нью-Йорк хот дахь “Уолл Стрийтийг эзлэхүй” болон бусад хот, улсад өрнөсөн ижил хөдөлгөөнийг эхлүүлсэн залуусын ОРОЛЦООГОО тодорхойлох өнцөг байсан юм. Энэ хөдөлгөөнөөс үүдэн чөлөөт эдийн засаг, либерал ардчилалт орнууд үнэхээр энэхүү тэгш бус байдлын эсрэг ямар нэг зүйл хийх ёстойг ухамсарлаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж байна. 

Жошуа Вонг ба Хонгконгийн тусгаар тогтнолын төлөөх оюутнуудын тэмцэл

Эх газрын Хятадын хууль эрх зүйн системд нэгдэж, засаглалын бие даасан байдал болон иргэний эрх чөлөөндөө аюул учруулахын эсрэг бүтэн жил тэмцсэн 1.7 сая Хонгконгчууд тэр чигтээ оюутнууд байсан юм. Ардчиллыг дэмжигч идэвхтэн оюутнуудын байгууллагын Ерөнхий нарийн бичиг асан Жошуа Вонг хэмээх 24 настай залуу энэ бүхний төвд удирдан манлайлсаар буй. Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль Ковидоос шалтгаалан 2021 оны есдүгээр сар хүртэл хойшилсон бөгөөд Хятадыг эсэргүүцэгчид ч мөн түр намжаад буй билээ. Жошуа Вон тэртээ 2014 онд Шүхэрт жагсаалыг санаачилж Тайм сэтгүүлийн оны нөлөө бүхий залуугаар тодорч байсан. Түүнээс хойш Хонгконгийн тусгаар байдал, эрх чөлөөний төлөө жагсаж, хэдэнтээ баривчлагдан хоригдсон ч тэмцсэн хэвээр буй. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.