Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуусын туулж буй асуудлуудыг чадварлаг хөндсөн 11 кино


Залуус, хүүхдүүдийн нүүр тулдаг түгээмэл асуудлаар хамгийн оновчтой байдлаар харуулсан, хүмүүст тэр болгон танигдаагүй кинонуудыг та бүхэнд санал болгож байна.


1. The 400 Blows

1959 онд гарсан энэ кино танд одоо ч төрж буй мэдрэмжүүдийг тусгаж өгсөн. Буруу хүнийг хайрлах, буруу хот, улсад төрсөн мэт санагдах, бүх зүйл ямар байдгийг бидэнд харуулах залуусын амьдрал гээд энэ кино бол залуусын заавал үзэх бүтээлүүдийн нэг юм.

2. My Wonderful West Berlin

1960-80 оны хооронд Берлин хотод амьдарч байсан күийр хүмүүсийн амьдрал ямар байсныг энэ баримтат киноноос үзэж болох юм. 

Youth

3. Loving Lorna

Дублин хотын захад мориороо алдартай нэгэн газар байдаг. Хотын дундуур хүртэл морь дураараа явж байх тэр газар Лорна гэх жаахан охин амьдардаг. Түүнийг даган явах энэ баримтар киноноос энгийн нэгэн охин өөрийн мөрөөдлөө дагаж, түүндээ хүрэхээр яаж төлөвлөж буйг харах болно.

4. Freak Show

Өөрийгөө илэрхийлэх чин их хүслээ хэрхэн бага багаар гаргаж, айдсаа ардаа гээж, өөрийг нь дээрэлхэх хүмүүсийг ч үл тоон хүссэнээ хийж буй өсвөр насны хүүгийн түүх.


5. Don't Swallow My Heart, Alligator Girl!

Орчин цагийн Ромео, Жульеттагийн түүх Бразил, Парагвайн хил дээр амьдрах хоёр залуухан хосын дунд өрнөнө. 1968 онд гарсан анхны кино шиг, киноны бүх жүжигчид мэргэжлийн бус хүмүүс.

Youth

6. School Number 3

Баримтат кино бүтээгчид Украинд дайны цаг үед хүүхдүүд яаж амьдарч байгааг кино бүтээл болгохоор ирсэн байна. Хэзээд ч үзсэн өгч буй мэдрэмжээ гээхгүй тийм бүтээл болсон хэмээн дүгнэдэг.


7. Mountain Miracle – An Unexpected Friendship

Амили охин сувиллын газраас зугтаах бөгөөд санаандгүй байдлаар нэгэн аялагчтай таарна. Тэр зорилгодоо, эрх чөлөөндөө хүрэхийн тулд уулсыг давах ёстойгоос гадна тэр хүнтэй хэрхэн харилцах, ямар харилцаа бүтээхээ ч ойлгох ёстой болно.

Youth

8. Up in the Sky

8 настай охин Шведэд зуны зусланд явж байхдаа нэгэн сонин газар очиж таардаг. Тэнд юу болж байгаа, хэн гэдэг хүмүүс байгааг ч ойлгохгүй байсан ч яваандаа тэнд санснрын хөлөг барьж байгааг олж мэдэх болно. Сонирхолтой, өвөрмөц кино танд содон сэтгэгдэл үлдээж мэднэ.


9. Dark Blue Girl

7 настай Лукагийн эцэг эх нь салахаар байдалд хүрэх бөгөөд хүүхдийн толгой дотор ямар бодлууд эргэлдэж, юу тохиолдож буйг эндээс үзэх боломжтой.

10. Millenials

"The Blue Angel", "Wings of Desire" зэрэг кинонуудаас эхлээд Берлин үргэлж л өвөрмөц гайхалтай бүтээлийг төрүүлж ирсэн. Энэ бол шинэхэн уран бүтээлчдийн дебют кино бөгөөд 21-р зууны амьдралыг өгүүлнэ. 

Youth

11. Back for Good

Өмнө нь телевизийн од байсан охин, түүний ээж, бас хэцүүхэн ааштай эгчийн амьдралыг харуулах тус кино танд сонирхолтой санагдаж магадгүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.24 172.69.252.151

ene kinoni zurguudaa bgagar n tavichij boldgumu deesh doosh sungaad teneg bolgood bhin

0 Хариулах