Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ухаалаг хөтөч төсөл тэтгэлэг хүртлээ


Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн байгууллагын шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор соёлын өвийн төслийн тэтгэлгийн уралдааныг 2020 оны 1 сард зарлаж, 30 байгууллагын 35 төслийн санал хүлээн авсан билээ.

Тэтгэлгийн уралдаанд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн үзмэрийг цахим агуулгаар баяжуулах “Augmented Reality ухаалаг хөтөч” төсөл МУЗ-ийн Хөтөлбөрийн хорооны гишүүдийн саналаар тэргүүлж,  МУЗ ба М-Си-Эс Группийн 2019 оноос хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөөс 30,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авах боллоо.

Занабазарын музейн санаачлан хэрэгжүүлэх энэхүү төсөл нь музейн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүүхэд залууст соёлын өвийн ба урлагийн боловсролыг олгох зорилготой бөгөөд үзэгчдийн оролцоог хангасан интерактив үзүүллэгийг бий болгож, олон нийт залуу хойч үеийн сонирхолыг соёлын өвд хандуулах, музейн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ая холбогдолтой.

Augmented Reality /баяжуулсан бодит байдал/ технологи нь бодит орчин дээр нэмэлтээр компьютерийн аргаар үүсгэсэн график, дүрс, видео, текст, дуу чимээг хослуулан холимог дүрслэл үүсгэх технологи юм. Энэ технологийн давуу талыг ашиглан хоёр хэмжээст харагдах урлагийн бүтээлийг гурван хэмжээстээр харах боломжийг үзэгчдэд олгоно.

Монголын үе үеийн дүрслэх урлагийн сор бүтээл болох ардын урлал, уран зураг, сийлбэр, баримал, уран дархан, бурханы шашны урлаг, археологийн малтлагаас илэрсэн түүх соёлын дурсгалын тухай тайлбар текст, судалгааны гэрэл зургууд, видео, аудио мэдээллийг AR ухаалаг нүдний шилээр дамжуулан үзэгчдэд хүргэх нь музейн боловсролын ажлыг шинэ түвшинд авчрах, түүх соёлын үнэт өвийг таниулан сурталчлах зардал багатай, үр ашигтай арга юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.