Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Зэрэглээ" наадам цахимаар зохион байгуулагдана

Ковид-19 цар тахал нь нийгмийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчилж байгаа нь соёл урлагийн салбарт ч мөн ялгаагүй хувьсан өөрчлөгдөх, цахим хэлбэрт үйл ажиллагаагаа хөрвүүлэн явуулах хэрэгцээ шаардлагыг бий болголоо. Энэ үзэгдэл нь соёл урлагийн арга хэмжээг олон нийтэд өргөнөөр хүргэх, үзэгчдийн цар хүрээг тэлэх боломжийг мөн олгож байна.


Ковид-19 цар тахал нь нийгмийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчилж байгаа нь соёл урлагийн салбарт ч мөн ялгаагүй хувьсан өөрчлөгдөх, цахим хэлбэрт үйл ажиллагаагаа хөрвүүлэн явуулах хэрэгцээ шаардлагыг бий болголоо. Энэ үзэгдэл нь соёл урлагийн арга хэмжээг олон нийтэд өргөнөөр хүргэх, үзэгчдийн цар хүрээг тэлэх боломжийг мөн олгож байна. 

Үүний жишгээр 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам мөн цахим хэлбэрт шилжлээ. Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой тус наадам нь олон улсын медиа уран бүтээлчдийн цахим хамтын ажиллагааг өрнүүлэн, хамтын бүтээл туурвихад нь  дэмжиж ажиллаа. 

Тус наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте Институт, Нидерландын ТodaysArt наадам, дэмжигчээр White Rock Center тус тус ажиллаж, Монголын болон дэлхийн медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна. 

Энэ жилийн наадмыг 2020 оны 6-р сарын 18-наас 7-р сарын 8-ны хооронд зохион байгуулах ба нийт 12 олон улсын уран бүтээлчдийн 3 цогц арга хэмжээг танилцуулна. 

Зэрэглээ бол нүдэнд үзэгдэх хуурамч бодит байдал. Энэ цагт биднийг хүрээлж буй бодит байдал хугацаа өнгөрөх тусам зэрэглээ мэт замхарна.

“Зэрэглээ” сэдвийн дор зохион байгуулагдах тус наадам нь “Зэрэглээ” Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 ͦ уран бүтээл, “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх юм. 

Мөн наадмын хүрээнд МУЗ-ийн “Урлагтай Яриа” цувралыг зохион байгуулах ба “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.