Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан 10 гайхалтай бүтээл


Их Британид жил бүр зэрлэг ан амьтдын гэрэл зурагчдын шилдэг бүтээлийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил тус уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 50 мянган бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулах хороо сүүлийн шатанд тунаж үлдсэн бүтээлүүдийг зарлажээ. 

55 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээний сүүлийн шатанд шалгарсан гайхалтай бүтээлүүдийг толилуулж байна. Дашрамд дурдахад, Их Британийн Байгалийн түүхийн музей ирэх сард шагналт байранд шалгарсан шилдэг бүтээлүүдийг тодруулах юм байна. 

"Touching trust"

1. Саарал халимны сониуч тугал (халимны үр төл) хүнтэй холбоо тогтоож буй нь. (Мексикийн Сан Игнасио булан) 

“Big cat and dog spat”

2. Африкийн зэрлэг нохдын сүрэгт хөөгдөж буй үчимбар (улаан ирвэс). Эдгээр амьтдын тоо толгой сүүлийн жилүүдэд хурдацтай буурч, мөхлийн ирмэгт ирээд байгаа аж. Судлаачдын тооцоолж буйгаар зэрлэг ноход болон үчимбар тус бүр 7000-аас цөөн үлдсэн гэжээ. (Өмнөд Африкийн КваЗулу-Натал муж )

“Lucky break”

3. Цөлжилтөд нэрвэгдсэн ферм дахь 1970 оны Форд Пинтод үүрлэсэн элбэнх. Арын суудалд таван зулзага нь байх бөгөөд эх элбэнх ойролцоох орчныг ажиглаж, аюулгүй болохыг хүлээж буй нь. (Канадын Саскачеван муж) 

“Canopy hangout”

4. Цекропия модны мөчрөөс дүүжлэгдэн буй эр хойргоч (залхуу баавгай). (Панамын Собераниа байгалийн цогцолборт газар) 

“Last gasp”

5. Төрөөд хэдхэн хонож буй тугалаа гэнэт дайрсан бухаас хамгаалахаар тэмцэж буй эх усны үхэр. (Зимбабве улс, Кариба нуур)

“If penguins could fly”

6. Идшээ болгохоор гэнэт довтолсон далайн ирвэсээс зугтаж буй генту оцон шувуу (Антарктикийн хойг)

“The climbing dead”7. Нэгэн зүйлийн урт хошуут цох (Бразил, Амазоны ширэнгэн ой)

“The freshwater forest”

8. Myriophyllum нь цэнгэг усанд ургадаг 69 ургамлын төрөл зүйлийн нэг юм. (Швейцарийн Невшатель хотын ойролцоох нуур)

“The hair-net cocoon”9. Хүр хорхойн үүр (Хятад улс, Сишуанббана)

“Beach waste”10.  Kemp's ridley нь хамгийн жижиг буюу 65 сантиметрийн урттай далайн яст мэлхий бөгөөд мөхлийн ирмэгт ирээд буй амьтан юм. Сүүлийн 50 орчим жилд хүмүүс өндөг, махыг нь хүнсэнд хэрэглэх болж, зарим тохиолдолд санамсаргүйгээр загасчдын торонд баригдах болсны улмаас тоо толгой нь хурдтай буурчээ.  (АНУ-ын Алабама муж, зэрлэг амьтдыг хамгаалах Бон Секур үндэсний хүрээлэн)

Эх сурвалж: Quartz

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
18 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
3
4
3
46
3
5
5

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.