Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зэвсэглэсэн этгээдүүд их хэмжээний ариун цэврийн цаас дээрэмджээ


Коронавирусийн дэгдэлтээс болж Хонконгод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байна. Супермаркетууд ариун цэврийн цаас, гоймон, будаа, ариутгагч бодисын эрэлтийг гүйцэтгэж чадахгүй байгаа талаар мэдээлжээ. Үүнээс болж дэлгүүрт урт дараалал үүсэж, лангуун дээр тавьсан бүтээгдэхүүнүүд хормын дотор дуусаж байна гэжээ. 

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт зэвсэглэсэн дээрэмчид Монг Кок дүүрэгт байрлах Wellcome супермаркетаас олон тооны ариун цэврийн цаас хулгайлсан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд хүргэлтийн ажилтныг хутгаар сүрдүүлж, 1000 хонконг доллартай (130 доллар) тэнцэх ариун цэврийн цаасыг дээрэмджээ. Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа аж. 

Өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой байгаа ч супермаркетуудад хомсдол үүссэн нь онлайнаар тарж буй хуурамч мэдээлэлтэй холбоотой гэж Хонконгийн эрх баригчид үзэж байна. 

Дашрамд дурдахад, 2003 онд SARS вирус дэгдэхэд Хонконгийн 299 иргэн амиа алдаж байжээ. Иймд хонконгчууд коронавирусийн халдвараас ихээхэн болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
3
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.