UBLife Logo
Боловсрол

Зохиолч Ж.К. Роулинг хөл хорионд байгаа хүүхдүүдэд зориулж онлайн сургалтын сайт нээлээ

Б.Саруул
Б.Саруул
Зохиолч Ж.К. Роулинг хөл хорионд байгаа хүүхдүүдэд зориулж онлайн сургалтын сайт нээлээ

Алдарт "Харри Поттер" номын зохиолч Жоанна Роулинг коронавирусийн улмаас хөл хорионд ороод байгаа эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад зориулж Harry Potter At Home нэртэй онлайн сургалтын сайт нээсэн байна. WizardingWorld.com-той хамтран бүтээсэн уг сайт нь Харри Поттерын ид шидийн ертөнцтэй холбоотой хөгжилтэй нийтлэл, асуулт хариулт, таавар зэрэг контентыг хүргэх гэнэ. 

Хүүхдүүд ганцаараа эсвэл, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ хамт сайтаас төрөл бүрийн мэдээлэл уншиж бас сонсох боломжтой юм байна. Түүнчлэн "Харри Поттер ба Философийн чулуу" номын цахим ба аудио хувилбарыг дөрөвдүгээр сарын турш тус вэб сайтаас үнэгүй татаж авах боломжтой аж. 

Harry Potter At Home сайт руу нэвтрэх бол ЭНД дараарай.   

Эх сурвалж: Daily Mail

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...