Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Зугаацуулагч хүүхэн" хөшөө ба Монголчууд 1939 оны дайнд заавал ялах шалтгаан


Солонгос улс японд эзлэгдсэний дараа дийлэнх эрс нь амь насаа алдаж, зарим нь хүнд хүчир ажилд боолчлогдож байсан бол хүүхнүүд нь олон мянгаараа япон цэргүүдийн бэлгийн дарамтанд байсан гэдэг. Уг бэлгийн мөлжлөгийн үнэн түүхийг илчлэх "Зугаацуулагч хүүхэн" хэмээх хөшөө Солонгосын метроны "Sangnoksu" өртөөнд байрладаг ажээ. 

Дайны он жилүүдэд 15-аас дээш насны 200 мянга гаруй эмэгтэй япон цэргүүдийн бэлгийн мөлжлөгийн золиос болж, нэг эмэгтэйг долоо хоногт 3-4 удаа дуудаж, 10-60 цэрэгт үйлчлүүлж байсан гэх аймшигт түүх байдаг аж. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь бэлгийн замын халдварт өвчнөөр  шаналж, сэтгэлзүйн цочирдолтоос болж урт наслаагүй байна. 

Уг доромжлолын амьд гэрч болох нэгэн эмэгтэй 93 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд үхэн үхтэлээ Японы Засгийн газрыг уучлал гуйхыг шаардсан байна. 

Тус хөшөөг Өмнөд Солонгосын иргэний хөдөлгөөнүүд 2015 онд Японы консулын өмнө байрлуулж, Солонгосын ард түмнээс уучлал гуйхыг шаардах болсноос хойш солонгос, япон хоёр улсын харилцаа эрс муудаж Японы талаас энэ хөшөөгөө буулгах, нүүлгэхийг шаарджээ. Японы Засгийн газар одоо болтол Солонгосын ард түмнээс уучлал гуйгаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад экспортолдог бvтээгдэхүүнүүддээ хориг тавиад байгаа аж.

1939 онд Манжуурыг эзлэн улмаар Халхын гол руу дайрсан Японы Квантуны армитай Монголчууд тэмцэж, ялалт байгуулж, ЗХУ цэргээ илгээж туслаагүй бол Монголын ард түмэн Өмнөд Солонгосчуудын адил хувь тавиланг гэтлэх байсан нь гарцаагүй. Энэ бол Монголын ард түмний Халхын голын дайнд заавал ялах ёстой байсан шалтгаан гэж хэлж болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
3 өдрийн өмнө
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
3
0
0
2