Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Зуны амралтаараа хийж болох энгийн бөгөөд сонирхолтой 4 санаа


Олимпийн тамирчин, ISSA мэргэшсэн хувийн дасгалжуулагч, Herbalife Nutrition компанийн дэлхий дахины спорт үзүүлэлт ба фитнес хариуцсан дэд ерөнхийлөгч Саманта Клейтоны зөвлөгөөг хүргэж байна.


Та хөл хорионоос болж, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх талаар санаа зовж байна уу? Хүмүүс зуны амралтаа гэр бүл, найз нөхөдтэйгөө амрахаар төлөвлөдөг шүү дээ. Сургууль, цэцэрлэг амарч, урин дулаан айлчлан ирж, өдөр илүү уртасдаг  болохоор шинэ газраар аялан, нар ургах, жаргахыг харж, цагийг хамтдаа өнгөрөөх сайхан боломж тохиодог. Коронавирусийн дэгдэлтийн үед маш олон хүн төсөөлснөөсөө ч илүү цаг хугацааг гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа бөгөөд цагийг зугаатай байлгахаар хичээж байна. Гэрээсээ ажиллаж, хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж, гэр орны ажлаа амжуулах зэргээс танд энэ үе амралт шиг санагдахгүй ч байж мэднэ. Зуны турш олон хотод хөл хориог үргэлжлүүлэх нь бараг л тодорхой болсон тул янз бүрийн арга хэмжээ, зугаа цэнгэлийн сонголт, гадуур зугаалах, хооллох газар хүртэл хязгаарлагдмал болж байна. Гэсэн ч гэр бүлтэйгээ зуны улирлыг зугаатай өнгөрүүлэхээс бүү татгалзаарай. Танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.


Дасгал хөдөлгөөн хийхэд анхаарах өдрүүд


Гэртэйгээ ойрхон газраар ууланд авирах, явган алхах, дугуй унах төлөвлөгөө гаргаарай. Орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгээр явж, амьдарч буй газрынхаа эргэн тойрны архитектурыг таашаан сонжоод үзээрэй. Google-ийн сонирхолтой баримтуудын талаарх түргэн хайлт нь очихыг хүссэн, харахыг хүссэн зүйлсээ төлөвлөхөд тань туслах болно. Амьдарч буй хотдоо жуулчин мэт байх нь төрөлх хотоо илүү танин мэдэхэд тусална. Хэрэв та хүүхэдтэй бол замд таарсан ургамал, түүхэн дурсгалт газар, ан амьтдыг нэрлэх тоглоомоор мэдлэгээ сориод үзээрэй. Ингэснээр явган алхахад илүү сонирхолтой байх болно. Тэдэнд өгөх шагналаа ч мөн бэлтгэн авч яваад замдаа өгвөл хүүхдүүд улам л урамших болно. Мөн гэрийнхээ гадаах цэцэрлэгт тоглохдоо ч илүү хөгжилтэй байж болно шүү дээ. Жишээлбэл, усаар байлдаж, цагираг, дээс тоглож болох юм.

Фермерийн захаас худалдан авалт хийх

Дотоодын фермерүүдийн зах руу явах нь танд сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна тухайн орон нутгийнхаа хүнс, барааг худалдан авах гайхалтай боломжийг олгоно. Одоогоор тэдний дийлэнх нь хөл хорионы зааварчилгааг баримталж байгаа учраас гэр бүлээрээ очиход аюулгүй газруудын нэг байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захад ихэвчлэн шинэхэн, улирлын чанартай хүнс худалдаалагдахаас гадна ердийн хүнсний дэлгүүрээс олдохгүй олон сонин жимс, ногоо борлуулагддаг. Түүнчлэн хоол, хүнсээ худалдан авахдаа хүүхдээ оролцуулах нь тэдний эрүүл хүнс идэх сонирхлыг нэмэгдүүлж ч магадгүй шүү дээ. Нэмэлт бонус л гэсэн үг. Сайхан цаг агаарт хүнсний лангуунуудыг сонирхон, ердийн хүнсний дэлгүүрийн оронд задгай захаар орох нь танд амралтын уур амьсгал бий болгоход туслах болно.

Гэртээ өөрийгөө эрхлүүлэх зүйлсийг хийж, турших

Жаахан төлөвлөөд л та гаднах цэцэрлэг эсвэл гэрээ яг амралтын газар мэт болгож чадна. Зураглалаа л бодож олох хэрэгтэй. Амралтын өдрөөр спа орохоор шийдсэн бол дуртай бүтээгдэхүүнээ худалдаж аваад (эсвэл өөрөө хийсэн ч болно), амарч тайвшрах цаг өөртөө гаргаарай. Бүх утас, компьютер зэргээ унтраагаа гадаа эсвэл чимээгүй өрөөнд спагаа засаж, бэлдээрэй. Эсвэл дуртай йогийн дасгалаа хийж амрахыг хүсэж байна уу? Онлайнаар хичээлээ эхлүүлээд йогийн гудсаа дэвсэж, лаа эсвэл хүж асаагаарай. Мөн намуухан хөгжим тавиад өдөр бүр дасгал хийж болно. Та ердөө бүтээлч байхад л бүхнийг хийж чадна шүү.

Хоолоо бэлдээд аялалд гарах  

Бүх аялал хойшлогдоод байгаа энэ үед амтлах мэдрэмжээ ашиглан дуртай газартаа очих, үдшийн зоог хийх талаар бодоод үзээрэй. Таны ирээдүйн аяллын төлөвлөгөөний жагсаалтад багтсан газруудын уух зүйлс, коктейль болон хоолыг яг тухайн газрын жорын дагуу хийх нь үнэхээр хөгжилтэй байх болно. Нэг үдэш пастаны хамт Италийн сайхан дарс шимж, өөр нэг үдэш нь сайхан карритай хоол хийж эсвэл урьд өмнө хэзээ ч орж байгаагүй зоогийн газраасаа хоол захиалан идээрэй. Түүнчлэн тухайн орныхоо соёлтой холбоотой онлайнаар олсон хөгжилтэй мэдээллээ хэвлэн гаргаж, кино түрээслэн үзэж ч болох юм. Танд байгаа боломж хязгааргүй бөгөөд бусад орны соёлоос хоол хүнсээр нь дамжуулан суралцах нь танд маш сайхан мэдрэмж төрүүлэх болно.

Эцэст нь хэлэхэд та энгийн үед амралтаа төлөвлөдөгтэйгөө ижлээр энэ удаа ч бас цаг гарган төлөвлөөрэй. Хийхийг хүсэж буй зүйлсээ жагсаан гаргах нь залхуурч суухаас сэргийлж чадна. Амралт гэдэг бол амарч тайвшран шинэ зүйлс нээж, өөрийгөө эрхлүүлэхийн нэр юм. Та эдгээрийг байгаа газартаа хэзээ ч хийж болно. Судалгаанаас үзэхэд амралт болон эрүүл мэнд нь хоорондоо эерэг хамааралтай байдаг тул амралтаараа юу ч төлөвлөсөн бай түүнийгээ бүрэн утгаар нь мэдэрч, хөгжилтэй өнгөрүүлээрэй.



Саманта Клейтоны тухай

Саманта Клейтон нь Herbalife Nutrition компанийн дэлхий дахины спорт үзүүлэлт ба фитнес хариуцсан дэд ерөнхийлөгч юм. Тэрээр Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүд, ажилтнуудад зориулсан биеийн тамир, фитнессийн боловсрол олгох бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд дэлхийн шилдэг тамирчдын хоол тэжээлийн хөтөлбөрийг боловсруулдаг багийг удирддаг.

Клейтон бүлгийн фитнес, залуучуудын фитнес хөтөлбөр, ахмад настнуудын фитнес, хөнгөн атлетикийн фитнесийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй хувийн дасгалжуулагч юм. Бүлгийн сургалт, фитнесийн боловсрол олгох хөтөлбөрүүдээс гадна Herbalife Nutrition компаниас ивээн тэтгэдэг I Am Herbalife Nutrition блогоор дамжуулан Клейтон илүү эрүүл, илүү аз жаргалтай амьдрахад дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй болохыг хүмүүст ойлгуулахыг хичээдэг.

Тэрээр компанийн эрүүл мэндийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болох ажилтнуудад зориулсан фитнес хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулах, сурталчлах ажилд туслан оролцдог.

Хөнгөн атлетикийн спортод маш өндөр амжилт гаргасан Клейтон 2000 оны Сиднейн олимпийн наадмын 200 метрийн ба 4х100 метрийн буухиа төрөлд Их Британи улсыг төлөөлөн оролцож байсан. Тус олимпоос өмнө тэрээр Олимпийн наадамд оролцох эрх олгох ААА түвшний тэмцээнд 200 метрийн мөнгөн медаль, 100 метрт хүрэл медаль хүртэж байсан бол 1997 онд Европын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 4х100 метрийн буухиа тэмцээний мөнгөн медаль тус тус хүртсэн юм.
Саманта Клейтон дөрвөн хүүхдийн ээж бөгөөд гэр бүлийнхээ хамт Лос Анжелес хотод амьдардаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.