Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зуны шөнө хийж болох 8 гоё зүйл


Зуны дулаахан, сэвшээ салхитай үдшүүдэд баяртай гэж хэлэхэд ганцхан сар үлджээ. Одод түгж, ногоо үнэртсэн энэхүү цагийг та хэрхэн өнгөрүүлж байна даа? Найз нөхөдтэйгөө хөгжилдөж, дурсамж бүтээж амжив уу? Хэрэв амжаагүй яваа бол бид танд зуны шөнө хийж болох 8 сонирхолтой зүйлсийг санал болгоё.

1. Солирын бороо үзэх

Персейд солирын бороо нь 7-р сарын 17-ны үеэр эхлэн 8-р сарын 24-ний орчим дуусдаг байна. Харин оргил үе нь 8-р сарын дунд орчим аж. Оргил үеийг нь тааруулан оддыг ажиглавал цагт 40-50 солир тоолох боломжтой. Байгалийн үзэсгэлэнт үзэгдлийг ажиглангаа дотнын хүмүүстэйгээ хамт романтик дурсамж бүтээгээрэй.

2. Гар чийдэнтэй уншлагын цаг

Зуны үдэш гар чийдэнгээ асаан зүлгэн дээр сууж, хайртай хүнтэйгээ дуртай зохиолоо уншвал ямар вэ? Зохиолын талаар гүн гүнзгий яриа өрнүүлэх хамгийн тохиромжтой орчин байх болно. Бяцхан үрдээ эсвэл дүү нартаа ч ийнхүү үлгэр уншиж өгвөл тэдний бага насны мартагдашгүй дурсамжийн нэг болох юм шүү.

3. Задгай талбайн тоглолт үзэх

Зуны хамгийн зугаатай дурсамж мэдээж амьд хөгжмийн тоглолт. Тэр дундаа задгай талбайн тоглолт үзсэн цагт л зуны дурсамж бүрэн дүүрэн болох биз ээ. 

4. Кино үзэж, интернетээр аялах

Юнителийн зүгээс 14-23 настай U хөтөлбөрийн  хэрэглэгч нарт зориулан зуны турш 00:00-08:00 цагийн хооронд шөнийн дата үнэгүй ашиглах урамшуулал зарлагджээ. Залуучууд зунжин кино үзэж, интернетээр аялах боломжоо ашиглаад аваарай.

5. Түүдэг асаах

Хөгжилтэй, зугаатай дурсамжуудаас гадна халуун, дулаан уур амьсгалтай мөчүүд ч мөн чухал билээ. Түүдэг тойрч суух нь сэтгэлийн үгээ дотны хүмүүстэйгээ хуваалцах төгс орчин юм. 

6. Drive-in cinema үзэх

Хотоос холгүй машинтай кино үзэх эвентүүд энэ зун хэд хэд зохиогдож байгаа билээ. Театрт эсвэл гэртээ биш задгай талбайд кино үзэх шинэ аргыг туршаад үзээрэй. Дуртай хөнгөн зууш, хөнжлөө авчраад одтой тэнгэр дор тухлаад л киногоо үзээд байж дээ.

7. Нуурын эрэг дээр очих

Нар жаргахыг хараад майхнаа бариад эрэг дээр хоноход л болно. Намар болохоос өмнө хотоос гарч, толгойгоо сэргээн зуны агаарыг сайн амьсгалаад аваарай.

8. Алхах

Ямар нэг онцгой зүйл хийх хүсэлгүй үе цөөнгүй таардаг. Тэр үедээ зүгээр л зуны үдэш гараад алхахад сэтгэл хөнгөрөх нь бий. Сэрүү орохын цагт тэр бүр ийм боломж олдохгүй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
1 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
5
1
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.