Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зуныг бүтээлч өнгөрүүлэхэд туслах урлагийн 3 төрөл


Зуны амралтаараа хийх сонирхолтой зүйлс хайж байна уу? Кино үзэх, гадуур хооллох, зугаалгад явахаас өөр юу хийж болох вэ? Энэ зуныг бүтээлчээр өнгөрүүлэхэд туслах, шинээр эхлэхэд хялбар урлагийн төрлүүдээс хүргэж байна.

1. Абстракт уран зураг

Абстракт уран зураг нь бийр барьж үзээгүй хүн ч зурж болох уран зургийн төрөл юм. Та зөвхөн тухайн үед мэдрэгдэж буй мэдрэмжээ өнгө, будгаар илэрхийлэхэд хангалттай. Юу зурах вэ гэж толгойгоо гашилгах ч хэрэггүй. Санамсаргүй зурсан толбо, дүрснүүд таны зурагт өнгө нэмж ч болох юм. Мэдрэмжээ зурагтаа бүрэн илэрхийлэхийн тулд чөлөөтэй байж, хүссэнээ зурахад л болно. Хэрэв юунаас эхлэхээ мэдэхгүй байвал дараах алхмуудыг хийгээд үзээрэй.

  • Хүссэн өнгөөрөө долоон цэг зураад холбо. Ямар ч хэлбэр дүрсээр хэдэн ч удаа холбосон болно.

  • Хэрэв та солгой бол баруун гараараа, баруун бол зүүн гараараа зурж эхэл. Хүссэн үедээ гараа сольж болно.

  • Хэрэв зурж чадахгүй гацчихвал нүдээ аниарай. Нүдээ боосон ч болно. Ингэснээр гар чинь чөлөөтэй хөдлөх боломжтой болох юм.

ЗурагТайлбар



2. Чулуу өрөх урлаг

Чулуу өрөх урлаг нь дотоод сэтгэлийн тэнцвэрийн илэрхийлэл юм. Бясалгалын урлаг гэх нь ч бий. Дадлага сургуулилтаар үүнийг хэн ч сурах боломжтой. Ганц чулууг тогтоохоос эхлэхэд л болох юм. Энэ нь анхаарал төвлөрөх чадварыг сайжруулж, тогтмол давтсанаар стресс тайлах шидтэй. Эхлэхийн тулд урт, бөөрөнхий ирмэгтэй чулуу сонгож аваад хөдлөхгүй, бат бөх чулуун дээр тогтоох гээд үзээрэй. Аяндаа таны гар яавал тэнцвэр олохыг мэдэрч сурах болно. Тэнцвэр олох чадвар сайжрахын хэрээр урлагийн бүтээл тань үзэсгэлэнтэй харагдах юм. Чулуу өрөх урлагийн бүтээл бүр дахин давтагдахгүйгээр ганц л бүтээгддэг учир зургийг нь дарахаа мартуузай.

ЗурагТайлбар




3. Икэбана

Икэбана гэдэг нь амьд ургамлын навч, цэцэгс, мөчрийг өнгө алаглуулан, харахад үзэмжтэй байдлаар зохицуулан байршуулдаг Япон улсаас гаралтай урлаг юм. Энэхүү урлаг нь уугуул Шинто шашны ёс заншил, эсвэл Буддын шашин дахь цэцэг өргөдөг уламжлалтай холбоотой гэж үздэг. Энэхүү урлагийн хүрээнд цэцгийн баглаа, цэцгийн дэлбээ, мөчир, навч, иш зэргийг ашиглан урлагийн бүтээл хийдэг. Баруунд цэцгийг вааранд байршуулах маш энгийн уламжлал байдаг бол икэбана нь байгалийн элементүүдийг санамсаргүй мэт байдлаар байрлуулан зохиомж гаргадаг. Энэ нь цэцэг болон бусад амьд материалуудын дотоод чанарыг илэрхийлэн, сэтгэл хөдлөл бий болгох зорилготой аж. Икэбана нь дээр дурдсан урлагийн төрлүүдтэй адил таны тухайн цаг мөч дэх мэдрэмж, дотоод сэтгэлийг илэрхийлэх урлаг юм. Тиймээс икэбанаг тайван үедээ хийвэл илүү тохиромжтой гэж үздэг байна. 

ЗурагТайлбар



Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.