Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Зурхайн ордууд хэрхэн амьдралаа сүйтгэдэг вэ?


Хонь

Хонь аливаад хандах сөрөг хандлагаасаа болж амьдралаа сүйрүүлж мэднэ. Бас түргэн уур, зөрүүд зан нь үргэлж тэдэнд асуудал авч ирдэг. Тэдний сөрөг бодлын ертөнцөд хүмүүс ойртохыг хүсэлгүй зугтдаг нь хонинууд яагаад ихэвчлэн ганцаар байдгийг тайлбарлаж магад юм. 

Үхэр

Тэд амьдралыг бүрэн дүүрэн мэдэрч, юмсыг зөнд нь орхиж, амар амгалан байж чадахгүйгээсээ болж өөрийн гараар амьдралаа сүйтгэдэг. Амьдралдаа байгаа хүн бүрийг, бас бүх зүйлсийг хяналтандаа байлгах гэж хичээдэгтэй нь холбоотой. Аливаа зүйлс санаснаар болохгүй бол тэр бусдад бурууг тохох зуршилтай. Үхрүүд хэнийг ч бас юуг ч удирдаж, хянах боломжгүй гэдгийг огт ойлгохыг хүсдэггүй. Хэрэв заримдаа амьдралын алхам бүрийг төлөвлөх албагүй, тухайн хором мөчийг бүрэн дүүрэн мэдэрч амьдрах нь энэ амьдралын утга учир гэдгийг ойлговол тэдэнд жаргал ирэх магад. 

Ихэр

Ихрүүд нэг дороо суурьшиж, тогтвортой амьдрал эхлүүснээрээ өөрсдийн амьдралыг баллаж буй нь тэр. Тэд цаашид юу хүсэхээ мэдэхгүй болоод ирэхээрээ л хүнтэй гэрлэж амьдрал зохиодог. Тэд өөрчлөлтөөс айж эхлэхээрээ суурин амьдралын хэв маягт баригддаг. Бас ажил төрөл нь түүнд баяр хөөр авч ирэхгүй бол цаашид янз бүрийн карьерын туршилт хийхээс айдаг. 

Энэ бүхнээс болоод ихрүүд бусдыг хамгийн их гомдоодог орд юм. Өөрийнхөө амьдралыг шийдэж чадахгүй эргэлзэж байх зуураа тэд замдаа тааралдсан хүмүүсийг өөрийн түр зуурын эргүүлэгтээ оруулж, сайн хүмүүсийг гомдоох нь бий. Энэ үйлийн үр нь эргэж ирнэ гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тиймээс тээнэгэлзэж цаг алдалгүй өөрийгөө сайтар сонсож, зөв гэсэн алхмуудыг хийж байгаарай. 

Мэлхий

Мэлхийн ордныхон өөрөөсөө илүү бусдыг гэсээр амьдралаа балладаг хүмүүс. Сэтгэл хөдлөл нь галзуу хулгана шиг дээш доош савлаж байдаг тэд бусдыг бодитоор дүгнэх чадвараа алдчих гээд байдаг. Энэ нь хайр дурлалын талд дээр илүүтэй илэрч хүнийг хэтэрхий их хайрлаж, өөрийгөө мартснаар өөртөө зовлон учруулдаг.

Арслан

Тэд бусдад сэтгэл хөдлөлөө харуулах нь сул доройн шинж хэмээн бодож өөрийгөө маш хаалттай нэгэн болгож орхисноор хамаг юмаа баллах эхлэл тавигдана. Уйлах, инээх, өрөвдөх, хайрлах зэрэг нь сэтгэлийн тэнхээтэй хүний чадвар атал арслангууд үүнийг өрөвдөлтэй зан чанар гэж ойлгодог. Зүрх сэтгэлгүй хүйтэн нэгний дүрд тоглож дадсан арслангууд өөрсдийнх нь амьдралд эмзэг цаг үе тохионо гэдгийг тооцоолох хэрэгтэй. Тэр үед чамд бусдын дэмжлэг хэрэг болно. 

Охин

Хатуу чанга, шаардлага өндөртэй охины ордныхон өөрөө өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьснаараа амьдралаа хэцүү болгодог. Заримдаа өөрийгөө хайрлаж, өөрөө өөрийнхөө бүх юм гэдгээ ойлгож байх хэрэгтэй. Бусдыг хайрлаж, дээдэлж бүхнээ зориулснаар нэр хүндтэй, хүмүүс чамд ам сайтай байдаг ч эцсийн эцэст хүн өөрөө өөртэйгээ хэрхэн харилцах нь бусад бүх зүйлээс илүү чухал билээ. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө уучилж сураарай.

Жинлүүр

Жинлүүрүүд бусдын хүсэлд нийцүүлэх гэж өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг умартах нь тэднийг зовлонд хөтөлнө. Эелдэг, сайхан сэтгэлтэй байх гэж хичээх зуур чинь хүмүүс чамайг ашиглахыг байнга оролдоно. Тэд тэвчсээр, тэвчсээр, эелдэг байх гэж хичээсээр нэг л өдөр хуралдсан бүх бараан үүлс зад үсэрч, хэний ч төсөөлөөгүй хамаг муу муухайгаар авирлаж орхино. Ингэх нь урд өмнө эелдэг байсныг нь эргэж санахгүй болтол хүмүүсийг гомдооно. Тиймээс сэтгэл хөдлөлөө өөрт болон бусдад гэм хоргүйгээр удирдаж сураарай. 

Хилэнц

Хилэнц ганцаараа байх дуртай, энэ хорвоог өөрийн хүчээр ганцаар эзэрхийлэн туулж чадна гэж итгэдэг нь түүнийг маш том алдаа хийхэд хүргэдэг. Угаасаа бусад хүмүүс хилэнцтэй учраа олж, ойр дотно байхад тийм ч амар байдаггүй. Тэдний зүрх сэтгэлийг эзэмдэх ч амаргүй. Гэхдээ хилэнц нэгэнт дурлаж хайрлабал насан туршдаа үнэнч байх болно. Гагцхүү үе үе тэднээс гарах хэцүү авир бол өөрийгөө нэгдүгээрт тавьж, бусдыг дорд үзэх хандлага. Энэ нь хайртай хүмүүсээ номдоох хангалттай шалтгаан болдог. 

Нум

Айдсаасаа болж амьдралаа сүйрүүлэх ордныхон бол нум юм. Тэд юунаас айдаг гэвэл бүтэлгүйтлээс. Бүтэлгүйтэж бусдад харагдахын оронд үхсэн нь дээр гэж үзнэ. Тиймээс бүтэлгүйтлээс айсандаа юу ч хийхгүй нэг л газраа байсаар амьдралаа сүйрүүлнэ. Хэдийгээр тэд маш олон гайхалтай санаа оноог бодож олох чадвартай боловч тэдгээр дотроо төөрч орхидог нь бас нэгэн дутагдал. Нэг зүйл дээр төвлөрч, бүтэлгүйтлээс айлгүй зоригтой байгаарай. 

Матар

Матрынхан бусадтай өрсөлдсөөр байгаад хамаг амьдралаа сүйтгэдэг хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд хэн нэгэнтэй өрсөлдөх ёстой гэж бодон хэтэрхий их дарамт өөртөө үзүүлсээр, аливаа зүйлийн гоо сайхан, мөн чанарыг тогтож харж чаддаггүй. Тэд бол бүх ордуудаас хамгийн их өөрийгөө дарамталж, тарчлаадаг орд. Ингэхийн оронд жаахан амьсгаа авч, амьдралын амтыг амталж байх хэрэгтэй. Учир нь амьдралд зорилго төлөвлөгөөнөөс илүү чухал зүйлс олон байдаг. 

Хумх

Тэд өнгөрснөөсөө ангижирч, эдгэрч чадахгүй удсаар ирээдүйгээ балладаг хүмүүс. Хумхын ордны хамгийн том дайсан бол тэд өөрсдөө. Тэд өнгөрсөнд болсон зүйлсийг уучилж, мартаж, цааш явахын оронд сэтгэлдээ тээж явсаар нэг мэдэхэд маш их ачаа хуримтлуулж үүрсэн байдаг. Өвдөлт мэдрэхгүй гэсэндээ ганцаараа байхыг эрхэмлэх тэд өөрийгөө гэсэн хүмүүсийг түлхэж орхих нь элбэг. Тэгээд л амьдралынхаа том алдааг хийж байгаа нь тэр. 

Загас

Тэд амьдралдаа буруу хүмүүсийг оруулж, буруу сонголт хийж өөрсдийгөө хохироодог. Хортой, аюултай харилцаанд явж орчихоод байдаг загаснууд үнэн хэрэгтээ өөрсдөө хамгийн нандин ариун зүрх сэтгэлтэй хүмүүс юм. Тиймээс ч тэд бусдыг өөрсөд шигээ санаж буруу хүмүүстэй орооцолдсоор өөрийн гэрлийг бөхөөж орхидог. Тиймээс өвдөлт мэдэрсэн үедээ өөрөө өөрийгөө эдгээж, тайтгаруулж сур. Бусдын худал үнэн анхаарал, халамж бус чиний өөрийн хайр чамд хэрэгтэй. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.