Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Зөрлөг” төсөл олон улсад шалгарч тэтгэлэг авахаар болжээ


Америкийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-д сурч боловсорсон сая гаруй хүн өдгөө дэлхийн олон орноор тархан ажиллаж амьдарч байна. Тэдгээр төгсөгчдөд зориулан АНУ-ын засгийн газраас Alumni Engagement Innovation Fund нэртэй санг үүсгэн байгуулсан ба төгсөгчдийн дунд жил бүр уралдаан зарлан хамгийн шинэлэг, хүмүүнлэг, өрчлөлт дагуулах төслүүдийг шалгаруулан санхүүжилт олгодог ажээ. Ихээхэн өрсөлдөөнтэй энэхүү уралдаанд энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 1200 гаруй төслийн өргөдөл ирж, зөвхөн 12-ыг нь шалгаруулж санхүүжилт өгөхөөр болсны дотор монголоос ЗӨРЛӨГ нэртэй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын эрх ашгийг хамгаалах, үзэл бодлоо хуваалцах төсөл шалгарсан байна.

Зөрлөг нэртэй энэхүү төсөл нь ялгаварлан гадуурхал, тэгш бус байдал, хүчирхийллийн золиос болсон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд өөрсдийн түүхээ төслийн цахим хуудсаар дамжуулан бусадтай хуваалцах боломжийг олгож байгаа ба тэднийг гомдоож, хохироосон хүмүүсийн санаатай болон санаандгүй үйлдлүүдэд хүний эрх, нийгмийн халамж, хууль зүйн мэргэшсэн шинжээчид дүн шинжилгээ хийж зөвлөгөө өгөх аж. Ингэснээр тэдэнтэй ижил асуудал тулгарсан бусад охид эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн талаар илүү ойлголттой болж, мөн тэдний гэр бүл болоод нийгмийн харилцаанд орж буй бусад хүмүүст хандлага, үйлдэлдээ дүгнэлт хийх боломжийг олгох гэнэ.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш оролцоог, ялангуяа боловсрол эзэмших, мэдээлэл авах, үйлчлүүлэх хүртээмжийг хязгаарлах, бэлгийн хүчирхийллийн золиос болгох, тэдний өмнөөс бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар албадан шийдвэр гаргах зэрэг хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудлууд гарсаар байна.

Уг төсөл нь нийгэмд оршин буй ижил, тэгш бус нөхцөл байдлын талаар хүмүүст гүнзгий ойлголт өгч, бие биедээ хүнлэг хандах, хүний эрхийг дээдлэх сэдлийг өдөөх зорилготой аж. Түүнчлэн ялгаварлан гадуурхал, хүчирхийллийн учир шалтгаан, нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахтай холбоотой төрийн зохицуулалт, үйлчилгээ манай улсын нийслэл хот болон алс хязгаар нутагт ямар байгаа, хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн дундах мэдлэгийн ялгаа хэр байгаа зэргийг тодруулах гэнэ.

2021 оны 7-р сарыг дуустал хэрэгжих энэ төсөлд хөнгөн болоод хүнд, санаатай болон санаандгүй үйлдлүүдийн золиос болсон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийг өргөнөөр оролцож өөрсдийн түүхээ нээлттэй болон нэрээ нууцлан хуваалцаж, өөрсөдтэйгөө адил бусад охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг тус төслөөс уриалж байгаа юм байна.

Тус төслийг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департмент, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын Америкт төгсөгчдийн холбооны гишүүд хамтран хэрэгжүүлэх ба төслийн багийн ахлагчаар Бид Чадна ТББ-ын захирал Б.Отгонтуяа, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч, захирал Б.Гантуяа нар, зөвлөхөөр хүний эрхийн мэргэжилтэн Б.Болорсайхан, хуульч Х.Наранбулаг, олон улсын харилцааны мэргэжилтэн, Unread дижитал платформын хамтрагч Н.Халиунаа нар ажиллаж байна.

Илүү мэдээллийг: Зөрлөг - Crossroads Facebook хуудаснаас үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0