Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“ЗҮҮМ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ БҮТЭЭЛ АВАХ ХУГАЦАА ЭНЭ САРЫН 20-НД ДУУСНА


Монголын Урлагийн Зөвлөл, IWFCI Mongolia [Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо]-ноос зохион байгуулж буй  “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдаан нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, бүтээлүүдээр дамжуулан нийгэм дэх тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус хүртээмж, жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эрх тэгш байдал, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх, цаашлаад олон нийтэд таниулах зорилготой. 

Уралдаан нь мэргэжлийн гэрэл зурагчид болон шинэ авъяастнуудад (гэрэл зураг сонирхогч) гэсэн  хоёр ангилалд тэдний үзэл санааг илэрхийлэх, дуу хоолойг хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.  “Хөрөг” болон “Ажлын байр” хоёр төрөлд эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл хүлээн авна.

Бүтээлд тавигдах шалгуур:

ХӨРӨГ бүтээл:

  • Жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, эрх тэгш байдлыг хангах агуулгыг хөндсөн
  • Хар цагаан 
  • Зурганд орсон хүнээс бичгээр зөвшөөрөл авсан 
  • 3000х2000 пиксел, 3 мб доошгүй хэмжээтэй 
  • Зурагт цээжнээс дээш биеийн хэсэг орсон? 
  • Нэг ба түүнээс олон хүн багтаасан 
  • Зургийн тайлбар 300 үгтэй эссэг хавсаргасан 
  • Бүтээлч хандлагатай

АЖЛЫН БАЙР бүтээл:

  • Хөдөлмөрийн зах зээл дах жендерийн асуудал хөндсөн
  • Жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, эрх тэгш байдлыг хангах агуулгыг хөндсөн
  • Ажлын байран дах тэгш эрхийн тэнцвэрийн тухай
  • Зурганд орсон хүнээс бичгээр зөвшөөрөл авсан 
  • Нэг болон цуврал зургаар илэрхийлсэн
  • 3000х2000 пиксел, 3 мб доошгүй хэмжээтэй
  • Зургийн тайлбар 300 үгтэй эссэг хавсаргасан
  • Бүтээлч хандлагатай

Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон зохион байгуулагчдын хамтарсан Сонгон шалгаруулах хороо шүүн шалгаруулж шилдэг бүтээлүүдээр “НҮБ-ийн өдөр” буюу 2020 оны 10 сарын 24-ний өдөр үзэсгэлэн гаргаж олон нийтэд толилуулна. 

Шагналын сан: 

  • Шилдэг Хөрөг бүтээл /Мэргэжлийн/: 1.000.000 төгрөг 
  • Шилдэг Ажлын байр бүтээл /Мэргэжлийн/: 1.000.000 төгрөг
  • Шилдэг Хөрөг бүтээл /Сонирхогч/: 500.000 төгрөг
  • Шилдэг Ажлын байр бүтээл /Сонирхогч/: 500.000 төгрөг
  • Олны хүндэтгэлийг хүлээсэн бүтээл: 500.000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчдын 88004205, 89070887 болон МУЗ-ийн 11-319017 дугаарын утсаар холбогдон авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
22 цагийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
23 цагийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
35 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.