Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Зөвхөн айлын том хүүхдүүд л ойлгох 9 ХАТУУ ҮНЭН


Та айлын том хүүхэд болж төрсөн бол дараах 9 зүйлийг төвөггүй ойлгоно. Аав ээжийнхээ анхны үр болж заяасан тул эцэг эх, эмээ өвөө хэн бүхний хайрыг хамгийн ихээр татах хэдий ч тэр их хайрыг дагалдаж ирэх хариуцлага, ёс суртахууны "хар сүүдэр” болон бусад сул тал хэчнээн их гээ. Уншаад санал нийлбэл шууд шэйрлэ.

1. Анхны хүүхэд бол “туршилтын туулай”

Бараг хашилтанд авах хэрэггүй, шууд утгаар нь ойлгосон ч болно. Учир нь хүүхэд гэж юу байдгийг мэдэхгүй цагаан цаас шиг хоёр хүн чамайг энэ хорвоод төрүүлээд, хоолыг чинь ихдүүлж, багадуулж, живхийг чинь солихгүй удааж, уйлахаар чинь яагаад уйлж буйг ч ойлгохгүй сандралдаж нэг ёсондоо нярай хүүхдийн тайван, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн гэсэн үг. Бас тэд чамайг унагааж тархи толгойг чинь хөдөлгөж, хүсэхгүй хоолыг чинь хүчээр идүүлж, хувцсыг чинь тохируулж ч чадахгүй дааруулж, халууцуулж, ханиадыг чинь хүндрүүлж... гээд яриад байвал их юм бий. Чи нялх нярайдаа яаж зовсноо одоо санахгүй байгаа ч цаадуул чинь бол мэдэж л байгаа. 

2. Дүү төрөөд чи “хүн биш” болно

Дүү төрлөө, өнөөх эрх мэдэл, эзэн хааны байр суурь илтэд хумигдаж, анхны хүүхэд гэсэн статус чинь нэр төдий зүйл болж ах, эгч гэдэг сонин байр сууринд шууд очино. Нөгөө хайрын харцаар хараад, нааш ир гээд салдаггүй байсан гэр бүлийнхэн чинь одоо чимээгүй бай, цаашаа бай, зөөлөн бай гээд л шаардлага тавьж, зангаа хувиргаж гарна. 

3. Дүү нарыг харж саатуулах асрагч болгоно

Хэдий олон дүү төрнө, төдий чинээгээр амьдрал хүнд болно. Дүү нарыг харж саатуулж, томчуудын гарын үзүүрт зарагдаж, аав ээж байхгүйд хооллож, ундалж, тоглож, зодуулж, хүлцэн тэвчиж... хийх ажил мундахгүй их болно доо. Ийм үед бага насны хүүхдүүд ялангуяа асар их стресстдэг гэнэ. Ингэж стресстснийхээ нөхөн төлбөрийг ярьвал ч... 

4. Дүү нартайгаа муудалцвал өмөөрөх хэнннн ч байхгүй

Дүүгээ яаж байгаа юм бэ? Дүүгээ ингэж болохгүй. Дүүгийнхээ эвийг ол. Том ах, эгч нь байж жаахан дүүтэйгээ барьцлаа гээд л том нь болж төрсний “зовлон” эхлэнэ дээ. Тэднийг яаж ч болохгүй, хэрэг бишдвэл тэд чамайг томчуудад ховлох нь бүр хэцүү. 

5. Өсвөр насан дээр чинь чамайг хэн ч ойлгохгүйТийм ээ, өсвөр насан дээрээ эморч байхад чинь аав ээж чинь ойлгохгүй, үл ойлголцол зөндөө гарна. Харин дараа нь дүү нарыг чинь энэ насанд ирэхэд тэд чухам ойлгож, хүлээцтэй хандах болно. Учир нь тэд чиний кэйсээс суралцан хөгжиж, хүүхдээ загнах нь буруу гэдгийг мэддэг, илүү дээр эцэг эх болжээ. Яалтай ч билээ дээ. Тавилан юм даа. 

6. Судалгаа хүртэл хэлээд өгнө

Судалгаагаар айлын том хүүхдүүд дүү нараа бодвол бусдад анхаарал халамж тавих чадвар илүү байдаг байна. Учир нь анхнаасаа л тэд илүү хариуцлага хүлээж өсдөг. Мөн байр сууриа алдахын зовлонг амссан тул аливаад санаа зовомтгой болдог байна. Удирдан манлайлах чадвар өндөртэй ч гэлээ бусдын арга эвийг олохдоо тааруу гэнэ. Учир нь тэд дүү нараа командалж сурснаас биш учраа ололцож сураагүй гэнэ. Хэцүү ч юм аа даа. 

7. Айлын том хүүхдүүд эцэг эхийнхээ зааснаар явдагСудалгаагаар мөн тэд ээж аавынхаа үгэнд хамгийн их орж, тэдний ертөнцийг үзэх үзлээр хүмүүждэг гэнэ. Харин дүү нар нь эцэг эхийн заасныг авч хэлцэх нь бага бөгөөд өөрсдийнхөөрөө л амьдралаа залах нь илүүтэй байдаг гэжээ. Тэр утгаараа айлын том хүүхдүүд илүү консерватив үзэлтэй байдаг гэсэн байх юм. Мэдээж аав ээж нар буруу юм заахгүй л дээ. Гэвч бид нэг л тархиа угаалгасан юм шиг сэтгэгдэл төрөөд явчихлаа. 

8. Дүү нартаа байнгын үлгэр дуурайл болохын дарамт

Муу зүйл хийвэл дүү нартаа муу үлгэр дуурайл үзүүллээ гэж загнуулна. Ядаж байхад дүү нар бүх зүйлийг чинь дуурайна. Хэлсэн хараалын үгийг дор нь сурна. Ямар хөгжим сонсож, ямар хувцас өмсөнө, бүгдийг дуурайна. Тэгсэн мөртлөө сайн зүйл хийвэл сайшаал хүртэхгүй. Учир нь айлын том хүүхэд угаасаа л сайн байх ёстой. Онц сурах ёстой, хүмүүжилтэй байх ёстой гэнэ. Энэнээс болоод айлын том хүүхдүүд бүтэлгүйтэхээс айх айдастай байх нь элбэг байдаг. Гэтэл дүү нар том болоход аав ээж нарын амьдралыг үзэх үзэл өөрчлөгдчихсөн заавал онц сурах албагүй, дуртай юмаа сайн хийдэг байх хэрэгтэй энэ тэр гэчихсэн байж байхыг нь яана аа. 

9. Мэдээж бас сайн талууд ч бий шүүАль юм болгон хэцүү талуудыг дурдах вэ. Сайн сайхнаас нь ч мөн хэлж өгье. 377,000 хүн дээр хийсэн Иллинойсын их сургуулийн судалгаагаар айлын ууган хүүхдүүд дүү нараасаа өндөр IQ-тэй байдаг байна. Дүү нар нь уншиж байгаа бол энэ хэсгийг сайн тогтоогоод аваарай. Ах эгч нар чинь та нараас IQ өндөртэй, ойлгосон уу? Бас Эссексийн их сургуулийн судалгаагаар 1500 гаруй CEO-уудын тал хувь нь айлын ууган хүүхэд байжээ. Ер нь тэд дүү нараа харж, хамгаалж байсны хүчинд зохион байгуулалт сайтай, өөрсдийн амьдралаа аваад явах чадвар хамгийн өндөр байдаг байна шүү. 

Хэрэв та гэр бүлийнхээ анхны үр хүүхэд нь болж төрсөн бол та өнөөдрийг хүртэл маш их зүйл туулжээ. Тэвэрье. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
13 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
17 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
26
92
4
15
4
4
2

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Маргад 2024.01.09 66.181.182.165

За за Гэгэл сонин болчихлоо

0 Хариулах


Z 2022.09.12 192.82.68.243

Bayrlalaa tewrii

0 Хариулах


Comment 2022.09.12 66.181.188.196

Yg unen

0 Хариулах


Зочин 2022.09.11 202.126.88.169

Bi ch gsn ailiin tom odoo manai duu 6nastai bolohoor nadad hanitai bolson.

0 Хариулах


Зочин 2021.01.21 172.69.252.151

Ailiin tom baih hetsuu shuuu

0 Хариулах


Зочин 2021.01.17 172.69.134.186

Yag unen oor oor goy2 medeelel ogj bgarai

0 Хариулах


Зочин 2021.01.16 162.158.166.34

Yg uneniig ni helsen bn. Bi uuruu ailiin tom 3n duutei 12 nastai. Ah nariin zovlong zuvuur yg uneneer ni ingej bichsen tand bayr hurgey.Ushuu iluu sain setguulch bolooroi.

0 Хариулах