UBLife Logo
Нийгэм

Зөвхөн интроверт буюу “дотогшоо” хүмүүсийн ойлгох 9 зүйл

Ub.life
Ub.life
Зөвхөн интроверт буюу “дотогшоо” хүмүүсийн ойлгох 9 зүйл

Дэлхийн хүн амын 30-50 хувь нь Интроверт буюу дотогшоогоо чиглэсэн зан чанартай хүмүүс байдаг. Тэд аливаа зүйлсийн цаад утга учрыг олж, үр бүтээлтэй хийхийн тулд маш их хичээдэг. Бүтээлч сэтгэлгээ шаардсан зүйлсэд илүү амжилт гаргадаг. Ингээд та бүхэндээ дотогшоо хүний ойлгох 9 зүйлсийг хүргэе.   

1.Тэд бусдын анхаарлыг өөр дээрээ татах дургүй.

Олон хүний өмнө гарч илтгэл тавих, мэдээлэл ярих, олон хүнтэй харилцах зэрэг нь тэдэнд тааламжгүй мэдрэмж төрүүлдэг. Бусдаас өөрийгөө шаардлагатай нөхцөлд тусгаарладаг.

2. Хувийн орон зайдаа зөвшөөрөлгүй хэн нэгнийг нэвтрүүлэхийг хүсдэггүй.

3. Тэд ганцаараа байвал амар тайван, аюулгүй байдлыг илүү мэдэрдэг.

4. Ганцаараа ямар нэгэн үдэшлэг, арга хэмжээнд очихоос эмээдэг.

5. Тэд ганцаараа байж, ном уншиж, дуртай дуугаа сонсож, дуртай зүйлээ хийж байж цэнэглэгдэж эрч хүчтэй болдог.

6. Төлөвлөгөөнд багтаагүй үйл ажиллагаа, зочинд тэд дургүй.

7. Гадуур явахдаа олон хүнээс зайдуу, хүн багатай, дуу чимээ бага газраар явахыг хичээдэг.

8. Чимээгүй тайван байж болох тав тухтай орчинд дуртай.

9. Тэд сайн сонсогч байж чаддаг.

Тэд ярихаас илүү сонсохыг илүүд үздэг.

Интроверт хүүхдийг тайван байлгавал тэд илүү их амжилт гаргах магадлалтай байдаг. Хэрвээ та интроверт болон экстраверт зан чанартай хүмүүсийн хоорондын ялгаа мөн дотогшоо хүмүүсийн талаар илүү ихийг мэдэж ойлгохыг хүсвэл Сьюзан Кейн “Дуугай” номыг уншиж сонирхоод үзээрэй.

                                                                                                                          Нийтлэлийг бэлтгэсэн: Ц.Уянга

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
36
2
36
3
1
0
3
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.