Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Зөвхөн күүл охид залуусын сонирхох тэмцлийн тухай хамгийн "амбицтай" 10 кино


Та бүхэндээ энэ удаа нэгэн сонирхолтой кино жагсаалтыг хүргэж хайна. Күүл охид залуус юу сонирхдог гээч? Тэд зөвхөн сүүлийн үеийн трэнд, шинэлэг байдал, гадаад төрх, хэрэглээгээрээ л "КҮҮЛ" гэж хэлэгдэнэ гэж үү? Харин ч нэг үгүй шүү. Тэд нийгмийн идэвх, дуу хоолойгоо хүргэж буй байдал, үзэл бодолдоо үнэнч тууштай байдлаараа "КҮҮЛ" гэгддэг. Эдгээр киног яг тийм л залууст зориулж байна.


1. Хамгийн сүүлийн үеийн кино гэвэл: "Harriet" (2019)

АНУ-ын түүхийн хичээл дээр Гарриет Табмен гэх бүсгүйн тухай заадаг. Гарриет Табмен нь XIX зууны дунд үед боолчлолын эсрэг тэмцэж явсан баатарлаг эмэгтэй юм. Боолчлогдож байх үедээ тэр ямар хүнд хэцүү бүхнийг даван туулж, бас түүний тэмцэл хэрхэн өрнөснийг жүжигчин Синтия Эриво уг кинонд чадварлагаар харуулсан юм. Оскарын шагнал гардуулах ёслолын  "Шилдэг эмэгтэй гол дүр", "Киноны шилдэг дуу" төрлүүдэд тус тус нэр дэвшсэн. Үүнээс та бүхэн эрх чөлөөний төлөөх агуу тэмцлийг харж, мэдрэх болно.

2. Хамгийн шилдэг түүхэн кинонуудын нэг: "Selma" (2014)

"Надад мөрөөдөл бий" гэх үгээрээ олон залуусын хүсэл мөрөөдлийг бадрааж, мөрөөдөөд зогсохгүй түүнийгээ биелүүлэх хүчийг өөрийн үг, үйлдлээрээ харуулж чадсан АНУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзэлтэн, уран илтгэгч Мартин Лютер Кингийн тухай өгүүлэх тус кинонд таны үзэж, ойлгож, мэдрэх ёстой юм бүхэн багтсан байгаа. Энэ киног үзээд та аливаа шинэ зүйлийг хийх, өөрийн ирээдүйдээ анхаарч, болохгүй байгаа бүхнийг өөрчлөх асар их хүсэл тэмүүлэлд автах болно. Жаахан нулимс дуслуулахаасаа ч бүү санаа зов.

3. Цагаачлалын тухай шилдэг түүхийг: "The Visitor" (2007)

"Гийчин" гэх нэртэй уг киноны найруулагчаар Том Маккарти ажиллаж, жүжигчин Ричард Женкинс, Хиям Аббасс нар гол дүрийг бүтээсэн юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа америкчууд шаргал үс, цайвар арьсгүй хүн бүрээс эмээж байв. Коннектикутийн коллежийн профессор Уолтер (Женкинс) ч ялгаагүй. Тэрээр санаандгүй учралаар палестин эр Терек, сенегал бүсгүй Заянабтай танилцана. Тэд хууль бусаар АНУ-д оршин суугчид бөгөөд Уолтер тэдэнтэй хачирхалтай байдлаар ойртон дотносох болно. Энэ кино таны сэтгэлийн утсыг хөндөх нь гарцаагүй.

4. Хайртай хүнтэйгээ, болзооны үеэр үзэхэд тохиромжтой: "Loving" (2016)

Нулимсаа арчих цаасаа бэлдэхийг зөвлөж байна. Учир нь энэ бол Ричард болон Милдред Лавин нарын гунигт хайрын бодит түүх юм. Цагаан арьст залуу өнгөт арьст бүсгүйтэй гэрлэсэн хэргээр ял сонссон тухай энэ түүхийг сонсож, танин мэдэх тусам бидний хувьд хайр гэдэг ямар агуу, үүний төлөө тэмцэхгүй байхын аргагүйг мэдрүүлнэ. Хар арьстнуудыг хэрхэн дорд үзэж байсныг гэрчлэх эл явдал эрх чөлөөний хэмээх тодотголтой Америкт болсон бөгөөд тухайн үедээ нийгмийг нэлээд цочирдуулж, бухимдуулсан гэдэг. Тэд гэр бүл болсныхоо төлөө эрхээ зөрчүүлэхийг хүсээгүй учир өргөдөл гарган, урт удаан хугацааны тэмцлээ эхлүүлсэн юм. Энэ нь эцэстээ бүхэл бүтэн муж улсын хуулийг өөрчлөхөд хүргэсэн юм.

5. Хуулийн тухай шилдэг драм бүтээл: “On the Basis of Sex” (2018)

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбургийн бодит түүхийг жүжигчин Фелисити Жонс чадварлаг гаргаж, 2019 онд бүсгүйчүүдийг хамгийн ихээр урамшуулан зориглуулсан кинонуудын нэг болон гарсан. Карьераа хөөх болон хүүхдийнхээ сайн ээж байх үүрэг хариуцлага хоёрын дунд мөн тэр хэрхэн хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцсэнийг харуулна.

6. Улс төрийн тухай шилдэг кино: "The Butler" (2013)

Опра Винфри, Терренс Ховард, Ленни Кравиц, Робин Уильямс зэрэг "бүх оддын" цугларалт болсон кино. Харин гол дүрд буюу АНУ-ын найм гаруй ерөнхийлөгчийн доор ажилласан үйлчлэгчийн дүрийг Форест Виттакер бүтээсэн юм. 30 гаруй жилийн турш Цагаан ордонд юу өрнөж, улс орон хэрхэн өөрчлөгдөж буй нь түүний нүдээр таны сонорт хүрэх болно. Улс төрийн тухай мэдлэг олж авах, заавал үзэх ёстой бүтээлүүдийн нэг яалт ч үгүй мөн!

7. Шилдэг баримтат кино: “The Other Side of Immigration” (2009)

Арав гаруй жилийн өмнө гарсан ч одоо болтол үнэн дүр төрхийг илчилсээр яваа баримтат кино. Энэхүү кинонд АНУ-д ажиллахаар Мексикийн нэгэн суурингийн иргэдийн тал гаруй хувь нь нутгаа орхин явсан тухай өгүүлнэ. Гэхдээ энэ удаад явсан хүмүүсийн тухай биш ард нь үлдэж хоцорсон хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгдөж буй тухай өгүүлсэн юм. Эх орноо олноороо орхин одоход үлдэж буй хүмүүст юу тохиолддог вэ?

8. ЛГБТИК+ түүхийн онцлох бүтээл: "MILK" (2008)

Ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан Америкийн улс төрч Харви Милкийн бодит амьдрал дээр тулгуурлан уг киног бүтээжээ. Ижил хүйстнүүд нийгэмд гадуурхагдахгүй ёсгүй гэх хүчтэй дуу хоолойгоо хүргэж чадсан тэрээр Калифорни мужийн хяналтын зөвлөлд сонгогдож чадсан бөгөөд 40 насандаа хөнөөгдөх хүртэл амьдралыг энэ кинонд өгүүлнэ.

9. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх бүтээл: “She’s Beautiful When She’s Angry” (2014)

Олон олон кино наадмаас шагнал хүртсэн энэхүү баримтат кино феминизмийн түүх болон эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөний эхэн үеийг үзүүлнэ. Эмэгтэйчүүдийн үндэсний байгууллага (NOW) хэрхэн үүсгэн байгуулагдсан үеэс эхлээд чухал хөдөлгөөн, үйл явдал бүрийг эндээс та үзэх боломжтой юм шүү.

10. Сонгуулийн тухай шилдэг: "Bob Roberts" (1992)

Энэхүү бүтээлд нэгэн улс төрч сонгуулийн худал хуурмаг ажил эхлүүлж, хууран мэхэлж буй тухай гарах бөгөөд цор ганц чөлөөт сэтгүүлч түүнийг зогсоохыг оролдож буй талаар өгүүлнэ. Энэ бид бүгдэд худал хуурмаг амлалт, мэдээлэлд итгэхгүй байх ёстойг, бас аливаа зүйлийг илүү их судалж, сонгуульд ач холбогдол өгөх хэрэгтэйг ойлгуулах болно.

Манай улсад тун удахгүй буюу 6 сарын 24-нд маш чухал үйл явдал өрнөх гэж байна. Энэ жилийн УИХ-ийн сонгуульд бид хэрхэн өөрсдийн дуу хоолойгоо өргөж, ирээдүйнхээ төлөө юу хийж чадах вэ гэдгийг та сайтар тунгаан бодоорой. Залуус бид аливаад хөнгөн хуумгай хандалгүй, бүхнийг илүү ухаж ойлгож, ач холбогдол өгч, хойш суухын оронд харин ч дуу хоолойгоо өргөх ёстойг бас та энэ кинонуудаас ойлгох болно. Та энэ жил нэр дэвшиж буй хүмүүсийг сайтар судалж, өөрийн сонголтыг хийсний дараа сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.