Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн муур тэжээдэг хүмүүсийн ойлгох 16 зүйл


Муур нь хүнийг тайвшруулж, стресс бухимдлаас хол байхад тусалдагаас гадна хайрлахгүй байхын аргагүй тийм л өхөөрдөм амьтад билээ. Хэрэв та муур тэжээдэг, мууранд хайртай бол энэ мэдрэмжүүдийг маш сайн ойлгох байх.  


1.Таны муур ямар нэгэн хайрцаг, уутан тор гэх мэт зүйлд өөрийн үнэтэй хэвтрээсээ илүү дуртай байдаг.

Та маш үнэтэй, бараг л буйдан шиг хэвтэр авч өглөө ч тэд хажууд нь байгаа цаасан хайрцаг дотор ороод унтаж байж мэдэх л амьтад.

2. Тэдний үс гэрээр дүүрэн энд тэндгүй унасан байдаг. 

Таны муур хаана биеэрээ хүрнэ, тэр газар болгон нь үсээр дүүрсэн байх үед:

3.Тэд зарим үед усанд орохоос үнэхээр их айдаг.

Муур маш цэвэрч амьтан гэж та дуулж л байсан биз дээ? Гэхдээ ус тосоод оруулах болоход яг эсрэгээрээ юм шиг болж орхино. Тэд аймшигтай зүйлээс хар хурдаараа зугтаж байгаа юм шиг л бултана гээч.


4.Тэд үнэхээр сахилгагүй.

Буйдан хумсаараа урж, ханын цаас самардаж, чихэвч тасалж, ширээний буланд ямар нэгэн зүйл байвал тэрийг заавал унагааж байж санаа нь амардаг гэлтэй. Ер нь ямар сахилгагүй үйлдэл гаргахыг тааж хэлэх аргагүй.

5. Зарим хүмүүсийн зөвхөн өөрийнхөөрөө юмсыг дүгнэдэг зангаас болж муурыг хараалч амьтан гэх үе цөөнгүй гардаг.

"Хар муур урдуур өнгөрөх муу байдаг" гээд зүгээр явж байхад нь хөөгөөд эсвэл "Шөнө унтаж байх үед муур эзнээ үхээсэй гэж хараадаг" гээд өмнөөс нь бодлыг нь уншаад, зүгээр байхад л гүтгээд байх үед муур:

"Ммннн тэгсэн үү..."  

6. Тэр таныг хаана ч явсан дагаж байдаг.

Ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд нойрмоглосон хэрнээ л үүдэнд хүлээгээд сууж байдаг нь үнэхээр хайр татам.

7. Зарим хүн таны хайртай амьтныг ингэж төсөөлдөг.

8. Гэвч яг үнэндээ тэд эзэддээ маш их хайртай байдаг. 

9. Таныг нэг харахад л тэр ямар нэгэн газар унтаж байдаг.

10. Муур эзнээ сэрээхдээ маш гарамгай, ялангуяа үүрээр эд нойрон дундаа унтаж байхад тань сэрээчихдэг.

11. Муур маш ухаантай амьтан.

12. Тэжээвэр муур эзнийхээ зарим үйлдлийг дуурайдаг. 

13. Тэдний хоол таныхаас илүү үнэтэй байх үе байдаг.

Та муурандаа хэрэгцээтэй зүйлсийг нь авахын тулд өөртөө шинээр ямар нэгэн зүйл худалдан авахаа хойшлуулдаг. Цалин буух үед хамгийн түрүүнд "Муурандаа тоглоом авч өгөх үү, гоё хоол авч өгнө өө" гэсэн бодлууд л орж ирнэ.

14. Тэд ямар нэгэн зүйлээс амархан цочдог.

Тоос сорогч, өргөст хэмх, шаар, дуу чимээ гэх мэт зүйлээс маш их айдаг.  

15. Бие нь яг л шингэн бүтэцтэй юм шиг л, ямар ч жижигхэн зай байсан багтаж орж, гарч чаддаг.

16. Та мууртайгаа хоёулаа хамт байхдаа маш их хайрыг мэдэрдэг. Тэр л дэргэд тань байхад хангалттай юм шиг санагдана гээч.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.