Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн нохой тэжээдэг хүмүүсийн л ойлгох 14 зүйл


Нохой бол хүний хамгийн сайн анд найз төдийгүй гэр бүлийн нэг гишүүн л гэсэн үг. Хэрэв та нохой тэжээдэг бол, нохойнд хайртай бол энэ мэдрэмжүүдийг сайн мэдэх байх.  


1. Та үргэлж дэргэдээ байх хамтрагч, үнэнч найзтай байдаг.

2. Та нохойтойгоо хамт байхдаа айх аюулгүй байдаг.

Тэд эзнийгээ юунаас ч хамгаалах зоригтой байдаг яг л баатар шиг.

3. Тэд өөрсдийн хийсэн буруу зүйлдээ зарим хүнээс ч илүүтэй гэмшдэг.

4. Тэд зарим үед усанд орох дургүй байдаг.

Усанд оруулах гэж оролдох үед та өөрөө усанд ороод гараад ирсэн юм шиг л болох үе цөөнгүй.

5. Нохойнхоо хумсыг авах гэхэд бараг л дэлхийн 3-р дайн үүсдэг. 

Эзэн нь "Нохойныхоо хумсыг авна аа" гэж яриад, хумсны хутга гаргаад ирэх үед:

6.Таны нохой өөрт тань жаахнаараа харагдах боловч нохойгоо гадаа салхилуулж байхад зарим хүн яг л том аймшигт араатан харсан юм шиг аашилцгаадаг.

7. Нохой өөрийн бөмбөг болон тоглоомондоо маш их хайртай.

Тэдэнд гоё содон тоглоом авч өгөх гэж та өөртөө юм авалгүй мөнгөө хадгалах үе ч байдаг.


8. Гэрийн энд тэндгүй, өмсөөд явж байгаа хувцас хүртэл тэдний үсээр дүүрчихдэг.

9. Та нохойндоо өөртөө ч авдаггүй үнэтэй, сайн хоол авч өгдөг.

Зарим нохой хоолоо голоод идэхгүй, мөн хоол нь тохирохгүй үед яг тохирсон органик нохойн хоолыг авч өгөхгүй бол болдоггүй. Энэ нь их үнэтэй байдаг. 

10. Нохой тэжээдэг хүн тэвчээртэй байдаг.

Учир нь нэг харахад л тэр таны ямар нэгэн чухал зүйлийг эсвэл гэр доторх тавилга, гэрийн углааш зэргийг сүйтгээд хаячихсан байдаг. Сахилгагүй амьтад шүү. 

11. Танд сэрүүлэг тавих шаардлага гардаггүй. 

Учир нь таны нохой өглөө бүр эрт сэрээгээд өгчихнө. 

12. Тэр тантай байнга хамт байж, маш их халамж хайрыг хүсдэг. 

Гэртээ ирэхийг тань тэвчээртэй хүлээж, ороод ирэхэд тань хамгийн жаргалтай нохой болон хувирна.

13. Тэдний хэтэрхий хөөрхөн, өхөөрдөм байдал таны бүх төлөвлөгөөг өөрчилж чадах хүчтэй.

Учир нь нохой таны гар, хөлөн дээр унтаж байх үед та сэрээж саад болохгүй гэсэндээ найзуудтайгаа уулзах уулзалт, хийх төлөвлөгөөгөө цуцлах үеүд цөөнгүй гардаг. 

14. Тэд "Гарч салхилах уу?" гэж худлаа тоглож асуусныг тань мэдэх үедээ:

Нохойн хувьд эзэн нь түүний хамгийн сайн найз байдаг. Тиймээс та нохойтойгоо хамт байж, анхаарал хандуулж хайрлаж байгаарай.Тэд эздээсээ хайр халамжийг хамгийн их хүсдэг шүү.

Нийтлэлийг бэлтгэсэн: Ц.Уянга

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Aiz 2020.08.11 162.158.7.44

nohoi boginohon nastai shu baigaa deer n anhaaral tavij hairlarai :)

0 Хариулах


Bndk 2020.08.10 172.69.252.137

Dandaa goy heregtei medeelel ugj baigaad bayarlalaaa

0 Хариулах