Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зөвхөн шүдний аппараттай хүмүүсийн л ойлгох 18 зүйл (+Зүүх гэж буй хүмүүст ч илүүдэхгүй)


Шүдний аппарат гэх зүйлийг анх тэс өөрөөр боддог байж. 12 сард анх зүүхээсээ өмнө "Юухан байх вэ, ганц жил л зүүнэ биз. Юунд нь тийм сүр болох юм" гэж бодоод энэ тухай лавшруулан асуух ч үгүйгээр зүүж эхэлж билээ. Харин одоо зах зухаас нь мэдэрч яваагийн хувьд зөвхөн аппараттай хүмүүсийн л ойлгох зүйлээс хуваалцаж байна. Зургуудыг "Шүдний аппараттангууд" группээс авав.

1. Та очоод шууд л аппаратаа зүүнэ гэж бодсон уу? Яг үнэндээ түүний өмнө эмчлэх, засах, хийх өчнөөн зүйл бий. Та бүх шүдээ цоо эрүүл болгож байж л зүүх ёстой болно. Тиймээс аппарат зүүх хүртэл урт зам таныг хүлээж байна. 

2. Хүсэн хүлээсэн аппаратаа зүүхэд ямар сонин, хачин мэдрэмж төрдөг гээч? Шүд янгинаж өвдөөд л, хөдлөөд л, эхний хэд хоног бол хүсэх юм биш. Та нэг хэсэгтээ л зутан шөлөөр амьдрах хэрэгтэй болно.

3. Шөнө унтаж байхдаа санаандгүй шүдээ хавирах, тас зуух мөч бол айдас хүйдэс юм. Тэр тусмаа өндөрлөгчтэй байх үед бол тэр бүр ч аймшигтай.

4. Та амандаа мөн ч олон татлагын резин, аппаратын төмөр оруулж, залгиж явсан. 

5. Шүдний аппаратдаа дасаад ирэх үед ямар сайхан гээч? Бараг авмааргүй, ингээд л яваад баймаар санагдаж, хүн болгонд харуулахыг хүртэл хүснэ гээч. 

6. Яваандаа танд эмнэлгийн бүх зүйл танил дотно, эмч тань хүртэл ойр дотно санагдаад ирнэ. Чангалгаа хийлгэх гэж очихдоо хүртэл дуртай...

7. Та шүдний аппарат зүүгээд л болоо гэж бодож байвал үгүй ээ. Хажуугаар нь маш их арчилгаа, анхаарал болгоомж шаардана. Ямар оогоор, хэдэн удаа, яаж угаах вэ гэдгээс авахуулаад та юм идэж байхдаа ч тэр тухай бодно.

8. Зөвхөн турна гэж бодоод л шүдний аппарат тавиулах гэж буй хүнтэй таарах үе бий. Тэр үед ёстой л "Яагаад" гэж бодно доо. Үнэндээ нэг эвээ олчихсон байхад ямар ч хоолыг, яаж ч идэж чадах болно. Магадгүй бүр ч их идэж эхэлж магадгүй юм шүү.

9. Яг энэ мөчид татлагын резин гэх зүйл гарч ирснээр таны хувьд бас нэгэн хэцүү үе ирэх болно. Юм идэх болгондоо, шүдээ угаах бүрдээ авч, бас буцааж хийх гэж бараг л мэс засал хийж буй эмч болж хувирна даа.

10. Зарим зүйл таны хувьд мөрөөдөл болж үлдэнэ. Сайхан яс мөлжих, бохь зажлах, алим хазаж идэж...

11. Гэхдээ бас хөөрхөн загварлаг гэж байгаа. Та чангалгааны резинээ ямар ч өнгөөр хийлгэж болно. Ягаан, ногоон, улаан... Одоо ямар өнгө туршиж үзэх билээ?


12. Уруул хатаж, хагарах нь хамгийн хэцүү. Заримдаа уйлмаар санагдана гээч. 

13. Энгийн нэг мантуун буузыг хүртэл хутга сэрээ барин идэж суухад хүмүүс янз бүрээр л бодож, зарим нь дооглох болно. Гэхдээ жижиглэж л идэхгүй бол хэцүү гэдгийг тэд мэдэхгүй. 

Тийм ээ, 7 хоног!

14. Хүнтэй үнсэлцэхэд хэцүү байдаг уу гэж үү? Нөгөө хүнийхээ уруул амыг урах тохиолдол бас байна аа байна.

15. Шүд угаахаасаа өмнө л бүх зүйлийг идэж дуусгахгүй бол болохгүй дээ.

16. Эцэст нь нэг шүдний аппаратаа авах өдөр ирэхэд баярын нулимс цэлэлзэнэ. Гэвч үүний дараа... БЭХЖҮҮЛЭГЧ. Тэгээд бүр маш урт хугацаагаар зүүх ёстойг сонсоход бас л хэцүү шүү.

17. Бэхжүүлэгчээ сайн зүүгээгүйгээс болоод шүд нь буцаж эвгүй болоод, дахиад л аппарат зүүсэн хүн олон байдаг. Тиймээс тэвчээртэй, тууштай байх хамгийн чухал.

18. Гэхдээ л эцсийн эцэст хүн болгон руу сайхан инээж, өөртөө итгэлтэй явна гэхээр сэтгэл дүүрэн. Багаас нь хүүхдийнхээ шүдийг анхаарч, эрүүл байлгана даа гэж бодсоор, эргэн тойрны хүн болгоны шүдэнд анхаарал тавьдаг "Шүдний дагина" болно. Нэг л өдөр шүдний аппаратаа бүрэн зүүж дуусаад, итгэлтэйгээр бохь зажлахыг хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
59
8
1
6
2
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dulmaaa 2020.07.23 172.69.252.149

Bayrlalaa

0 Хариулах


Guest 2020.04.07 162.158.119.140

Ter chatnii ss uurih tani yumu?

0 Хариулах