Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зөвхөн Японд л харж болох 13 өвөрмөц зүйл

Наран улс хэмээн нэрлэгддэг Япон улс нь шинэ инноваци болон технологийн хөгжлөөрөө дэлхийд эхний тавт ордог билээ. Японы өвөрмөц соёл, амьдралын хэв маяг, болон технологийн дэвшилүүд нь жуулчдыг ихээр татдаг. Тэгвэл танд Японд л харж болох 15 сонирхолтой баримт хүргэж байна.


Наран улс хэмээн нэрлэгддэг Япон улс нь шинэ инноваци болон технологийн хөгжлөөрөө дэлхийд эхний таван байрт жагсдаг билээ. Японы өвөрмөц соёл, амьдралын хэв маяг болон технологийн дэвшлүүд нь жуулчдыг ихээр татдаг. Тэгвэл танд Японд л харж болох 13 сонирхолтой зүйлсийг хүргэж байна.


1. "Миффи” туулай

Ихэнх улсын замын гэрлэн дохион дээр алхаж эсвэл зогсож байгаа “хүний дүрс” байдаг бол Японы гэрлэн дохион дээр “Миффи” нэртэй туулай байдаг. Энэхүү туулайг Дик Бруна гэх Голланд гаралтай хүүхдийн номын зохиолч бүтээж байжээ.

https://s-media-cache-ak0.pinimg.com/736x/9a/d0/a3/9ad0a37347cc8cfe5e38c30402b342f0--dick-bruna-traffic-light.jpg

2. Толгойн массаж хийдэг наймаалж

Таны толгой өвдөж байгаа үед массаж хийлгэн өвчнөө мартаж, стрессээ тайлах гайхалтай, тийм үү? Тэгвэл Японд үүнийг орлуулах цахилгаанаар ажилладаг, наймаалж шиг хэлбэртэй массажны аппарат байдаг. Амар биш гэж үү?

3. Изакаяа

Бид ресторан, кафе, баранд ороход сандал дээр суух нь ойлгомжтой байдаг. Харин Японд үүний оронд илүү жижигхэн, түшлэгтэй, зөөлөн сандал дээр сууж болдог. Үүн дээр бараг хэвтэж ч болно гээч. Ийм тухтай, чөлөөтэй байж болох уушийн газруудыг Изакаяа гэдэг.

https://cdn-images-1.medium.com/max/2400/1*jSYPcJNvoU8mfPIdn25hxg.jpeg

4. Дөрвөлжин тарвас

Японы Кагава мужид ургуулддаг эдгээр тарвасыг генетикийн хувьд өөрчилснөөр гарган авдаггүй бөгөөд жижиглэн худалдаалагчдад хүргэхэд илүү амар байх үүднээс ийм хэлбэрт оруулан ургуулдаг байна. Ихэнхдээ ийм тарвасыг боловсорч дуусахаас нь өмнө хураадаг учир шууд идэхэд тохиромжгүй. Нэг ширхэг тарвасыг 15-20 доллараар авах боломж ч байдаг юм байна. Мөн зүрхэн хэлбэртэй ч гардаг.

http://cdn.shopify.com/s/files/1/1891/5035/products/204_33534998-397e-4142-afed-815fbc7bba4f_1024x1024.png?v=1511982011

5. “Pringles”  чипс

“Pringles” бол дэлхий даяар алдартай чипсний брэнд билээ. Хэрвээ та Японд “Pringles” авахаар дэлгүүр орвол зөвхөн чипс ч биш бэлэн гоймон мөн байх болно. Японд “Pringles”-ийн амттай гоймонг олон хүн идэх дуртай байдаг.

http://shout.sg/wp-content/uploads/2018/10/pringles-japan-super-cup-cup-noodles-japanese-instant-ramen-91.jpg

6. Кофены машин

Кофены машинаас кофе авах үнэхээр амархан. Хэд хэдэн товчин дээр дараад л болоо. Харин Японд та өөрийн кофегоо тусгай аппликейшнээр дамжуулан захиалаад, өөрт хамгийн ойрхон дэлгүүрээс очиж авч болдог байна. Үүгээр ч зогсохгүй кофегаа дан ганц цаасан болон хуванцар аяганд бус олон өнгийн соруултай лонхонд авч болдог.

7. Moomin

Цайны цагаараа бид заримдаа ганцаараа кафе зүглэж, кофе болон сэндвич захиалан суудаг шүү дээ. Хэрвээ Японд та ганцаараа кафе орвол “Moomin” гэх хөөрхөн том чихмэлийг танд хань болгон хажууд тань суулгадаг.

http://i2.cdn.cnn.com/cnnnext/dam/assets/141202160937-moomin-cafe-hk-03-horizontal-large-gallery.jpg

8. Төгс сүшиний нууц

Бид савхаар сүши идэх гэж оролдоход будаанууд нь унах асуудалтай тулгардаг шүү дээ. Япончуудад ийм асуудал огтхон ч тулгардаггүй байна. Яаж гэж үү? Тэд будаагаа давс, элсэн чихэр, цагаан будааны цуугаар амталснаар будаанууд нь бутардаггүй аж.

https://pixfeeds.com/images/japan/food/1280-148656574-sushi-meal-served-with-chopsticks.jpg

9. Бичиг хэргийн дэлгүүр

Токиогийн Гинза дүүрэгт 12 давхар бичиг хэргийн дэлгүүр байрладаг. Давхар бүр нь өөр өөр онцлогтой. Жишээ нь хоёрдугаар давхарт өөрийн бодол сэтгэгдлээ илэрхийлэн гаргаж болохуйц дугтуй, ил захидал зэрэгт байрлах бөгөөд үүн дээр та захидал бичээд шууд байгаа газраасаа захидлаа эзэнд нь хүргүүлэх боломжтой. Мөн дөрөвдүгээр давхарт байрлах "Уулзалтын хэсэг"-т та хүссэн тэмдэглэлийн дэвтрээ сонгож, дээр нь нэрээ сийлүүлэн авч болох юм байна.

https://muza-chan.net/aj/poze-weblog3/ginza-san-ai-building.jpg

10. Автомат машин

Японд 50 сая гаруй жижигхэн автомат машин байрладаг. Бидний нэрлэдгээр "Ундааны машин". Автомат машин нь дан ганц ундаа ус гаргах бус халуун хоол, хүйтэн зайрмаг, чихэр шоколад, шүхэр, бүр ном гээд хүссэнээ авч болдог байна.

https://spoonuniversity.com/wp-content/uploads/sites/55/2016/04/japan-vending-machine-1024x678.jpg

11. Сурталчилгааны өөр аргууд

Японд зарим компаниуд хүмүүст үнэгүй амны алчуур тараадаг. Яагаад гээч? Учир нь тэд тараасан амны алчуурынхаа гадна болон дотор талд сурталчилгаа байрлуулдаг. Ингэснээр хүмүүс хэрэглэх үедээ компанийн үйл ажиллагаатай ч мөн танилцдаг байна. Судалгаагаар жилд 4 тэрбум амны алчуур үйлдвэрлэгдэн ашиглагддаг гэх судалгаа байдаг учир үр дүнтэй юм.

https://bartman905.files.wordpress.com/2010/10/tissues.jpg

12. Халаасны халаагуур

Японд нэг удаагийн халаагуур байдаг. Та уутнаас нь гаргаж ирээд л хувцасныхаа энд тэнд нааж эсвэл биедээ наан өөрийгөө дулаацуулах боломжтой. Хүйтэн цаг агаартай үед үнэхээр хэрэгтэй шүү.

https://resources.matcha-jp.com/resize/720x2000/2017/11/16-41529.jpeg

13. Будааны тариалан дахь урлаг

1993 онд Аамори мужийн Инкадате тосгонд жуулчин болон зочид татах зорилгоор энэ урлаг үүсч, одоо Японы зуу гаруй мужид тархаад байна. Будаан талбайд янз бүрийн өнгө дүрс үүсгэн дүрс гаргаснаар олон хүний анхаарлыг татдаг. Та дээрээс нь харахдаа өөрийн дуртай анимэ дүрийг ч анзаарч болох юм.

https://japan-magazine.jnto.go.jp/jnto2wm/wp-content/uploads/1707_ricepaddy_art_main.jpg

Бэлтгэсэн: Ц.Ариунбилэг

Эх сурвалж: www.brightside.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Уржигдар
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
28 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
1
43
1
0
0
12
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.