Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвлөгөө: Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ?


Шинэ коронавирусийн тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.

Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:

-Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаарыг оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.
-Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
-Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн ус төрөгчийн хэт ислийн уусмалыг хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах

Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх:

-Гараа вирусийн эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах
-Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх
-Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах

Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх:

-Өдөрт 2-оос багагүй удаа хаалганд ойр байгаа обьектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана.
-Хлор болон бусад хлор агуулсан бодисуудыг ашиглана.
-Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.
-Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг цэвэрлэхдээ бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой.

Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэх:

Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна, хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина.

Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх:

-Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана.
-Гарын угаалтуур, болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ.

Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах:

-Ердийн нөхцөлд гарааш болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ
-Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.