Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Зөвлөгөө: Хөл хорионд байгаа хүмүүст санал болгох жингээ хасах энгийн аргууд


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын насанд хүрэгчдийн 51 хувь нь илүүдэл жинтэй байна. Тийм болохоор таргалалт монголчуудын зайлшгүй анхаарах ёстой асуудал болжээ. Сүүлийн үед “нууцлаг өлсгөлөн” гэсэн нэр томьёо бий болсон. Энэ нь хүмүүс шим тэжээлийн дутагдалд орж байгаа гэсэн үг. Тиймээс хоол хүнсэндээ анхаарах болсны дохио гэж хүлээж авахад буруудахгүй. Үүнээс гадна бид өдөр бүр түгжрэлд орж, амрах, дасгал хөдөлгөөн хийх цагаа “хулгайд” алддаг. Харин яг одооны хөл хорионы нөхцөл байдалд гэрээс гаралгүй ажиллаж, амьдрах нь хөдөлгөөний дутагдалд орох эрсдэл үүсгэж байгаа юм. Тиймээс өдөр бүрийн амьдралын хэвшилдээ тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзэж, хоол хүнсэндээ анхаарахаас өөр аргагүй болж байна. Уг нийтлэлээр өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрхэн жингээ хянаж, хасах тухай зөвлөгөөг бэлтгэлээ.

Herbalife Nutrition компанийн фитнес зөвлөх Б.Галбадрахын завгүй хүмүүст зориулсан жингээ хасах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Хөдөлгөөнөө ухаалгаар нэмэх

Өдөр тутмын амьдралдаа хөдөлгөөнөө нэмэгдүүлэх боломж бий. Жишээлбэл, дэлгүүрт ороод түрдэг тэрэг авахын оронд сагсанд хүнсний зүйлсээ цуглуулж болно. Ингэхдээ гараа сольж, тохойгоо 90 градус болгон барьж 2 гарын булчингаа ажиллуулах, сагстай зүйлээ хүндрүүлэгч болгон ашиглаж, 2 толгой булчингийн дасгал хийж болно. Цахилгаан шат ашиглахын оронд шатаар дээш гарах, машинаа ажлын байрнаасаа хол зогсоож, алхах зэрэг хялбар аргуудаар хөдөлгөөнөө нэмээрэй.

Оффисдоо/ гэртээ хялбар дасгал хийх

Хэрэв та суугаа ажил хийдэг бол дасгалын бөмбөгөөр сандлаа орлуулж, тэнцвэрийн дасгал бүхэл өдрийн турш хийж болно. Мөн ухаалаг утсандаа дасгалын аппликейшн суулган 20 минут тутам босож чилээгээ гаргах дасгал хийж байх нь эрүүл мэндэд тустай байдаг шүү.

Өдөр бүр 10 минутын дасгал хийх амлалт өг

Хүмүүст дасгал хийж амжихгүй байх сая сая шалтгаан бий. Яг үнэндээ эдгээр шалтгааны ихэнх нь хийсвэр байдаг. Та дасгал хөдөлгөөн хийхийг хүсэж байвал 10 минутын дасгал бол хамгийн энгийн, зөв эхлэл. Харин эхлэх л хэрэгтэй. Өглөө сунгалтын дасгал, оройдоо булчинд нөлөөлөх дасгал хийх тохиромжтой. Та эрүүл хооллолт, хөдөлгөөний дадал бий болгосноор өөрийн хүссэн галбиртай болж, эрүүл саруул биетэй болно гэдгээ үргэлж санаарай.

Тогтмол нэг цагт дасгал хийх

Та аль болох нэг цагт, хуваарийн дагуу дасгал хөдөлгөөн хийхийг хичээгээрэй. Ингэснээр зуршил бий болж дасгал хийхэд улам хялбар болох боломжтой. Хэрэв та тогтмол 7 цагт, даваа, лхагва, баасан гарагт дасгал хийдэг бол яг энэ цагт бие тань  дасгал хөдөлгөөн хийхийг “нэхэх” болно. Мөн тодорхой зорилго тавь. 

Жишээ нь:
• Биеэ нуусан хувцас өмсөхгүй болох
• Усны хувцас өмсөхдөө ичихгүй болох
• Найзуудтайгаа ууланд алхах гэх мэт өөрт урам өгөх, төсөөлж болох зорилго тавь. Өдөр бүр жагсаалтаа харж өөрийгөө зорилгодоо хүрснээр төсөөлөн бод.

Гал тогоогоо цэвэрлэ

Хүний биед шим тэжээл бага өгөх, хоосон илчлэг ихтэй элсэн чихэр, талх, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ бүү байлгаарай. Хэрвээ гарын дор эдгээр хоол хүнс байхгүй бол өөрийгөө хянахад амархан.

Эрүүл, хөнгөн хоол, зууш сонгох нь чухал

Бид өглөө, өдөр, оройн хоолноос гадна бүхэл өдрийн турш жижиг хэмжээний зууш, амттан иддэг. Хөнгөн зууш нь цусан дахь сахарын түвшин, энергийг тогтвортой байлгадаг. Ингэснээр та хэт өлсөж, дараа нь хэт их идэхгүй. Би өдрийн зуушиндаа алим, гадил, уургын батончик иддэг. Ажлын өдрүүдэд зав муутай байдаг болохоор эдгээр жижиг зуушнуудыг авч явахад хялбар байдаг юм.

Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт тохирсон цаг зав хэмнэх боломжтой, олон төрлийн эрдэс бодис агуулсан, уургийн зохистой хэмжээтэй эрүүл хоолыг Herbalife Nutrition компани санал болгодог. Жишээлбэл, “Формула-1” оройн коктейль байна. Энэ оройн коктейльд хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис агуулагдсан байдаг тул оройн хоолоо орлуулснаар жингээ бууруулах болон хянах боломжтой. Уг коктейль нь ходоодонд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр цатгаж, жин хянахад тусалдаг. Та дээрх зөвлөгөөг бага багаар хэрэгжүүлж үзээрэй. Тодорхой үр дүнд заавал хүрэх болно.


Мөн Олимпийн тамирчин, ISSA мэргэшсэн хувийн дасгалжуулагч, Herbalife Nutrition компанийн дэлхий дахины спорт үзүүлэлт ба фитнес хариуцсан дэд ерөнхийлөгч Саманта Клейтоны зөвлөгөөг санал болгоё.

Үнэгүй, онлайн дасгалуудыг хийж үзээрэй


Дасгал хөдөлгөөнийг тэнцвэржүүлсэн шим тэжээлтэй хослуулах нь таны биеийн ерөнхий байдалд сайнаар нөлөөлж, биеийн бүтцийг сайжруулан галбиржуулна.  Үнэгүй, онлайн дасгалууд нь өөрт тохиромжтой үедээ фитнесээр хичээллэх боломжийг олгоно.

Шинэ хөгжим сонсоорой


Цоглог, шинэ ая хөгжим нь танд буйдангаасаа босож, гүйлтийн зам дээр нэмэлт километр гүйх эсвэл хүндийн хүчний дасгал хөдөлгөөн хийх сэдлийг хамгийн сайн төрүүлнэ. Дасгалаа сонирхолтой байлгахын тулд шинэ дуу татаж аваарай, найзтайгаа дуунуудаа солилцоорой. Өөрийнхөө дууны жагсаалтын дарааллыг ч өөрчилж болно.

Жижиг, сунадаг тууз хэрэглээрэй


Олон төрлийн сунгалттай байдаг туузууд нь ташаа, өгзөг, мөр, нурууг халаахад хамгийн сайн хамтрагч байх болно. Түүнчлэн сунадаг туузыг хурдан, эрчимтэй тэвчээрийн дасгалуудад ашиглаж болно.

Дээс үсрээрэй

Дээс үсрэх нь биеэ халааж, зүрхний цохилтоо нэмэгдүүлэх хуучирсан боловч сайн арга юм. Түүнчлэн 10 минутын турш биеэ халаах нь гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэхэд тусална. Та тодорхой давтамжтай дасгалуудыг хийж үүндээ дээсийг ашиглаж болно.

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болохыг Эрүүл мэндийн статистикт дурджээ. Угтаа 40-өөс дээш настай хүмүүсийг зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийн насанд хүрсэнд тооцдог аж. Гэвч Монголын хүн амын олонхийг залуус эзэлж буй өнөө үед зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Ийн өвчлөх нь өөх тос, давс, сахар ихтэй хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний дутагдалд орох, илүүдэл жинтэй байх, тамхи татах, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүдэлтэй аж. Энэ бүхнээс харахад бид бүхэн дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсэндээ анхаарахад л аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах боломж бүрдэнэ. Эрүүл мэнддээ зориулсан бүхэн тань ирээдүйн өөртөө зориулж буй бэлэг юм шүү.

















Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.