Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвлөгөө: Сайн орчуулсан номыг таних ЭНГИЙН аргууд


Номын дэлгүүрийн ихэнх хувийг орчуулгын бүтээл эзэлж байна. Дэлхий дахинд юу уншиж буйг мэдэхийн тулд орчуулгын бүтээлтэй нүүр тулах тохиолдол цөөнгүй. Бүгд Ринчен гуай шиг таван хэлтэй биш шүү дээ. Тиймээс сайн орчуулгыг таних энгийн аргаас хуваалцъя. Энгийн гэсэн нь дэлгүүрийн лангууны ард зогсож байгаад мэдэж болох аргууд бөгөөд эхтэй нь тулгах мэтийн дээд түвшний арга бишийг анхаараарай. 


1. Бүү хуурт 


Номын зах зээлийн маркетинг онлайн орчинд өрнөдөг. Дэлхийн шилдэг борлуулалттай, Нобель энэ тэрээтэй, Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалт гэсэн үг бол номын хавтсан дээр байдаг л нэг үг. Дээр нь нэмээд үүнийг л уншихгүй бол “амьд” явахгүй гэсэн байлаа ч та унших албагүй. Тиймээс маркетингийн арга мэхэнд авталгүй өөрийн гэсэн сонголт хийдэг болохын тулд та уншдаг номын орон зайтай болох ёстой. Ямар төрлийн ном, ямархуу талаас бичсэн, баримтат, эсвэл уран зохиолын гэдгээ эхлээд мэддэг байгаарай. 

2. Нээхээс өмнө 


Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг номын хавтас дизайн чамд нэгийг хэлж болно. Номын гадаад үзэмж, хавтас энэ тэрээд тааруу хандсан байвал дотооддоо бас л асуудалтай гэсэн үг. Хавтас муутай ч сайн орчуулгатай ном байж болохгүй юу? Байж болох л асуулт, гэхдээ мэдэх хүний хувьд хэлэхэд магадлал 70-30 хувь болов уу даа.

3. Орчуулгын эрх


Хавтасны дотор талын редакцын мэдээллээс тухайн бүтээлийн эрхийг авч орчуулсан эсэхийг шалгаарай. Хэрэв тийм тэмдэглэгээ, бичвэр байхгүй бол хулгайн ном л гэсэн үг. Манайд оюуны өмчийг үнэлэх асуудал цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа ч аанай л "100 ном файлаар 5к" гэсэн хэвээр. Тэгэхээр орчуулгын эрх аваагүй номын орчуулга бас л эргэлзээтэй. Учир нь тэд алдаа алдлаа ч хэн нэгний өмнө үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Тиймээс яаж ч хандаж мэднэ. Хулгай л бол хулгай. 

4. Гол зүйл


Бүгд л дунд сургуульд зөв бичгийн дүрэм үздэг учраас хуудсыг нь нээгээд үз. Үс үсгийн алдаатай, найруулгын наад захын алдаатай бол бараг татгалзсан нь дээр. Google Translate-аар орчуулсан юм шиг номнууд ч таардаг л юм. Бас хариуцлагатай редактор, орчуулгын редактор, техник редактор байгаа эсэхийг хараарай. 

5. Дулдуйдах


Болгоомжтой уншигч бол ихэнхдээ танигдсан, туршлагатай орчуулагчийг сонгож уншдаг. Жишээ нь, Достоевскийг зөвхөн Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар уншдаг ч гэх юм уу. Энэ бол найдвартай арга. Гэхдээ шинэ залуу орчуулагчийг бас нээх хэрэгтэй шүү дээ. 

За ингээд ном сонголтод тань амжилт!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.10.02 103.46.142.10

Гоё сэдвээр жоохон дутмаг бичиж дээ

0 Хариулах