Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвлөгөө: Уншсан номоо ойлгодоггүй 90 хувьд багтахгүйн тулд  


Саяхан "Интерном" номын дэлгүүрээс гаргасан нэгэн зурагт хуудсан дээр “Залуу үеийнхний 90 хувь нь уншсан номоо ойлгодоггүй” гэсэн үг бичжээ. Хаанаас гаргаж ирсэн судалгааг нь мэдэхгүй ч нээрээ унших гэдэг чинь чухал үйл шүү гэдэг санаа орж ирсэн юм. Ингээд 90 хувьд багтахгүйн тулд яах ёстой тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 


1. Хатуу самар

Миний таарсан хамгийн хатуу самар бол дөрөвдүгээр ангидаа уншсан Габриэл Гарсиа Маркезын “Зуун жилийн ганцаардал” роман байв. Яг дундаас нь хойш баатруудыг нь хольж хутгаад явчихаж билээ. Тэгээд нэг арга олсон нь дэвтэр дээрээ баатруудын ургийн мод зурах. Олон баатарт зохиол бичдэг Достоевский, Толстой, Хюго зэрэг зохиолчдын романыг ингэж уншвал илүү хялбар.

2. Хаалттай уншлага

Баруунд “Хаалттай уншлага” гэдэг нэр томьёо гарчээ. Энэ нь уншигч юунд ч үл сатааран зохиолдоо анхаарлаа бүрэн төвлөрүүлэх юм. Бүр орчноо тусгаарлаж, дуу чимээгүй, сатаарах зүйлгүй орчинд ном уншихыг ийн хэлнэ. Тэгэхээр газар чухал байх нь. Гэртээ, эсвэл хотын хаа нэгтээ зөвхөн ном уншихад зориулсан газартай болбол ямар вэ? Би жишээ нь юм хийж суудаг кофены газартай. Тэнд чимээгүй, хөл хөдөлгөөн бага байдаг болохоор тэр. 

3. Сонгодог арга

Номыг ойлгож унших сонгодог аргын нэг нь тэмдэглэл хөтлөх. Өдрийн тэмдэглэл эсвэл тухайн номонд зориулсан тэмдэглэл хөтөлж, өдрийн уншсанаа эргэн санаж тэмдэглэлдээ тусгах энэ бол мэдээж хэдэн зуун дамжин шалгарсан арга. 

4. Ярих, бас дахин ярих 

Ойлгож унших нэг арга нь бусдад ярьж өгөх байдаг. Номын групп, уншсан номоо хуваалцдаг чаттай, эсвэл уулздаг найзуудтай бол болоод явчих нь тэр. 

5. Арга ядахад

Ном уншчихаад дараа нь түүнийгээ хэн нэгний бичсэн рэвьютэй харьцуулна гэдэг ядмаг арга гэж би хувьдаа боддог. Гэхдээ бүр 90 хувьд орчих гээд байвал харьцуулж харж болох л юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.24 64.119.24.170

Shal sudalgaagui zohitschihson yum bish uu? Bi law unshsan nomoo oilgodog, uil yawdal nariin zuil ntr ni baga zereg martagddag ch gesen heleh gesen sanaa ntriig bi uuriiguu yag oilgodog gej boddiisht,

0 Хариулах


Зочин 2020.01.25 37.220.203.250

Ном гэхээр л үйл явдалтай зохиол гэсэн үг үү?

0 Хариулах


Enkhbold 2020.01.23 45.57.201.13

Ухаантай л бай

0 Хариулах


Gerelt 2020.01.23 45.72.46.226

Урдах урдхаал чанартай сайн хийвэл болоо юм биш үү

0 Хариулах


Doljoo 2020.01.23 45.72.62.158

Луйварчдаасаа салаагүй цагт Монгол.....

0 Хариулах


Галбадрах 2020.01.23 144.168.159.85

Ер нь л маасаа хар бараан юм ярьдаг болсон байна

0 Хариулах


Амармэнд 2020.01.23 138.128.88.213

Аливаа юмыг үргэлж хар бараан талаас нь хардаг бүлэг нийгмийн давхарга үүссэн байна.

0 Хариулах