Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Блокчэйн технологид суурилсан шинэ апп дэлхийн аялал жуулчлалыг сэргээх шийдэл болно гэв


Ковид-19 цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол хүлээж буй. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нислэгүүд цуцлагдаж, аяллын компаниуд үйл ажиллагаагаа зогсоон, жуулчдын хөл тасардаггүй байсан үзэсгэлэнт газрууд хаалгаа бариад байна. Тухайлбал, Вьетнамд коронавирусийн анхны тохиолдол өнгөрсөн дөрөвдүгээр сард бүртгэгдсэн бөгөөд жуулчдын хамгийн их очдог Данан бүсийг хаасны дараа тус бүс нутгаас 80 мянга гаруй хүн гарч явжээ. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлснээр дөрөвдүгээр сард дэлхийн аялал жуулчлал 97 хувиар буурсан байна. 

Коронавирусийн халдварын тохиолдол дэлхий даяар 20 саяд дөхөж яваа энэ цаг үед аялах боломж ихээхэн хязгаарлагдмал байгаа билээ. Тэгвэл аялал жуулчлалыг дахин сэргээх зорилго өвөрлөсөн CovidPass аппликэйшн олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Уг аппликэйшнийг энэ жил Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцсон залуу удирдагчдын нэг Мустафа Мокасс тэргүүтэй хүмүүс хөгжүүлжээ. Энэ нь хэрэглэгчид цусны шинжилгээний хариугаа блокчэйн технологид хадгалж, улмаар коронавирусийн халдваргүй гэдгээ нотлох боломжоор хангадаг аж. 

Коронавирусийн халдвар гарч эхэлснээс хойш цар тахлын хавьтлыг түргэн тодорхойлон, тархалтыг удаашруулах зорилгоор улс орнууд Tracing app буюу хавьтагч тодорхойлдог аппликэйшнийг түгээмэл ашиглаж буй. Жишээлбэл, Герман улсад гарсан энэ төрлийн аппликэйшнийг одоогоор 16 сая хүн ашиглаж байгаа аж. Гэхдээ уг шийдэл нь хувь хүний мэдээллийн нууцлалаас эхлээд багагүй маргаан дагуулдаг. Харин CovidPass нь хэрэглэгчийн үйл хөдлөл, байршлыг хянадаггүй гэдгээрээ хавьтагч тодорхойлдог аппликэйшнүүдээс ялгарч байгаа аж. 

CovidPass аппликэйшнийг хөгжүүлэгчид ирэх есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд агаарын тээврийн компани, нисэх онгоцны буудал, хилийн шалган нэвтрүүлэхэд ашиглаж, халдвар аваагүй аялагчдыг нэвтрүүлэх оновчтой шийдэл болно хэмээн мэдээлж байна. Түүнчлэн CovidPass аппликэйшн хэрэглэгчдээ халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлыг стандартын дагуу ханган ажиллаж буй зочид буудал, кино театр, театр, спорт цогцолборуудын мэдээллээр ч бас хангах гэнэ. 

Эх сурвалж: We Forum

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.