Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Voo" үйлчилгээний тухай таны мэдэх ёстой 10 чухал зүйл


Шинэ кино, нэвтрүүлэг, контентууд нэмэгдэж гэнэ... Тэрүүгээр л нэг үзсэн хүмүүс ярилцаж байх юм. Харин би болохоор тэрийг нь үзээгүй яваад байдаг. Яг энэ мэдрэмжийг урт хугацааны дараах амралтаасаа ирсэн даруй би мэдэрч, нөхөж авахын тулд хэдхэн хоногийн дотор ямар ч олон кино, нэвтрүүлэг үзэв. Гэхдээ энэ болгоныг үзэхийн тулд хайж олох, муу бичлэгтэй хулгайн сайт ухаж, компьютероо вирустуулах гэсэн асуудал харин надад огт тохиолдсонгүй. Яагаад гээч?


1. "VOO" бол цоо шинэ технологи.

IPTV анх гарч ирснээр миний амьдралд бас нэгэн өөрчлөлт хийгдэж, хүссэн юмаа ухрааж, нөхөж үздэг болсноос гадна видео сангаас хүссэн зүйлээ хэдэн хоногийн хугацаатайгаар түрээсэлж үзэх болсон. Гэхдээ "VOO" бол OTT технологид суурилсан үйлчилгээ юм. 

Та интернэттэй л бол хаанаас ч, юугаар ч холбогдоод уг ухаалаг төхөөрөмжийг ашиглаж болно. Өндөр хурдны интернэтэд холбогдсон бол бүх видеог HD формат буюу маш өндөр нягтралтайгаар, гацалтгүй хүлээн авч үзэх болно. Харин интернэтийн хурд бага байвал OTT технологи автоматаар мэдэрч, видеоны чанарыг тохируулан, гацалтгүйгээр дамжуулдаг.

Netflix, HBO Now, Now TV, Hulu зэрэг бидний маш сайн мэдэх үйлчилгээ яг энэ технологийн дагуу ажилладаг бөгөөд одоо Монголдоо ч үүнийг өдөр тутам ашиглах боломжтой болоод байна.

2. Энгийн зурагтыг ч ухаалаг болгох боломжтой.

Та ердөө төхөөрөмжөө залгаад л энгийн зурагтыг ухаалаг зурагт болгон ашиглах боломжтой юм. Тиймээс илүү зүйлд мөнгө үрэх шаардлагагүй болж байна. Мөн дуу хоолойгоор хайлт хийх, хүссэн видео, контентоо тоглуулах, эцэг эхийн хяналтыг тогтоож өгөх гээд олон двауу талтай.

3. VOO Originals 

Өөр хаанаас ч биш зөвхөн эндээс үзэж болох сонирхолтой контентууд олон бий.

Жишээ нь "Хосын жор" видео контент, шинэ залуу жүжигчдийн "Анагаахын алдартнууд" бүтээл гээд үзэх зүйл мундахгүй. Бас чөлөөт цагаараа үзэж болох "Сохор болзоо" хөгжилтэй нэвтрүүлэг, Цэцэ, Амгаа, Гинжин, Зорий зэрэг залуусын хийж эхэлсэн "Match " цуврал гээд олон контент таныг лав уйдаахгүй.

4. Олон ангит киноны мангасуудад.

Солонгос, Орос, Америк гээд кино ертөнцөд цахиур хагалж, олныг татаж байгаа олон ангит кинонуудыг чанартай орчуулга, дүрс дуу хөгжимтэйгөөр хаанаас үзэх вэ гэж бодож байсан бол энд таны үзэж болох олон киноны сонголт бий шүү.

Дэлхийн алдарт Game of Thrones, The Penthouse, Euphoria зэрэг цувралууд ч бий...

5. Мэдээж та зурагтын сувгуудыг шууд үзэх боломжтой.

HBO багц, Cinemax, MTV зэрэг гадаад сувгуудаас авахуулаад, MNB, DreamBox, MovieBox, AsianBox, Bloomberg, SPS зэрэг нийт 29 сувгийг хүссэн төхөөрөмжөөсөө шууд үзэж, мөн 96 цаг хүртэл ухраан үзэх боломжтой.

6. Кино нэвтрүүлэгт л хязгаарлагдахгүй.

Энд бүр жүжгүүд хүртэл байна гээд бод доо. Юу үзэхээ мэдэхгүй, гэхдээ л нэг сонин юм үзмээр санагдаад байгаад байвал жүжиг яагаад үзэж болохгүй гэж? 

7. Хүүхдүүдэд зориулсан арвин контент.

Хүүхдүүддээ үзүүлэх юм олдохгүй, дээрээс нь интернэт орохоороо хүүхэд гарч ирсэн хаа хамаагүй юмыг үзчих гээд байвал "VOO"-гийн хүүхдийн контентууд танд яг хэрэгтэй зүйл байна. 

8. Дуу хөгжим, спорт, мэдээ, ярилцлага...

Дуртай хамтлагийнхаа тоглолтыг, дэмждэг багийнхаа ширүүн өрсөлдөөнтэй тэмцээнийг, чухал үйл явдлуудын тухай мэдээ, мэдлэг мэдээлэл болохуйц ярилцлагыг хүртэл та эндээс үзээрэй. Шинээр тогтмол нэмэгдэх контентуудыг үзэж сонирхонгоо, зурагт, интернет, ухаалаг төхөөрөмжөөс хүсдэг бүх зүйлээ нэг дор шийдэх боломжтой нь хамгийн амар.

9. Та дэлхийн хаанаас ч үүнийг ашиглаж болно.

Монгол хэлээрээ дэлхийн хаанаас ч байсан хүссэн контентоо үзэх боломжийг танд олгож байна. Та бүртгүүлээд, энэ үйлчилгээнд нэг орсон л бол гар утас, зурагт, компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөсөө хүссэн үедээ холбогдоод, аль ч улсаас үзэх боломжтой.

10. Энэ үйлчилгээг мэдэрч, туршиж үзмээр байна уу?

Та уг үйлчилгээг сонгохоосоо өмнө туршаад үзэх боломжтой. "FREE" буюу ҮНЭГҮЙ багцыг ашиглаад хэд хоног сайхан ашиглаад үзэхгүй юу. Танд үнэхээр амар, ойр, таатай санагдана гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2021.03.27 172.69.45.135

1 erheer 4 tuhuurj holboh chin taalagdahgui baina

0 Хариулах