Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Өөрөөс эхлэх хот

Энэ эхлэлийг Та заавал хийгээрэй.


Ялалт яагаад зөвхөн сонгуулийн дүн гэж? Дүн гарахын өмнөхөн, санал өгөх явцад иргэд аль хэдийн өөрсдийнхөө ялалтыг хуудаснаа тод хар бэхээр тэмдэглэдэг. Нэг санал байгаа нь, түүнийгээ албан ёсоор илэрхийлэн тоолуулж, сонгуульд оролцож буй нь сонгогчийн ялалт юм шүү. Ийнхүү сонгууль болж, иргэд саналаа өгч байгаа нь ирэх дөрвөн жилийн дараах хараахан төсөөлшгүй нөхцөл байдлыг, магадгүй, дэвшлийг, эсвэл ухралтыг одоогийнхтой харьцуулан үзэх бодит харцыг, үзэл санааг бүрдүүлэх ялалт билээ. 

Үнэн үг ганцыг хэлье. Сонгуулийн дүнг сонсгох маргааш буюу аравдугаар сарын 16-нд Улаанбаатарт юу ч өөрчлөгдөхгүй. Замын түгжрэл, гудамж талбайн эмх цэгц, модон жорлон, угаадас, орц хонгил санал хурааж буй өнөөдөр ямар янзтай байв, түүгээрээ л өглөөг угтана. Бүх нийтээр амарсны маргааш тул бүр дордох ч магадлалтай. Тэр тусам орон нутгийн дараагийн сонгуулийн өмнө амьдран буй орчинд эерэг өөрчлөлт гарсан байхын төлөө, хийсэн ажлынх нь хариуцлагыг улстөрчдөд тооцохын төлөө дөрвөн жилийн өмнөх энэ өдөр гэрээсээ гарч сонгуульд саналаа заавал өг. Харин Та маргааш өглөө босонгуутаа өчигдөр сонгосон намаа зүхэх, түүнд санал өгсөн өөртөө харамсах хэрэггүй. Үр дүнг ганц шөнийн дотор харах гэх, өөрчлөлтийг шууд нэхэх нь эртэднэ. Сонгуулийн үр дүн удаан үргэлжлэх үйл явц юм.

Саналаа өгөөгүй хүн орон нутгийн эрх баригчдын бодлогыг шүүх, хийсэн ажлыг гоочлох нь утгагүй хэрэг. Энд л худал улстөржилт гаарч, хот мөхдөг. Тиймээс иргэн хүн сонгуульд оролцох нь бүх зүйлийн эхлэл, хөгжлийн үйл явц билээ. Бүх зүйлийн эхлэл бол сонгуульд саналаа өгөх хүний оролцоо, иргэдийн санал, идэвх санаачилга юм. Энэ эхлэлийг Та заавал хийгээрэй. Эндээс л хот хөгжинө. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.