Педро Альмодовар, Тильда Суинтон, Жулианна Мур нар Венецийн кино наадамд “The Room Next Door” киноныхоо нээлтийг хийлээ.
Кино дууссаны дараа үзэгчид 17 минут алга ташин зогссон нь нээлт амжилттай болсныг илтгэж байлаа.
Нээлтийн ёслол дээр Тильда Chanel Haute Couture S/S 2024 өмссөн байсан бол Мур захиалгаар хийлгэсэн Bottega Veneta даашинз сонгожээ.
Харин найруулагч Loewe ягаан костюмтай байлаа.