Өчигдөр Японы нийслэлд мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн өндөрлөлөө. Сэкивакэ Ооносато дээд зиндаанд түрүүлж, ирэх башёд озэки цолтой барилдах болсон. Харин жюүрёод түрүүлсэн Такэрүфүжи нэгэн өвөрмөц амжилт тогтоолоо. Тэрээр 2024 он гараад гурван түрүү авсан. Жюүрёод 2, дээд зиндаанд нэг түрүүлсэн юм. Харин жониданд түрүүлсэн Шимизүүми жонокүчи, жониданд нэг ч өвдөг шороодоогүй, мэргэжилд 14 ялалттай явж байна. Жонокүчид манай бөх Госэйзан Б.Мөнх-Од тэргүүллээ.
Намрын тэмцээний аваргууд
Макүүчи
Сэкивакэ Ооносато 13:2
Нишёоносэки дэвжээ, 24 настай
Ишикава, 2023 оны 5-р сараас барилдсан
Жюүрёо
Б-11 Такэрүфүжи 13:2
Исэгахама дэвжээ, 25 настай
Аомори, 2022 оны 9-р сараас барилдсан
Макүшита
З-16 Хацүяма 7:0
Таманой дэвжээ, 24 настай
Токио, 2022 оны 3-р сараас барилдсан
Санданмэ
Б-51 Кавазоэ 7:0
Исэгахама дэвжээ, 25 настай
Күмамото, 2022 оны 9-р сараас барилдсан
Жонидан
Б-5 Шимизүүми 7:0
Сакайгава дэвжээ, 23 настай
Коочи, 2024 оны 5-р сараас барилдсан
Жонокүчи
З-15 Госэйзан Б.Мөнх-Од 7:0
Такэкүма дэвжээ, 19 настай
Улаанбаатар, 2024 оны 7-р сараас барилдсан.
Намрын тэмцээний тусгай шагналтнууд
Шюкүншёо – Гарамгай барилдааны шагнал
З-7 Вакатакакагэ 12:3
Арашио дэвжээ, 29 настай
Фүкүшима, 2017 оны 3-р сараас барилдсан
Кантошёо – Дайчин барилдааны шагнал
Сэкивакэ Ооносато 13:2
Нишёоносэки дэвжээ, 24 настай
Ишикава, 2023 оны 5-р сараас барилдсан
Б-13 Нишикиги 11:4
Исэноүми дэвжээ, 34 настай
Иватэ, 2006 оны 3-р сараас барилдсан
Гиношёо – Уран барилдааны шагнал
Сэкивакэ Ооносато 13:2
Нишёоносэки дэвжээ, 24 настай
Ишикава, 2023 оны 5-р сараас барилдсан