UBLife Logo
Спорт

Б.Чинзоригийн медалийг албан ёсоор хурааж, 4 жилээр шийтгэлээ

Б.Чинзоригийн медалийг албан ёсоор хурааж, 4 жилээр шийтгэлээ

Азийн олимпын зөвлөл (ОСА), Олон улсын сонирхогчдын боксын (IBA) холбооноос манай боксчин Б.Чинзоригийн допингийн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Б.Чинзориг Азийн наадмын 63,5 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн. Гэвч тулааны дараах шинжилгээгээр цуснаас нь “Метандиенон” хэмээх хориотой бодис илэрсэн юм. Түүний хэргийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэлэлцэж, энэ сарын 27-нд шийтгэл оноолоо.

Б.Чинзоригийн 4 жил тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.

Ингэснээр түүний алтан медалийг Тайванийн Лай Чжуэнь авч, шөвгийн наймп Чинзод ялагдсан Казахстаны Ертуган Зейнуллинов хүрэл медаль зүүх болов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.