UBLife Logo
Спорт

Монголын хөлбөмбөгийн шигшээ Зүүн Азийн АШТ-д ХонгКонг, Тайванийн багуудтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ Зүүн Азийн АШТ-д ХонгКонг, Тайванийн багуудтай тоглоно

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд арванхоёрдугаар сарын 8-17-ний өдрүүдээр ХонгКонг улсад явагдахаар товлогджээ.

Монголын шигшээ баг энэхүү тэмцээний “В” хэсэгт ХонгКонг, Тайванийн багуудын хамтаар хуваарилагдаад байна.

Монголын баг 12-р сарын 8-ны өдөр 20:00 цагаас талбайн эзэн ХонгКонгын багтай тоглох бол 12-р сарын 11-нд 20:00 цагаас Тайванийн эсрэг хүч сорино.

Улмаар “В” хэсгийг тэргүүлсэн нэг баг Макао болон Гуамын багуудын аль хожсонтой нь финалд тоглох юм.

Урьдчилсан шатнаа тэргүүлсэн нэг баг ирэх оны 7-р сард Өмнөд Солонгост явагдах энэхүү тэмцээний шийдвэрлэх шатнаа Өмнөд Солонгос, Япон, Хятадын багуудын аваргын цомыг булаалдах учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.