UBLife Logo
Спорт

Дээд лиг | “BCH Knights” баг “Хасын Хүлэгүүд”-ийн 12 дараалсан хожлын цувралыг зогсоолоо

Дээд лиг | “BCH Knights” баг “Хасын Хүлэгүүд”-ийн 12 дараалсан хожлын цувралыг зогсоолоо

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд 12-р сарын 10-ны өдөр гурван тоглолт явагдаж өндөрлөв.

Энэ өдрийн салхийг хагалж, эмэгтэйчүүдийн лигийн “Stars” болон “AODE M Winx” багууд тоглоход “AODE M Winx” улирлын дөрөв дэх хожлоо тунхаглалаа.

Харин энэ өдрийн хоёр дахь өрсөлдөөнд “INUT YES TLG”-ийг 16 онооны илүүтэй буулгаж авсан “Бишрэлт Металл” баг энэ улирлын хожлын тоогоо долоод хүргэв. Харин “INUT YES TLG” багийн тухайд улирал эхэлснээс хойш найм дахиа ялагдсан нь энэ.

Харин мягмар гарагийн оргил тоглолт “BCH Knights” болон “Хасын Хүлэгүүд” багуудын хооронд өрнөлөө. Хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж буй эдгээр багуудын тоглолтод “BCH Knights” гурван онооны зөрүүгээр ялалт байгуулав.

Ингэснээр тэд аваргаа хамгаалан тоглож буй “Хасын Хүлэгүүд” багийн 12 дараалан ялалтын цувралыг тасалдууллаа. Үүгээр ч барамгүй улирлын долоо дахь хожлоо дархалснаар хүснэгтийн дэд байр руу дэвшсэн юм.

“BCH Knights” багийн бүрэлдэхүүнээс Очирбатын Эрдэнэцогт онцгой сайн тоглолтуудыг удаа дараа харуулж байгаа төдийгүй улирлын үнэ цэнтэй тоглогчид түүний нэр хүчтэй яригдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.