Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих үр дүнтэй 3 хөтөлбөр


Herbalife Nutrition-ын шим тэжээлийн зөвлөх Эмиль Гидаятлигийн үзэж буйгаар эрэгтэй хүний эрүүл мэнд олон хүчин зүйлээс хамаардаг. Эдгээр хүчин зүйлс нь биеийн бялдар болон насжилтад нөлөөлдөг. Бие махбодын нөхцөл байдал, сэтгэлийн хат, булчингийн хөгжил нь үүнд гол үүрэг гүйцэтгэнэ. Эрэгтэй хүний бэлгийн дааврын нийлэгжилтэд оролцдог гол эрдэс бодис, амин дэмүүдийг биедээ авч байгаа эсэх нь зөв хооллолтоос хамаарна. Тиймээс эрэгтэйчүүдийн хооллолтод зохистой хэмжээний уураг, өөх тос, нүүрс ус, түүнчлэн тестостероны нийлэгжилтэд оролцдог цайр, селен, Е амин дэм агуулагдах ёстой.

Эрэгтэй хүний биеийн байдал хэд хэдэн үндсэн үзүүлэлтээр илэрхийлэгддэг. Үүнд: энергийн түвшин, булчингийн ажиллагаа, эр бэлгийн дааврын тэнцвэрт байдал, биеийн хүч зэрэг үзүүлэлтүүд ордог. Гэтэл эдгээр үзүүлэлтийг хамгийн сайн түвшинд барих нь амаргүй юм. Экологийн орчин, байнгын стресс, насжилттай холбоотой өөрчлөлт, хуримтлагдсан ядаргаа зэрэг нь хамгийн идэвхтэй, эрүүл чийрэг хүмүүст хүртэл саад болдог. Түүнчлэн, цусны даралт ихсэх нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдэд илүү хүндээр тусдаг. Үүнээс гадна, тэдний хоол хүнсэнд өөх тос, давс ихтэй, шарсан хоол давамгайлдаг. Мөн тэд манай нийгэмд тогтсон эрэгтэй хүний нийгэм-соёлын үүрэгтэй хамааралтайгаар хорт зуршлуудад автаж, сэтгэлийн дарамтад өртөмтгий байдаг.

Энэ бүх хүчин зүйлсийг авч үзэн Herbalife Nutrition компани нь эрэгтэйчүүдийг дэмжих зориулалттай тусгай цогц хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү хөтөлбөрт эрүүл амьдралын хэв маягийн үндсэн зарчмууд (шим тэжээлийн тэнцвэр, хангалттай хэмжээний шингэн, амин дэм ба эрдэс бодис) төдийгүй эрэгтэй хүний бодисын солилцоо, дааврын үйл ажиллагаатай холбоотой бие махбодын үндсэн хэрэгцээг тооцоолж үзсэн.

Биеийн хэрэгцээ, өдөр тутмын үйл ажиллагаанаас хамааран Herbalife Nutrition-ын “Эрэгтэйчүүдийн хөтөлбөр” нь 3 хувилбартай бөгөөд эдгээр нь суурь, өргөтгөсөн, эрчимжүүлсэн хөтөлбөр юм.

Суурь хөтөлбөр


Суурь хөтөлбөр нь эрэгтэй хүнд шаардлагатай бүх микро болон макро шим тэжээлийг оновчтой харьцаагаар агуулдаг. Шим тэжээлийн бодис, амин дэм болон эрдэс бодисын тэнцвэрт байдал нь тестостероны хэвийн нийлэгжилт, булчингийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа болон энергийн хэвийн түвшинг хадгалахад тусалдаг. Гэтэл өнөө цагт эрэгтэй хүний хооллолт төгс байдлаас улам бүр холдох болсон. Тэд эрэгтэй бие махбодын нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмждэг Е амин дэм, цайр, селенийг хангалттай хэмжээгээр авч чадахгүй байна. Тэгвэл суурь хөтөлбөрөөс та өөрийгөө илүү сайхнаар мэдрэхэд шаардлагатай бүхнийг олох болно. Үүнд: Формула-1 уургийн коктейль, Ургамлын цай, Алоэ ургамлын ундаа, Эрэгтэйчүүдэд зориулсан Формула-2 амин дэм, эрдэс бодисын иж бүрдэл* зэрэг бүтээгдэхүүнүүд багтдаг.

Формула-1 уургийн коктейль

Уураг, эслэг болон 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан. Хоногийн энергийн хэрэгцээг хангахад шаардлагатай макро болон микро шим тэжээлээр баялаг төгс хоол.
Формула 1-ийн найрлагад багтаж буй шар буурцгийн уургийн изолят нь маш сайн шингэцтэй бөгөөд эрэгтэй хүний бие махбодын бүхий л эд эсийн бүтцэд багтах нэн чухал амин хүчлүүдээр баялаг. Уураг нь хүний олон төрлийн сэтгэл хөдлөл болон амин чухал үйл ажиллагааг дэмждэг даавар, фермент, нейропептид үүсэн тогтох гол элемент юм. Формула 1-ийн найрлагад багтаж буй нүүрс ус нь глюкозын хамгийн бага хэрэглээг хангаж өгдөг бөгөөд глюкозын тэнцвэрийг хадгалах нь тархи, зүрх, булчингийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрэгтэй хүний бие махбодод тестостерон нийлэгжих гол эх сурвалж бол өөх юм. Формула 1 нь эрэгтэй хүний биеийг өдөр бүр үнэ цэнэтэй өөх тосоор хангадаг.

Ургамлын цай

Найрлагад нь багтаж буй 6 төрлийн ургамлын нэгдэл нь хүнийг гайхалтай сэргээж өглөөнөөс л эрч хүчээр цэнэглэдэг. Хар болон ногоон цай, кардамонын үр, мальва болон гибискус сарнайн ханд зэрэг нь антиоксидант хамгаалалтыг бэхжүүлж бие махбодын эд эсийг гэмтэл болон чөлөөт радикалуудын бусад хортой нөлөөллөөс хамгаалдаг.

Гибискус сарнайн ханд нь цусны даралтыг хэвийн түвшинд барих, цусан дахь сахар болон холестерины түвшинг буулгахад тусалж улмаар зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн, Ургамлын цай нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулж, ядаргаа, түгшүүр, сэтгэлийн хямралыг арилгадаг биофлавоноид агуулдаг.

Алоэ ургамлын ундаа

Алоэ ургамлын ундаа нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих зуун настын шүүс агуулсан. Бүх макро болон микро шим тэжээл нь гэдсэнд шимэгддэг бол энэ үйл ажиллагаа нь ходоод гэдэсний замын үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Алоэ ургамлын ундааг өдөр бүр уухад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Формула-2. Эрэгтэйчүүдэд зориулсан амин дэм, эрдэс бодисын иж бүрдэл*

Бидний бие махбодын аливаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис шаардлагатай. Эдгээрийн нөөцийн тэнцвэр алдагдахад олон төрлийн сөрөг үр дагаварт хүрнэ. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоо нь үүнээс ялгаагүй. Хэвийн үйл ажиллагааг нь хангахад тодорхой багц амин дэм, эрдэс бодисууд шаардлагатай байдаг. Үүнд селен, цайр, марганец, хром болон төмөр багтана. Эдгээр нь бодисын солилцоо буюу исэлдэн ангижрах урвал, биологийн идэвхт бодис, дааврын нийлэгжилт, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаа болон эсрэг биет бий болоход оролцдог.

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоонд селен болон цайрын (Se ба Zn) ач холбогдол тун төстэй байдаг. Аль аль нь эрэгтэй хүний үндсэн даавар болох тестостероны хэвийн нийлэгжилтэд шаардлагатай төдийгүй антиоксидант нөлөөтэй. Цайрын дутагдал нь тестостероны хэмжээ багасахтай шууд холбоотой.

Өргөтгөсөн хөтөлбөр


Хөтөлбөрт Формула-1 уургийн коктейль, Ургамлын цай, Алоэ ургамлын ундаа, Эрэгтэйчүүдэд зориулсан Формула-2 амин дэм, эрдэс бодисын иж бүрдэл* болон Формула-3 нунтаг уураг багтдаг. Формула-3 нунтаг уураг энэхүү хөтөлбөрийг нэмэлт уургаар баяжуулж байна. Энэ нь бие бялдарын илүү их ачаалал авдаг эрчүүдэд чухал ач холбогдолтой юм. Эрчтэй, идэвхтэй амьдралын хэв маяг нь энергийн зарцуулалтыг нэмэгдүүлдэг тул бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад илүү их хэмжээний шим тэжээл шаардлагатай болдог.

Формула-3 нунтаг уураг

Шар сүүний уураг болон шар буурцгийн уургийн изолят нь булчингийн эд эс бүрэлдэн тогтоход тусалдаг бөгөөд илүү удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Эрэгтэйчүүдийн булчингийн жин илүү их байдаг тул нэмэлт уураг хэрэглэх нь нэн чухал. Тестостероныг тогтвортой үйлдвэрлэх гол баталгаа болох булчингийн эрүүл мэнд үүнээс хамаарна. Булчин нь нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хариуцдаг. Тиймээс хэрэв эрэгтэй хүн идэвхтэй амьдралын хэв маягийг баримталдаг бөгөөд энергийн зарцуулалт нь өндөр байдаг бол тэрээр сайн чанарын уургийг нэмэлтээр авах нь нэн чухал.

Эрчимжүүлсэн хөтөлбөр


Өдөр тутмын ердийн ачааллаас гадна, бие махбодод нэмэлт ачаалал авах, спортоор тогтмол хичээллэх үед илүү чанартай нөхөн сэргээлт авах, зүрх судасны тогтолцоонд нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай болдог. Тиймээс эрчимжүүлсэн хөтөлбөрт өмнөх бүтээгдэхүүнүүд дээр нэн чухал хоёр бүтээгдэхүүн нэмэгдэж байна. Энэ бол Эрч хүчээр сэлбэх Herbalife 24 коктейль ба Найтворкс* юм.

Найтворкс*
Идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшил болгоход зүрх судасны тогтолцоо нь булчин, тархи, бие махбодын бүхий л эд эс болон зүрхийг хүчилтөрөгчөөр хангадаг. Жил ирэх тусам уг тогтолцоон дахь ачаалал нэмэгдэж байдаг. Тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ Найтворксыг* нэмснээр бид зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих азотын оксидыг бие махбодод ялгарахад тусалж байна. Найтворксын* найрлагад:

- L-таурин;
- Антиоксидант үйлчилгээтэй амин дэм болох D-альфа токоферол (Е амин дэм) нь цусыг хүчилтөрөгчөөр баяжуулж эд эсийг тэжээлээр хангах үйл явцыг дэмждэг. Түүнчлэн сперматогенезийг эрчимжүүлж, бэлгийн эсийн алдагдлыг бууруулж, Лейдиг эсийн нөхөн сэргэлтийг дэмждэг болох нь ажиглагдсан5;
- Цусан хангамжийг сайжруулах, дархлааны тогтолцоог дэмжих фолийн хүчил (B9 амин дэм).

Эрч хүчээр сэлбэх Herbalife 24 коктейль

Спортоор идэвхтэй хичээллэж буй эрчүүд L-глутамин болон амин хүчлүүдээр баялаг тусгай хүнсний бүтээгдэхүүн болох Эрч хүчээр сэлбэх Herbalife 24 коктейлиор хоол хүнсээ баяжуулахыг зөвлөж байна. Уг бүтээгдэхүүнийг эрчимтэй дасгал бэлтгэлийн үеэр болон үндсэн хоолонд нэмэлтээр хэрэглэхэд тохиромжтой бөгөөд булчингийн жинг нэмэгдүүлэх, ачаалал авсны дараа нөхөн сэргэхэд туслах 25 грамм шар сүүний уураг болон казеин, эд эсийг хүчилтөрөгчөөр илүү сайн хангах төмөр, түүнчлэн тэр даруйдаа болон урт хугацаандаа бие махбодыг энергиэр хангах нүүрс усны комплекс агуулсан.

Ийм байдлаар хөтөлбөрийн гурван хувилбар тус бүр нь аливаа эр хүний хувийн зорилгод нийцэх багц бүтээгдэхүүнийг сонгох боломжийг олгодог. Та өөрийн биеийн байдалд санаа тавихыг хүсэж байна уу? Та идэвхтэй амьдралын хэв маягийг баримталж байна уу? Эсвэл эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байна уу? Аль ч тохиолдолд “Эрэгтэйчүүдийн хөтөлбөр” таны хэрэгцээнд нийцэх боломжтой!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.