Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мерил Стрипийн ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН тухай ярилцлага


Оскарын кино наадамд 21 удаа нэр дэвшин, 3 удаа шагналын эзэн болсон Холливудын алдарт жүжигчин Мерил Стрипийг бид "Чөтгөрүүд Прада өмсдөг", "Мамма Миа" зэрэг шилдэг бүтээлүүдээр нь эчнээ мэднэ. "Цаг үеийнхээ хамгийн шилдэг жүжигчин", "Холливудын үзэсгэлэнт бүсгүй" хэмээх титэм байнга дагалддаг Мерил Стрип бусдад харагдах үзэмж, гадаад гоо сайхан болон дотоод мэдрэмжийнхээ тухай 2008 онд "Entertainment Weekly" сэтгүүлд ярилцсаныг хүргэж байна. 


Мерил Стрип: 

Нас барсан эсвэл өвчтэй хүнийг шүүн хэлэлцэх зохимжгүй гэдэг. Гэхдээ Эрл Блэкуэллийг өөд болсны дараа түүний шалгаруулдаг "Хамгийн муухай хувцасладаг жүжигчдийн жагсаалт" байхаа больсонд сэтгэл амарсан шүү. Би чинь жил бүр уг жагсаалтад багтдаг, тэргүүлдэг нэгэн. Нас залуу байхад "Хэрхэн харагдах бол?" гэсэн бодол намайг үргэлж зовоодог байлаа. Би зүгээр л... хайхрахгүй байж чадаагүй хэрэг. Бусдын бодлыг анхаарч эхлэх мөчид хүн өөрийгөө алдаж эхэлдэг гэдгийг ойлгосон доо. 

"Миний зөвлөгөө: Өөрийн арьс эсвэл жиндээ сэтгэлээ зовоож цагаа үрэх хэрэггүй. Харин хийж буй зүйлээ чин сэтгэлээсээ хийх чадварт суралц" - Мерил Стрип

Сурвалжлагч: Гэхдээ та гадаад төрх хамгийн чухал ажил мэргэжлийг өөрөө сонгосон шүү дээ?

Миний сонгосон мэргэжлийн хувьд бол биш. Би Йелийн Их сургуульд 90 настай эмэгтэйн дүр бүтээн зэргээ хамгаалж, драмын урлагаар мэргэжил эзэмшсэн. Миний бүтээсэн хамгийн шилдэг дүрүүдийн нэг шүү. Дараад нь тарган хүний дүр бүтээж, улмаар янз бүрийн л хүний дүрд орох болсон. Ингээд л би өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, кино урлагаар дамжуулан өөрийгөө олон талаар илэрхийлж болохоо ойлгосон. Үүндээ ч дуртай байдаг. 

Би хэзээ ч өөрийгөө загварын сэтгүүлийн нүүрэнд гарч, загвар өмсөх хүн гэж бодож байгаагүй. Ердөө л "би" биш. Гэвч кино урлагийн одод тийм зам туулдаг болж таарсан. Би ярилцлага өгөхдөө ихэвчлэн өөрийнхөө хувцсыг өмсдөг. Харин зах зээлд гарах кинонд... эсрэгээрээ.

"Жүжиглэх гэдэг огт өөр хүн болно гэсэн үг биш. Харин ч дүрээсээ өөртэйгөө ижил талыг нь олоод, өөрийнхөөрөө байхыг хэлнэ" 

 - Мерил Стрип 

"Кинг Конг"-ийн шалгууралалтад орж байснаа би хэзээ ч мартдаггүй. Жессикагийн дүрийн сонгон шалгаруулалт байсан юм. Найруулагч Ди́но Де Лауре́нтис тэнд суучихсан, шалгаруулалтад оролцож буй охидтой уулзаж байсан. Би яваад орсон. Би сайхан харагдах гэж байдгаараа хичээгээд очсон юм шүү. Дино хүүтэйгээр италиар ярилцаж байсан. Би итали хэл сурсан, мэддэг юм. Гэтэл тэр италиар "Энэ бүдүүнийг яагаад нааш нь оруулаав? Яасан ч царай муутай юм" гэсэн дээ. 

Сур: Өө. Үгүй байлгүй дээ? 

Тэгэхээр нь би өөдөөс нь "brutta" гээд хэлчихсэн.

Сур: Юу гэсэн үг вэ?

"Таныг чилээсэнд уучлаарай" гэсэн үг. Тэр охидыг үл тоомсорлоод сурчихсан байсан. Мэдээж тэр үед хэн л шаргал үстэй залуухан эмэгтэйг италиар ярьчихна гэж төсөөлөх билээ? Олон хүн надад "Та ч олон гайхалтай эмэгтэйчүүдийн дүрийг бүтээсэн шүү" гэж хэлдэг. Гэхдээ хэн ч эрэгтэй жүжигчдэд "Та олон гайхалтай эрчүүдийн дүр бүтээсэн шүү" гэж хэлдэггүй... 

"Кинг Конг" киноны шалгаруулалтаас гэртээ харьж буй Мерил Стрип

Би өнгөрсөн долоо хоногт оёдлын хайрцгаа олоод найз залуудаа зориулан хагас дутуу нэхсэн ноосон цамц, 1967 оны "Women's Day" сэтгүүл олсон юм. Тэгээд охиддоо үзүүлтэл гайхсандаа хашхирч гардаг байгаа! Хоёрдугаар нүүрэн дэх томоос том сурталчилгаан дээр "Эр хүн шиг цалин олж болох цорын ганц мэргэжлийг эзэмшээрэй- Нягтлан" гээд биччихсэн байсан. Дээрээс нь "Эрчүүд эмэгтэйчүүдийн тухай" гэсэн булан байсан гээд боддоо. "Эрчүүдээ, бүсгүйчүүдэд хийж өгөх хамгийн муу зүйл бол түүнээр шийдүүлэх юм. Эмэгтэйчүүд ямар нэг ухаан зарах асуудлыг өөрөө шийдэх дургүй байдаг. Хэрвээ тэд жаргалтай бол бид ч жаргалтай" гээд биччихсэн. Ийм үгийг одоо тайлбарлах их хэцүү болж. 

Хэрвээ бид гудманд гараад цонх бүрийг шагайх юм бол тэр доторх хүн бүр өөр өөрийн гэсэн жигтэйхэн том, хэцүүхэн асуудалтай байх вий. Хүн бүрийн амьдрал өөр өөрийн үнэ цэнтэй. Бусдын амьдралаар амьдрах сэтгэлийг минь хөөргөдөг. Бусдын бодит амьдрал, зовлон зүдгүүрийг төсөөлөн мэдэрч, өөрийгөө илэрхийлдэг жүжигчний ажил өөрөө надад эм юм. 

"Өөрийн гэсэн замаа олоход л хүн өөрийгөө үнэхээр "зөв"-өөр мэдэрдэг. Ээж чинь юу гэж хэлсэн, бусад ч юу гэж хэлсэн нь хамаагүй. Хэн ч чамд хэлээгүй өөрийнхөө доторх намуухан дуу хоолойг олж сонс" 

- Мерил Стрип

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
12 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.