Кино урлагийн дээд шагнал “Оскар-2025” шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 2-нд болно. “Оскар”-аас өмнө болдог олон том шагнал, ёслолын дүнг харгалзан мэргэжилтэн, шинжээч нар хэн “Оскар” авахыг урьдчилан таамагладаг байлаа. Тэдний таавраас харахад 77 хувийн зөв хариулт өгсөн байдаг. Харин энэ удаад ChatGPT хиймэл оюун ухаан хэн “Оскар” шагнал авахыг урьдчилан хэллээ. Хэрэв 100 хувь таарвал удахгүй кино судлаачид ажилгүй болох нь гарцаагүй.
ChatGPT-ийн таавар
Шилдэг кино – Anora

Түүний гол өрсөлдөгч “Конклав” хэт британи зохиолтой тул АНУ-д амжилт олохгүй гэжээ.
Шилдэг найруулагч - Шон Бейкер (Anora)

Өрсөлдөгч нь болох “Бруталист” киноны найруулагч Брэйди Корбе гол баатруудынхаа дуу хоолойнд хиймэл оюун ухаан ашигласан нь илэрч, шүүмжлэл хүлээсэн.
Шилдэг эрэгтэй гол дүр - Эдриен Броуди (The Brutalist)

Боб Диланы дүрээр Тимоти Шаламе анхны “Оскар”-аа авах таамаглал байгаа ч хиймэл оюун ухаан Броуди тасархай түрүүлнэ гэжээ.
Шилдэг эмэгтэй гол дүр - Деми Мур (The Substance)

Майки Мэдисон (Анора) түүнтэй өрсөлдөх гэж оролдох ч ахмад жүжигчний нэр хүнд, тайзанд эргэн ирсэн зэргээрээ Деми Мур дийлэх гэнэ.
Шилдэг эрэгтэй туслах дүр - Киран Калкин (The Real Pain)

Шилдэг эмэгтэй туслах дүр - Зои Салдана (Emilia Perez)

Шилдэг кино зохиол – Anora (Шон Бейкер)

Шилдэг эх зохиол - Конклав (Питер Строан)

Шилдэг зураг авалт - The Brutalist

Шилдэг хувцас дизайн – Wicked
