UBLife Logo
Хөгжим

К-Поп: Гэр бүлийнхээ ачаар алдаршсан 8 nepo babies од

К-Поп: Гэр бүлийнхээ ачаар алдаршсан 8 nepo babies од

Непо-бэйби гэдэг нь алдартай эцэг эх, хамаатан садныхаа нөлөөгөөр амжилтад хүрч, алдарт гарсан хүмүүсийг хэлдэг. Непо-бэйби байнга шүүмжлэлд өртдөг. Учир нь тэд эрх тэгш байдлаас гараагүй, өрсөлдөөнгүйгээр тайзанд хүрсэн билээ. Алдартай дуучин, жүжигчин болох гэж хүүхдүүд маш олон жил дадлага хийн, хатуу дэглэмд өнгөрөөж, зарим нь хүүхэд нас гэж мэдэхгүй өссөн байдаг. Дадлагажигч болох гэж л хатуу хүнд шалгалт өгч, хэдэн мянган хүүхдээс тодорч гарах шаардлагатай. Гэхдээ энд гарах оддыг хөдөлмөрлөөгүй гэх гэсэнгүй, тэд ч мөн адил хичээсэн, зүтгэсэн.

RIIZE Anton

Түүнийг алдарт дуучин Юн Сан, жүжигчин Шим Хе Жин нарын хүү гэдгийг к-поп ертөнц бүгд мэднэ. Мөн урлагийн замд орохоосоо өмнө дуучин АйЮ-тэй анд найз байжээ.

Girls' Generation Sunny

SM Entertainment компанийн үүсгэн байгуулагч И Сү Маны хамаатан. Тиймээс урлагийн ертөнцийн бүх хаалга өмнө нь нээлттэй байлаа. Санниг замналаа эхлэхэд л энэ салбарын бүх туршлагатай зөвлөхүүд дэргэд нь байж байлаа.

KISS OF LIFE Belle

KISS OF LIFE хамтлагийн Белль бол 1990-ээд оны үеийн алдартай хөгжмийн зохиолч, дуучин Шим Шиний охин. Хөгжмийн авьяас, чадвар цусанд нь байгаа хэрэг.

LE SSERAFIM Kim Chaewon

Хөгжмийн театрын жүжигчин И Ран Хигийн охин гэдгээрээ тэр энэ жагсаалтад оржээ. Багаасаа хөгжмийн ертөнцөд байсан нь түүнд нэмэлт боломж олгосон нь ойлгомжтой.

T-ARA Boram

Борам бол дуучин, жүжигчин Жон Ён Рок, жүжигчин И Ми Ён нарын охин. Алдарт гэр бүлийн залгамжлагчийн хцувьд шоу бизнес түүний хувьд нээлттэй байлаа.

MBLAQ Mir

Түүний хүргэн нь Рейний агентлагийн Ерөнхий захирал. Мир сонгон шалгаруулалтад орж байгаагүй, хэсэгхэн зуур дадлагжигч хийгээд л MBLAQ хамтлагт орсон. Эгч нь ч гэсэн жүжигчин болж байв.

STAYC’s Sieun

1980-аад оны алдартай дуучин Пак Нам Жоны охин. Аавынхаа ачаар урлагийн ертөнцөд орсон гэж олон хүн үздэг. Эхлээд аавтайгаа хамт ТВ-д ажиллаж байгаад 16 настайдаа JYP компанитай гэрээ байгуулжээ.

aespa’s Giselle

Тэрээр 3 сар падлагжигч хийгээд л шууд дуучин болсон. Яагаад гэвэл авга эгч нь SM Entertainment компанийн үүсгэн байгуулагч И Сү Маны найз төдийгүй алдартай сэтгүүлч юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.