Энэ жилийн “Оскар” шагнал гардуулах ёслолд БНСУ-ын охидын BLACKPINK хамтлагийн дуучин Лиса ая дуугаа өргөх болжээ. Тэрээр Doja Cat, RAYE нарын хамт уригдсан байна.
Наадмыг зохион байгуулагчид энэ сарын 25-нд олон нийтийн сүлжээгээр албан ёсоор зарлахдаа “Дэлхийн 3 супер од. Doja Cat, LISA, RAYE нар энэ үдэш кино урлагт зориулан дуулах болно” гэжээ.

Лиса ийнхүү Оскарын ёслолд оролцсон К-Поп ертөнцийн анхны уран бүтээлч болж байгаа юм. Ёслол гуравдугаар сарын 2-нд Лос-Анжелес хотын Dolby театр явагдана. Хошин шогийн жүжигчин Конан О’Брайен хөтлөгчөөр ажиллах юм.
Лиса өнгөрсөн жил “Victoria’s Secret Fashion Show-д оролцсон билээ.