Японы сүмо бөхийн холбооноос гарахаар болсон их аварга Хакүхо буюу Миягино оякатагийн инстаграм хуудас бөх сонирхогчдын үлдээч, битгий яваач гэсэн хүсэлтэд дарагджээ. Хакүхо одоо Монголд байгаа бөгөөд аавынхаа дурсгалын хөшөөний нээлтэд оролцох гэж байгаа билээ.
Түүний хамгийн сүүлд оруулсан зурган доор бөх сонирхогчид харамслын үг, сэтгэгдэл үлдээсээр байна. Заримаас нь дурдвал:
“Ажлаа битгий орхи л доо”
“Бодлоо өөрчлөөч”
“Сүмо холбоонд та маш их хэрэгтэй”
“Миягино дэвжээгээ дахин сэргээхийг тань хармаар байна”
“Сүмо холбоо шударга бай л даа”
“Ояката хийхээ больсон ч үргэлж дэмжиж явна шүү”
“Холбооноос гарсан ч хайртай хэвээр шүү”
“Цаашдаа юу ч хийсэн байнга дэмжинэ”
“Аз жаргал хүсэн ерөөе”
“Миягино дэвжээний асуудал Хокүсэйхо зодог тайлж, дэвжээ 1 жил хаагдсанаар шийдэгдсэн шүү дээ. Холбоонд хэлэхэд хэрэв бөхчүүд, багш нарыг ингэж шийтгэх юм бол бүгдэд нь ижил, шударга шийтгэдэг баймаар байна. Хакүхо та бол сүмогийн үнэт эрдэнэ шүү”
“Сүмогийн холбооны үйл ажиллагаа шударга биш байна. Япон хүнээс илүү япон зүрх сэтгэлтэй Миягино оякатаг холбооноос гаргана гэж байж болохгүй. Бөхөд хайртай бид Хакүхо аваргаа дэмжсээр байх болно”
“Битгий бууж өг л дөө. Болино гэдэг чинь ялагдлаа гэсэн үг”
“Ямар хүнд зам туулж, сүмо бөхийн оргилд гарсныг чинь харсаар ирсэн. Үнэхээр харамсалтай”
“Таны сүмод оруулж, өсгөж хүмүүжүүлсэн Хакүүхо, Күсано нар яах болж байна? Хэн тэднийг тан шиг хүчтэй болгох вэ”
“60 жил сүмо үзсэн миний хувьд та жинхэнэ их аварга байлаа. Таны хүндэлдэг Фүтабаяма аварга Токицүказэ тэргүүний хамт сүмод өөрчлөлт хийсэн шиг таныг сүмо ертөнцийг өөрчилнө гэдэгт итгэж байлаа”
“Сүмо холбоонд үнэхээр уур хүрч байна”
“Сүмод төдийгүй, Японд хэрэгтэй хүн”
“Таныг ч, таны шавь нарыг ч цаашдаа дэмжиж байх болно”
“Таны ачаар сүмод дуртай болсон хүн билээ би. Хэн нэг нь юу ч хэлсэн байлаа гэсэн Хакүхо бол үүрд дурсагдах баатар билээ. Их аваргын гаргасан шийдвэр болохоор хүндэлж байна. Та бол сүмод хайртай, сүмод хайрлагдсан, сүмогийн бурханд хайртай, тэр Бурханд хайрлагдсан эр билээ. Хэзээ нэгэн цагт сүмо бөх таныг үгүйлэх, буцааж авчрахыг хүсэх цаг ирнэ. Сүмогийн Бурхан тэнгэр танд зөв замыг зааж өгнө гэдэгт итгэлтэй байна. Бүх хүчтэй өрсөлдөгчдөө ялж ирснийхээ нэгэн адил эцэст нь ялах нь Хакүхо байх болно”
“Ээж минь энэ мэдээг уншаад бүтэн өдөр ууртай байлаа. Энэ маягаар байвал Сүмогийн холбоо устаж, алга болно”
Ухаалаг байж улсынхаа нэрийг дуурсгаж яваарай. Бидний бахархал шүү.
заааа, тэр зуу гаран сая хүнээс 5 сая нь сумо хааяа үздэг байж таарна, тэрний тодорхой хэсэг манай хүнийг дэмждэг байх нь ойлгомжтой шүү дээ. Яг тэр талаас нь шүүрч аваад л нээх сүр оруулаад байх шаардлагагүй. Хүн бүрт адилгүй үзэл бодол бий. Ямар ч эрүүл ухаантай хүмүүс зүгээр байгаа хүнийг аваад туухгүй. Ямар жалга довондоо шигдсэн Монголчууд байгаа биш. Асуудал нь цуглаад үнэхээр асуудал болсон, олон хүний дүргүйцлийг хүргэсэн шалтгаан байгаа учраас л өөрчлөлт хийгдсэн байж таарна. Хорвоогийн газар бүрт ямар нэг асуудалд бид нар шиг хойрго, хуурамч, худлаа ханддаг байв гэж.
Хэн юугаа хийх нь хэнд хамаа байх вэ. Өөрчлөлт бол шинэ эхлэл. Буцаад Монгол хүн болохыг л хүсэж байна. Нутгийн чинь уулс хүлээж байгаа.
Монгол хүүхдүүдийг дэлхийн спортоор амжилт үзүүлэхэд нь том хөтөч болвол гоё. Гоё зүйл хийж байгаарай

ААЖУУ ТАЙВУУ УХААН ГАРГАЖ ЯПОНЧУУДЫН БОЛОН ӨӨСНИЙХӨӨ ЗАН ЗАНЧИЛ АЯ ААЧИНД ТААРУУЛЖ ТЭВШЭЭРТЭЙ АЖИЛЛАХАД ЮМ БҮТДЭГ
ААЖУУ ТАЙВУУ УХААН ГАРГАЖ ЯПОНЧУУДЫН БОЛОН ӨӨСНИЙХӨӨ ЗАН ЗАНЧИЛ АЯ ААЧИНД ТААРУУЛЖ ТЭВШЭЭРТЭЙ АЖИЛЛАХАД ЮМ БҮТДЭГ
Аливаа бүхэн өөр өөрийн цаг хугацаатай байдаг. Амьдрал гэдэг ч бас адармаатай, арга эвийг нь олохгүй бол, булгидаг догшин морь л гэсэн үг. Хүмүүний төөрөг тавилан гэдэг нь ердөө л урдын төрлүүдэд юу хийж, яаж амьдарч явсны л үйлийн үрийн тийн боловсорсон буюу эргэх карма юм.
Мөнхрөхийн тавилангүй энэ хорвоод мөч бүрийг ГЭГЭЭРЭЛД зориулаарай....

Хакухо бол үнэхээр их аварга юм билээ. Өөр аварга байнаа байна. Гэхдээ Хакухогын дэргэд бол сапляк.
sumo ih avargad tsever ylaglaa.avarva sumogui bj chadna.sumo ih avarggui bolov
Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой хэнд хамаатай гэж. Эцгийн нэрийг бодох юм даа.