UBLife Logo
Спорт

Ёкозүнагийн зөвлөл: Ооносато, Хоошёорюү хоёрын үе эхэллээ

Ёкозүнагийн зөвлөл: Ооносато, Хоошёорюү хоёрын үе эхэллээ

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралдаж, аваргуудын барилдааныг дүгнэдэг дүрэмтэй.

Энэ удаагийн хуралдаан Кокүгикан ордонд болж, Намрын тэмцээнийг хэлэлцлээ. Намрын тэмцээний сүүлийн өдөр хоёр ёкозүна түрүүлэхийн төлөө өрсөлдөж, нэмэлт барилдаан гаран, үнэхээр шүүмжлэх зүйл байсангүй юу, хуралдаан ердөө 5 минутад өндөрлөлөө. Хоёр аварга нэмэлт халз барилдаанд таарч өрсөлдөж байсан нь хамгийн сүүлд 2009 оны Намрын тэмцээний Асашёорюү, Хакүхо хоёр юм.

Зөвлөлтйн тэргүүн Оошима Таданори хэвлэлийн бага хурал дээр “Үнэхээр өрсөлдөөнтэй сайхан тэмцээн боллоо.  16 жилийн дараа бид хоёр ёкозүна нэмэлт барилдаан хийхийг харлаа. Одоо л ёстой 大豊(たいほう)үе буюу Ооносато, Хоошёорюү хоёрын үе ирлээ гэж санагдаж байна. Тэд аварга хүний үүргээ бүрэн биелүүллээ. Өнгөрсөн тэмцээнд маэгашира цолтой бөхөд түрүүгээ алсдан тул хоёр аварга энэ удаад бэлтгэлээ тултал нь хийж, алдаагаа тунгааж, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласны үр дүн гэж би харж байна. Дандаа ингэж барилдана гэж найдаж байна. Хоошёорюү сэкивакэ Вакатакакагэтай барилдахдаа тачиай зайлсан ч ёкозүна хүний хувьд заавал ялах эрмэлзэлтэй байсных гэж манай зөвлөлийн гишүүд үзсэн. Хүмүүс янз янзаар хүлээн авч болох ч миний хувьд Хоошёорюүг зэмлэх зүйлгүй. Тэр тэмцээний өмнөх гэмтлээ давж, маш сайн барилдсан” гэж ярилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.