Аравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Перугийн Лима хотноо явагдаж буй жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 65 орны 463 бөх хүч сорьж байна.
Мөнхүү тэмцээнд Монголоос оролцож байгаа ганц бөх болох Гантулгын Хангарьд сүүлийн өдөр +100 кг-ын жинд барилдах юм.
Тэрбээр эхний тойрогт Унгарын 19 настай Левенте Добостой зодоглоно. Улмаар давсан нь Франц болон Туркийн бөхчүүдийн аль дийлсэнтэй нь хүч сорих юм.
Өдгөө 20 настай Г.Хангарьдын хувьд, өнөө жил Насанд хүрэгчдийн Улсын АШТ болон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медалийг гардсан амжилттай бөх билээ.

