“Алдар” спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут нарын тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдлагууд оролцлоо.
Мөнхүү ёслолын үеэр өнөө жилийн Үндэсний Их баяр наадмын түрүү бөх улсын арслан Э.Батмагнайд дэслэгч цол олгосон юм.

Түүнчлэн “Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медалийг авчирсан МУГТ П.Орхон, Т.Энхжин нарын амжилтыг орон сууцаар мялаав.



